x

Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо

Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн дүнд ОХУ, Казакстан улсаас орж ирдэг тамхинаас гаалийн албан татвар авахгүй, бусад орноос орж ирдэг тамхи нь 30 хувийн гаалийн албан татвартай болно. Энэ нь худалдааны эрх тэгш байдлыг хангахгүй-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа. Гишүүн орнууд гэдэгт ОХУ, Беларусь, Казахстан, Армени, Киргиз бөгөөд эдгээр оронтой хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 онд гурван тэрбум ам.доллар байгаагаас 2.9 тэрбум ам.доллар нь импорт байна. Манай улстай хийсэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван орны худалдааны 97.2 хувийг ОХУ, 1.8 хувийг Казахстан, 0.8 хувийг Беларусь, 0.1 хувийг Киргиз, 0.02 хувийг Армени улс бүрдүүлжээ. 

Ингээд тус холбоо манай улсын нийт бараа эргэлтийн 11 хувь, экспортын 0.7 хувь, импортын 25 хувийг бүрдүүлснээр бараа эргэлтийн харьцаа 96:4 байна. Энэ нь гадаад худалдааны тэнцвэр эрс алдагдсаныг харуулж байгаа юм. Үүний төлөө түр хэлэлцээр хийж байгаа юм байж гэж бодъё.Хэлэлцээрт импортын 367 мөр барааны 356 барааны тарифыг тэглэх, зургаан барааны тарифыг 25-30 хувиар бууруулах, хоёр бараанд тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, гурван бараанд тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдэлснээр импортын тарифын орлого багасах хэдий ч өрхийн хэрэглээ, экспорт, улмаар эцсийн хэрэглээ өсөж, ДНБ-ий бодит өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж тайлбарлаж байна. Эдгээр жагсаалт дотор Монгол Улсын хууль, тогтоомжид нийцэх эсэхтэй холбоотой цөөнгүй асуудал үүсэхээр байгаа юм. 

Түүний нэг нь одоогоор УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой. Евроазийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан тохиолдолд уг хэлэлцээр Монгол Улсын хуультай адилхан үйлчилнэ. Үүний өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард уг хэлэлцээрийг УИХ-аар зөвшилцөхөөр оруулж ирж байхад янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэх нөхцөлтэй тусгагдсан нь Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэтэл энэ удаад яг л хэвээрээ. Монголын хуулиар бүх төрлийн тамхинд онцгой татвар ногдуулах хууль баталсан ч Евразийн хэлэлцээрээр түүний гишүүн орнуудаас орж ирэх тамхины татвар тэглэгдэж таарах нь. 

Нийтлэлийн эхэнд дурдсан Казахстан улс л гэхэд Монголтой хийдэг худалдааны 1.8 хувийг эзэлдэг, үүнийх нь хэдэн хувийг тамхи эзэлдэг бол? Монголд тамхи хямдханд тооцогддог. Гэтэл гаалийн албан татварыг тамхи, архи зэрэг хортой бүтээгдэхүүн дээрээ өндөр ногдуулахгүйгээр яаж хүн амынхаа, хүүхэд залуусын эрүүл мэндийг сахин хамгаалах вэ. Дэлхийн бусад улс орнуудын практикаас харахад эдийн засгийн арга хэмжээ авч тамхидалттай тэмцэхийн хамгийн “эрх чөлөөт” арга хэмжээ гэж үздэг. Нөгөөтэйгүүр төсвийн орлого тасалдлаа гэж өөр хоорондоо арга хэмжээ авч, халж солихоос илүү татварын орлогоо ялангуяа хортой бүтээгдэхүүнээс ахиухан авах хууль эрх зүйн орчин нь байсаар байтал түр хэлэлцээрийнхээ жагсаалтад оруулж тамхийг татвараас чөлөөлөх гээд байгаа нь бүр марзан бодлого болж таарч байна. 

Хатуухан хэлэхэд, “Тамхины татвар тэглэхэд оршуулгын газар нэмэгдэнэ” гэдэг зүгээр ч нэг цэцэрхээд хэлчихсэн үг биш байх. Дэлхий нийтээр хорт хавдартай тэмцэж байхад Монгол Улс л иргэдийн эрүүл мэндийн эсрэг бүтээгдэхүүнийг гаалийн татвараасаа чөлөөлж, 126-уулаа батлаад сууж байна. Тамхины хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын босгоор давуулахдаа жилд хэдэн хүн тамхинаас үүдэлтэйгээр нас бараад байгаагаас эхлээд, тамхины үнийн бодлого зэрэг маш их баримт, тоонууд яриад хэлэлцэхээр болсон. Гэтэл ердөө хэдхэн хоногийн дараа гаалийн татварыг нь тэглэх тухай жагсаалтыг огтхон ч эсэргүүцэхгүй, салаа хуультай байхаар тайвшруулж тайлбарлан төөрөлдүүлж буй Засгийн газрын байр, суурийг ч гайхаж байна. Эцэст нь ямар үр дүнд хүрэх вэ? 

Жилд 4,300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байгаа өнөөгийн нөхцөлөө дордуулж, 10-15 мянга болгоё л гэсэн төрийн бодлого гэж харах уу? “Өнөөдөр 3-5 мянган төгрөгийн үнэтэй, угаасаа талхнаас хямдхан байгаа янжуур тамхинаас 30 хувийн татварыг нь авахаа больчихвол зайрмагнаас хямдхан янжуур тамхитай улс болох нь”, “Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байна” зэрэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан О.Номинчимэг хэлсэн үгс нэгийг бодогдууна биз ээ.  

Одоогоор хэлэлцэж эхлээд байгаа хуулийн төсөлд тамхины хяналтыг сайжруулж, татварыг үе шаттайгаар нэмж, хэрэглээг багасгах зорилтын хүрээнд онцгой албан татвар, гаалийн албан татварыг тооцоолсон. Тухайлбал, гаалийн албан татвар дээр зарим электрон тамхи  таван хувь, эсвэл 20 хувь гээд янз бүр байсныг жигд болгож бүх бүтээгдэхүүнүүдээс 30 хувийн гаалийн албан татвараа авдаг байхаар тусгасан. Харин онцгой албан татварыг үе шаттай нэмнэ гэж заажээ. 

Хэрвээ гаалийн албан татвараа энэ хэлэлцээрээр тэглэж байгаа бол үүнтэй тэнцүү хэмжээний татварыг онцгой албан татвар дээр нь заавал нэмж өгөх ёстой. Ингэхгүй бол Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орон болох ОХУ, Казакстан улсаас орж ирдэг тамхинаас гаалийн албан татвар авдаггүй, бусад Солонгос, Хятадаас орж ирдэг тамхи нь 30 хувийн гаалийн албан татвартай болно гэсэн үг. Энэ нь худалдааны эрх тэгш байдлыг хангахгүй, харин зөрчих нөхцөл байдалд орно. Зах зээл дээр ч маш том гажуудал үүснэ. Энэ шийдлийг харамсалтай нь Засгийн газар оруулж ирсэнгүй. 

У.Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 10 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 47 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 13 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 24 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 30 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 36 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 41 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 45 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 16 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 20 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 21 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 26 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 29 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 32 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 43 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 37 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top