x

Төрийн дээрэм цагаандаа гарлаа

Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дансыг хаагаад эхлэв. Төсөв хүндэрснээс болж хаа хаанаа айдастай байна. Уг нь 2025 оны төсөв төсөөллөөрөө жигтэйхэн мөнгөлөг болсон. Тухайн үед эрх баригчид түүхэндээ байгаагүй өндөр орлоготой, алдагдалгүй, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөв баталлаа хэмээн гайхуулцгааж байв. Харамсалтай нь тэр төсөөлөлдөө өнөөдөр хүрч чадсангүй. Бодит амьдрал дээр төрийн байгууллагуудын данс шавхагдаж, төсвийн байгууллагуудын санхүүжилт тасарч, хувийн хэвшлийнхний дансыг татвараар боомилж эхэллээ. Төр татварын өртэй 9000 компанийн дансыг хаасан гэдгээ гавьяа байгуулсан аятай зарлаж байна. Үүгээр зогсохгүй татварын байгууллагууд шууд данс хаах, урьдчилан мэдэгдэлгүй таталт хийх арга хэмжээг эрчимжүүлэв.

Сонгуулиар улстөрчид татвар бууруулна, бизнесийн орчныг сайжруулна, хувийн хэвшлээ дэмжинэ, дундаж давхаргаа хамгаална гэж шоуддаг. Гэвч сонгогдсоныхоо маргаашаас энэ амлалтынхаа эсрэг ажилладаг. “Татвар нэмнэ, торгууль тавина” гээд шаагилдаад эхэлдэг. Жинхэнэдээ татварын дарамт иргэн бүрийн толгой дээр бууж байна. Яагаад гэвэл ард түмний өдөр тутмын хэрэглээ, авч буй үйлчилгээг нь үзүүлж буй аж ахуйн нэгжүүд татварын дороос өндийж дийлэхээргүй дарлуулж байгаа. Та нар эрүүл ухаанаар бодоод үз дээ. Ард түмнээ 40-50 хувийн татвараар шулдаг орон дэлхийд Монголоос өөр хаана байна вэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НДШ, НӨАТ-аас гадна шимтгэл, торгууль, хураамж гээд бусад татаасууд нь нэмэгдэхээр нийт орлогын 40 хувь нь тэр чигтээ татвар руу урсдаг. Заримдаа татварын дарамт 50 хувьд дөхдөг гэсэн эдийн засагчдын тооцоолол ч бий. Энэ нь бизнесийнхний хувьд ашиг олж, үйл ажиллагаагаа томруулах боломжийг нь хааж байгаа харгис бодлого. Ер нь төсвийн алдагдлыг татвараар нөхөх нь хамгийн залхуу бас аюултай бодлого гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. Тэгвэл одоо төсөв бүрдэхгүй болонгуут шууд хувийн хэвшлийнхний дансыг хаагаад хамаг мөнгийг нь татаж байна. Энэ үзэгдэл төрийн дээрэм ил цагаандаа гарсныг нотоллоо.

2025 оны эхний арван сард төсвийн зарлага 24.9 их наяд төгрөгт хүрч, 1.6 их наядын алдагдалтай гарч, тодотгосон. Үүнд нүүрсний үнэ 40 орчим хувиар унасан нь голлон нөлөөлсөн гэж байгаа. Яг үнэндээ анхнаасаа төсвөө батлахдаа нүүрс, зэсийнхээ үнийг хэт өндрөөр тавьсан алдаатай тооцооллоо амтай болгон нь хамгаалж байжээ. Анхнаасаа өөрсдөө худлаа тоо зохиож тавиад, олсон орлогоо таацанд тултал үрэн таран хийж төрийн дансыг хоосолчихоод эцэс сүүлд нь ард түмнээ дээрэмдэх нь шударга ёсонд нийцэх үү.

Мэдээж, бизнесийнхэн татвараас зугтахгүй. Гэхдээ борлуулалт унасан, орлого буурсан үед хамаг дансыг нь хааж байгаа нь шууд дампуурал руу түлхэж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр төсвийн орлого тасарсан үед татварын дарамт далд эдийн засгийг дэлгэрүүлэх аюултай гэх юм билээ. Учир нь татвараас зугтсан улсууд орлогоо нууж, хуурамч тайлан гаргахаас өгсүүлээд олон сөрөг үр дагавар үүсдэг байна. Эдийн засаг өнөөдөр элгээрээ хэвтсэн нь төрийн зарлагатай шууд холбоотой. “Төр бүдүүн байх тусмаа ард түмэн тураалд ордог” гэгч л болж байна. Иймд төрийн дээрмийг зогсоох цорын ганц зам нь төрийн данхар бүтцийг цомхотгож, урсгал зардлыг танах юм. Үнэндээ бизнесүүдийнхээ дансыг хааж, үйл ажиллагааг нь боомилж төсөв бүрдүүлнэ гэдэг бол ухаалаг шийдэл биш. Дээр хэлсэнчлэн хамгийн хялбараар мөнгө олох гэсэн арга ядсан үйлдэл. Энэ бүхнээс харахад, Монголын төр иргэдийг зүгээр л санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн хэрэгсэл мэтээр үздэг юм байна.

Төсөв хямрахгүй байх боломж өчнөөн байсан. Гэтэл эрх баригчид ачир дээрээ өөрсдийнхөө тансаг хэрэглээг танахыг хүссэнгүй. Үүнийг төсвийн шинжээчид хэдхэн тоо сөхөж хараад л хэлчихэж байгаа юм. Төрийг хэт данхайлгаж томруулсны уршгаар зардал нь улам өсчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын нийт цалин 2025 оны эхний 10 сарын нийт дүнгээр 3.5 их наяд төгрөг байх жишээтэй. Ганцхан жилийн дотор 42.2 хувиар өссөн гээд бод доо. Үүн дээр нэмэгдэл, урамшуулал гээд 5.1 их наядын санхүүжилтээр зардлаа тэлсэн байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо бодитоор буураагүй, төсвийн зарлагын дийлэнх нь урсгал зардал хэвээр байгаа цагт эдийн засаг улам эвхэгдэх биз ээ.

Бид энэ байдлаас ангижирч, төрийн цомхон бүтцийг бий болгохгүй бол одоогийн энэ түмэн зовлон ирээдүйд ч үргэлжилнэ. Шатахууны хомсдол, эрчим хүчний эмзэг байдал үргэлжилбэл бусад салбаруудынхаа үйл ажиллагааг доош нь татах нь гарцаагүй. Бодит эдийн засгийн өсөлт удаашрахаас гадна иргэдийн орлого тасарч, худалдан авах чадвар сулрах зэрэг олон эрсдлүүд хүлээж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 3 цаг 10 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 3 цаг 16 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 цаг 18 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 цаг 20 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 3 цаг 21 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 3 цаг 22 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 3 цаг 24 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 12 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 7 цаг 13 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 7 цаг 14 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 7 цаг 14 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 14 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 7 цаг 15 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 7 цаг 16 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 9 цаг 10 мин Аюулгүй байдал эхний дүрэм 9 цаг 58 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 10 цаг 49 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 10 цаг 52 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 10 цаг 53 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 53 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top