x

Саардуу нэртэй сайд нарын набор…

УИХ-ын 24 оны сонгуульд ялсан МАН-ын хоёр дахь Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар. Гэм нь өөрөө тэр сонгуульд ялж чадаагүй. Г.Занданшатарын эмзэг цэг нь энэ.

Гэлээ гэхдээ өнөөдрийн МАН-ын албан бус хоёр даргын нэг нь болж чадсан. Уулаасаа МАН гурван даргатай болчихсон. УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал албан ёсных нь.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр албан бус дарга нар нь. 90 гаруй жилийн өмнөх 28-32 онд МАН даргаа сонгож чадахгүй муудалцаад фракц болгоны төлөөллөөс ижилхэн эрхтэй гурван дарга тавьсан түүхтэй. Нэг нь Ж.Лхүмбэ. Нөгөө хоёр нь нийлж Ж.Лхүмбээ унагаа дараа бие биенийгээ зайлуулсан. Таагүйдүү л түүх. Харин өнөөдрийн гурван даргын түүх яаж дуусах бол…

Ямар ч гэсэн МАН-ын Их хурлаасаа намын дарга болсон арваннэгдүгээр сарын 15-наас Н.Учралын цаг тоологдож эхэлсэн. Гэвчиг намын дарга болсон Н.Учралыг шууд Ерөнхий сайд болгосонгүй. Эхлээд УИХ-ын даргаар тавив.

Уул нь түүнийг МАН-ын дарга болуут Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр: Монгол улс парламентын засагтай улс. Эрх баригч намын даргын албыг ЕС-н албанаас салгадаг нь сайн үр дүнд хүргэхгүй. Аль ч талаас нь бодсон. Тодорхой хүн бус нийтлэг зарчим ярьж буй. Энэ үгийг би одоо л хэлж байгаа юм биш. Одоогоос яг 18 жилийн өмнө, намын XXV их хурлын индэр дээрээс хэлж байлаа. Бодол, зарчим маань хэвээр гэж жиргэсэн. С.Баяр гэдэг улстөрч санаандгүй үг унагах хүн биш.

Мөнхүү: Одоо Н.Учралын ахлах зөвлөх болсон Ч.Хүрэлбаатар МАН-ын Удирдах зөвлөлөөс эвлэрлийн ажлын хэсгийн даргаар томилогдонгуутаа: Их хурлаар МАН-ын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр дахиад нэр дэвших хэрэггүй гэж мэдэгдсэн. Бас л санаатай үг. Тэгэхэд Н.Учрал МАН-ын дарга болох нь тодорхой болсон байсан гэсэн үг.

Басхүү: УИХ-ын дарга Н.Учралд сөрөг хүчний гишүүнээс: Та одоо Засгийн газрын гишүүн бус УИХ-ын дарга болсон гэдгээ ухамсарлаж даргын зөвлөлөөр тогтсон хуваариа дагаж мөрдөх, яаралтай асуудлаас бусдаар томилгоо зэрэгхэн асуудалд чуулганы хуралдааныг зарлахгүй байх /гишүүд хуваарь харж ажлаа төлөвлөдөг/ байнгын хороод тань танай намын асуудлын дараа ирц зэргээс шалтгаалан хуралдаж чадахгүйд хүрч байгаа зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсье гэж мессэж илгээх зэргээр УИХ-ын дарга аль нэг намын дарга байх нь зохимжгүй байна гэдгийг анхааруулаад эхэлж.

Дүгнэх нь ээ: Н.Учрал Ерөнхий сайд болох нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ яг одоо буюу он солигдохын өмнө биш…

Гэтэл нь: Г.Занданшатарын Засгийн газрын ажил баахан базаахгүй л дуулдаж байна. Он даваад дахиад хэдэн сар болох юм бол МАН ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийг тавиад туучих руугаа орох нь.

Учир үндсийг нь харах нь ээ:

-Энэ Ерөнхий сайдын өнгөн дээр Монгол Улсын эдийн засаг яаж унахыг удахгүй бид харах болно. Тоо худал хэлдэггүй гэж өөрөө их хэлдэг. Тэгэх нь ээ Ерөнхий сайд болсноосоо хойш гаргасан популист шийдвэрүүд нь оны сүүл гэхэд онцгүй тоо олныг гаргаж ирэхээр болж. Нэг л жишээ: Багш нарын цалинг 30 хувь нэмнэ гэдэг нь Засгийн газар амиа хорлосонтой адилхан үр дүнтэй. Төсөв нь даахгүй. Цалингийн нэгдсэн системийг алдагдуулна. Цаанадаж цагаан сар өнгөрөөгөөд энэ шийдвэрээсээ болоод маш хүнд байдалд орно. Төсвийн тэнцэл багадаа 500 саяын алдагдалтай гарна. Төсөв хоёр их наядаар дутна. Ардаас нь АМНАТ-ын хөнгөлөлт гэх мэтээс болоод орлого бүрдүүлэлт бас баларна.

– Г.Занданшатарын Засгийн газар саардуу нэртэй сайд нарын набор боллоо. Сонгосон, сэлгээгээр оруулсан сайд нар нь жинхэнэ үлгэрийн баатруудыг амилуулж байна. Ердөөсөө л: Саардуу нэртэй сайд нараар танхим нь дүүрлээ. Ар сүүлнээсээ олон нэр хоч зүүсэн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Энхбаяр, М.Бадамсүрэн нарыг сайд болголоо. Ерөнхийд нь хэлэхнээ 27, 28 оны сонгуульд МАН өөрийгөө дэгээдчихээр Засгийн газартай л өнөөдөр явж байна. Тэргүүн шадар болсон Ж.Энхбаяр яамаа Дархан руу нүүлгээд нэрээ баахан алдчихаж. Явахынх нь алдад яамныхан нь. Баахан хүний амьдрал самарчихаад өөрөө зугтчихлаа гэцгээж байгаа дуулдав. Хамгийн сүүлд томилогдсон М.Бадамсүрэн юу гэв ээ. Намайг хөдөөнийх болохоор Хөдөө аж ахуйн сайдаар томилж байна. Бас би зөвийн талд зогссон учраас сайд боллоо гээд хэнэггүй авч байдаг шүү. Шулуухандаа: Би шагналаа авсан гээд хэлчихсэн.

Гэлээ гэхдээ тохиргоо хийгчийн толгой дахь 27 оны сонгуулийн нэр дэвшигч нь Г.Занданшатар биш байна. Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайдаар томилсон. Тэрээр 27 оны Ерөнхийлөгчид нэр дэвших нь үндсэндээ ил боллоо. Тэгэх нь тодорхой учраас л сонгуулийн штабаа хүртэл байгуулсан байх. Хэрэвзээ Н.Учрал Ерөнхий сайд болох юм бол Ж.Энхбаяр УИХ-ын дарга болох байх. УИХ-ын даргын суудал дээрээс Ерөнхийлөгчид нэр дэвших тохиргоог хийсэн байх өндөр магадлалтай. Харин Ж.Энхбаяр УИХ-ын дарга болох юм бол Тэргүүн шадар дээр Л.Энх-Амгалан очих магадлал өндөр. Ингээд сайхан эзэн компанийн засаг болно. Гэвчиг Н.Учрал Ерөнхий сайд болоод хэр ажиллахаас МАН-ын хувь заяа шалтгаална. Сайн нь: Н.Учрал хурдтай. Түүний өмнөөс харах нь ээ: Хэрвээ Н.Учрал Ерөнхий сайдаа авах юм бол шууд төсвийн тодотгол хийнэ. АН-ын гишүүд дээр тавьж өгсөн 200 тэрбумын зураг төсөв нь байхгүй гэдэг юм уу, тас цавчина. Тэр хэмнэлт болно.

Гэвчиг энэ нь өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш гэдгийг анхаарна уу. Болохгүй ч байх боломжтой. Гэхдээ л…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 10 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 47 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 13 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 24 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 30 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 36 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 41 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 45 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 17 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 20 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 21 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 26 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 29 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 32 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 43 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 37 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top