x

Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье

Сүүлийн үед сонсогдсон хамгийн сайн мэдээгээр энэ удаагийн нийтлэлээ эхэлье. Мэдээж урлаг спортын ертөнцөөс ирж буй сайхан мэдээнүүд Их хааны мэндэлсэн өдрийг хангалттай чимэн тал нутгаар дүүрэн цацагдаж байгаа тул энэ сэдвийг орхив. Уншигч абугай тунгаан бодно биз ээ.

Уг нь миний бичвэрээ эхлүүлж байгаа энэ мэдээ хэрүүл тэмцэлдээ живсэн монголчуудын хувьд хамгийн чухлаар хүлээж авах ёстой мэдээ юм. Гэвч нэг их тоосонгүй. Ерөөс бид өөрсдийнхөө хувьд юу чухлаа зөв эрэмбэлж мэддэггүй. Эсвэл угаасаа бидний ирээдүйн асуудал бидэнд л ганцхан хамаагүй байдаг ч юм уу гэмээр төөрөлдсөн. Эс бөгөөс үнэнээсээ манайхны байнга хэлдэг шалтгааны нэг болсон “Биднийг зориуд ийм байлгах хүч үйлчлээд” удаж байгаа ч юм уу. Бүү мэд ээ. Тийм ээ, бурхан бидэнд баян тансаг газар нутгийг харамгүй хайрласан билээ. Бид баялгаасаа болж л хэрэлдэж зодолддог. Амандаа алтан халбага зууж төрсөн гэмээр монголчуудын буян заяаг тэтгэж байгаль эх маань үүцээ дэлгэсээр л байна. Таван толгойн Цанхиас угаасан нүүрс гарсан тухай мэдээллийг ганц нэг эдийн засагч, төр засгийнхнаас бусад нь тэгтэл баярлан хүлээж авсангүй. Энэ ордыг ойролцоогоор 150 сая тонн нөөцтэй гэж одоохондоо мэдээлэгдэж байна. Ёстой алтан мэдээ юм аа. Саяхан л бид нүүрс угаах үйлдвэрээ 20 км-ийн цаана барьчихсан гээд л бөөн хэрүүл суусан. Гэтэл байгаль эх маань асар үнэтэй коксжих нүүрсний ордын үүдийг нээж өгчээ. Энэ намар Эрдэнэт уурхайн ойролцоо Оюут нэртэй бас нэгэн шинэ зэсийн орд илэрсэн. Энэ бүхнийг бурхан бидэнд сэтгэл харамгүй дэмжлэгээ илгээж байна гэж хэлж болно биз дээ.

Засгийн газрын шинэ тэргүүн Г.Занданшатар үндсэндээ монголчууддаа нэг л юм амласан. Тэр нь “Төрд нүүрлэсэн нүүрсний хулгайг үгүй болгох”. Үүнд нь бид итгэж байгаа. Засгийн газрын шинэ тэргүүн гэж бичиж байгааг минь эрхэм уншигч анзаарч байгаа биз. Үнэндээ өмнөх Засгийн газрын сайд нар л байгаа шүү дээ. Тиймээс молхи бичигч би шинэ Засгийн газар гэж үзэх боломжгүй гэж харж байгаа юм. Гол нь Ерөнхий сайд Г.Занданшатар төрд нүүрлэсэн хулгай зэлгийд цэг тавихын төлөө ажиллах нь гэх итгэл бидэнд өгсөн. Энэ л чухал. Дээр өгүүлсэн сайхан мэдээллүүд дээр, нүүрсний хулгайг зогсооход асар их юм өөрчлөгдөнө. Одоо Ерөнхий сайд Г.Занданшатар Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулан, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөөд ажлаа шуурхайлан эхлүүлээд явж байна.

Тиймээс улс орны эдийн засагт тодорхой сэргэлт гарна гэж харж байгаа юм. МАН-ын эрх мэдлийн хуваарилалтад гарсан саяны энэ өөрчлөлтийн шалтгааныг бүхэлдээ улс төрийн тэмцэл дээр суурилсан пропоганда гэж харах боломжгүй юм байна гэж нийгэм хүлээж авсан. Ийм ч учраас нүүрсэн дээр алдагдсан боломжийн өртөг гэж тодорхой хувь эдийн засаг руу орж ирнэ гэж найдаж байх шиг байна.

Бид дөрвөн сар ажиллаж байгаа Ерөнхий сайд руу элдэв хэтрүүлэгтэй нэхэл нисгэмээргүй байна. Харин юм хийлгэж авмаар байна. Жишээбэл, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл нэг намын, нэг фракцын, нэг цул ийм бүтэц байгаа дээр улс орны эдийн засагт ахиц дэвшил авчрах, хөгжлийг боомилж байгаа тээг тушаануудыг тас татах ганц хоёр том шийдвэрийг гаргаж авах ёстой болов уу. ҮАБЗ ийм “амин” бүтэцтэй байх их ховор шүү. ҮАБЗ Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын үед эв түнжингээ гайхуулж байсан үе бий. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын гурвал ч саяхныг болтол цул байв. Энэ үед сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн. Гэвч Л.Оюун-Эрдэнийг ганцааранг нь шаазгай болгон шонд өлгөснөөр энэ ҮАБЗ бут үсэрсэн. Одоо эрхбиш сонгуулийн ээлжит мөчлөг иртэл гайгүй биз хэмээн бодном. Тэгэхээр улс орны эдийн засагт хөшүүрэг болох том шийдвэрийг энэ үеийг ашиглан гаргаж авах хэрэгтэй.

Хэдхэн хоногийн өмнө бид арай гэж л ирэх оны төсвөө баталж авлаа. Энэ жилийн хувьд үнэндээ төсвийн хэлэлцүүлгүүд маш хангалтгүй хэмжээнд явагдлаа. УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулчихсан, парламент нь хоёр талцчихсан, гаднаа жагсаалтай хүндхэн байв. Хэмнэсэн, танасан гэх пи-ар урсгаж байгаа ч хэдэн төрийн албан хаагчийг цомхотгож, зарим лобби муутай төслийг татсанаар боогоод л гялс батлуулав. Үнэндээ нүүрсний үнийн уналт болон төсвийн орлого илт буурсан цаг үе гэхэд өмнөх Засгийн газраас мөн 30 их наядыг давсан байгааг нь харахад ялгаагүй л данхар төсөв. Төсвийн бодлогоо эрс шинэчлэхгүй бол энэ мэт урд хойд хормойн үлгэрээр л цааш дунгуйлдах нь. Гэтэл дэлхий дахины амьдрал дээшээ нисэж байна. Бид дөрвөн уулынхаа дунд өмд гутлын хэрүүлээ давахгүй суусаар. Энэ тэнэгэрлээ эргэцүүлж, илүү том зорилго дээрээ нэгдэж, улс орноо урагш алхуулахын төлөө ажилламаар байна.

Үүний тулд хамгийн эхлээд хийх зүйл Төрөөс эдийн засагт оролцдог буруу оролцоог хуйгаар нь зогсоомоор байна. Манай улсын эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамаарч байна. Ийм улс оронд хувийн хэвшлийнх нь төртэй ойртсон хэсэг нь л амьд үлдэнэ. Бусдад нь боломж олддоггүй. Энэ урвуу байдлаа бүгд хардаг атлаа ярьдаггүй. Манай улс хэрэглэгч орон. Үйлдвэрлэгч орон биш. Тийм атлаа үе үеийн засгийн газрууд өр л өвлүүлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад өр 40 тэрбум ам.долларт хүрч байх шиг байна. Өрийн хавханд орсон гэж зарим эдийн засагч тодорхойлж буй нь дэгсдүүлсэн дүгнэлт огтоос биш юм. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд өдөрт хэд хэдээрээ хаалгаа барьцгааж байна. Үр дүнд нь татварын орлого өнгөрсөн жилийн статистиктай харьцуулахад 2025 оны эхний 10 сарын байдлаар 21.4 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 895.5 тэрбум төгрөгөөр буурсан. Мэдээж шинэ Засгийн газарт энэ мэт нарийн ширийн зовлонгоо ярих цаг алга.

Сая төсвийн хэлэлцүүлгийн үеэр ДНБ- ий 75 хувийг төрийн өмч бүрдүүлж байна гээд яригдаад л өнгөрч байгаа юм. Бүр нэг ёсоороо яваа хэвийн сэдэв ярьж байгаа юм шиг. Гэтэл бидэнд өмнө нь ДНБ-ий 80 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг гэж ярьж байсан үе байсан юм шүү. Одоо харин бүх юм урвуугаараа эргэн ийм болтол газарджээ. Энэ бол буруу үзэгдэл. Ард түмэн нь хувхай хоосон болж, хийх ажилгүй ядуурч дуусч байгаагийн тод илрэл. Социализмын үед төр 100 хувь үйлдвэрлэл үйлчилгээг явуулдаг байсан. Хэдүүлхэнээ атлаа бүгд нэгэн хэвийн зэлмүүн амьдралтай. Хоньчин хүн эхнэрээ амаржихад шөлний төлөг гаргах мэдэлгүй. Бүгд дотооддоо үйлдвэрлэсэн ижилхэн хувцаснуудаа өмсөнө. Ерөөсөө тэр үе эргэж ирэх гэж байгаа юм биш үү. Ард түмэн нь хувхай хоосон, бүх аж амьдрал нь төрийн 100 хувийн хяналт дор амьдарч байсан тэр үе… Эргээд тэр үе рүүгээ орох гээгүй л юм бол дахин бодлогын шинэчлэл хийж орвонгоор нь өөрчлөх ёстой юм байна. Дахиад хувьчлал хийх хэрэгтэй. Өмч хувьчлалын хоёрдугаар үеийг эхлүүлэх хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн нэг том төлөөлөл, Монгол дахь хамгийн том хувийн сургуулийн эзний хүү УИХ-ын дарга боллоо. Түүнийг Монголын хувийн хэвшилд сэргэлт авчирсан өөрчлөлтийг манлайлан хийлцээсэй гэж хүсэж байна. Төрийн өмч их байгаа нь хулгай худлын эх уурхай болдог юм байна гэдгийг одооны 50-иас дээш насны бид амьдралаараа үзэж явна. Одоо бид хамаг итгэл найдвараа алдах гээд байна. Ийм учраас төрийн шошготой, ашиггүй ажилладаг уурхай, улсын үйлдвэрийн газруудыг хувийн хэвшилд өг. Аяндаа манай асуудлууд цэгцрээд явчихна.

Төрийн бодлогынх нь элгэнд ганц нэгхэн том бизнесүүд нь л багтдаг. Тэд нь өөрсдөдөө зориулан яам байгуулж тоглох хүртлээ эрхэлдэг, энэ улсын бүх хөгжмийг тэд л захиалж байдаг болтол даварчихсан. Өөдөөсөө цоролзвол огцруулж хашраадаг ийм урвуу Монголыг одоо өөрчлөх цаг болсон. Тэгэхээр өмч хувьчлалын хоёр дахь давлагааг хийцгээе.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Arthur Louis (102.217.4.113)
    A while back, I jumped into a global property deal, saying folks like me could cash in on hot foreign housing scenes. Real estate - sure, everyone knows it prints money, a big-time industry worldwide. It looked solid at first - they showed me online walkthroughs of places I partly owned, got me pumped. Still, there was this weird vibe nagging me, hard to explain, just wouldn’t quit bugging me inside. I ignored it though, brushed it off, kept going anyway. One thing I’d say now? Listen to that inner voice - every single time. I kept picturing the steady cash coming in, which blurred how clearly I saw things. At first, they paid me consistent returns, making it feel legit. Over time, though, I poured more money into it. Before long, I tried pulling out bigger amounts - but then the payouts just vanished. The reasons they gave shifted every week, and not long after, they began asking for added charges to fix the withdrawal issues. Still, I’d spent every dollar - put everything I owned into it, thinking it’d be okay. When things went south, I panicked, then remembered a name: {DIGITAL LIGHT SOLUTION}. Found them through some random post while scrolling late at night. Honestly? Didn’t believe they’d help, but they jumped on it fast, scanning stuff I didn't even know existed. Right away, knew these folks weren’t messing around. Used hidden clues online, tracked down where the cash got moved, then fought to pull it all back into my hands. I'm happy the hard work brought results - my full investment was back in just 72 hours thanks to the team handling my issue. I reached {DIGITAL LIGHT SOLUTION} through T e l e g r a m -- d i g i t a l l i g h t s o l u t i o n And E m a i l.d i g i t a l l i g h t s o l u t i o n (@) q u a l i t y s e r v i c e.c o m
    2025 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (149.88.98.187)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.187)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 18 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top