x

Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү

Өнгөрөгч долоо хоногийг эрх баригчид бүхэлд нь МАН-аар амьсгалсан өдрүүд болгон хувиргаж дөнгөв. Их хурлаа ингэж хүчээр олны анхааралд оруулж ирэх шаардлага гарсан нь ойлгомжтой.

Үнэн хэрэгтээ намын зодооноо төрийн зовлон болгосон явдал нь нийгмийн дургүйцлийг асар ихээр төрүүлж, сүүлийн сар гаруйн турш олон нийтийг хамарсан ширүүн шүүмжлэлд булуулж байгаа юм. 

Нөгөө талаас өвөл хаяанд ирээд буучихсан, ид ажил оволзож буй ийм үед олон түмний хувьд үнэндээ эдний асуудлыг тэгтэл их анхаарч байгаа юм байхгүй байх шиг. Цахим орчинд ор дэрээ засаад хэвтчихсэн хэдэн хувь л хэрэлдэх хэлэлцэх сэдэвтэй байсан байх. 

Яг борог амьдрал дээр МАН даргатай байх, даргагүй байх нь монголчуудын амьдралд бараг хамаагүйг саяны сар гаруйн үйл явдал харууллаа. Төсвөө баталлаа, багш эмч нарынхаа цалинг нэмлээ. Амьдрал хэвийн үргэлжилсээр л байлаа. Харин гол үр дүн энэ намынхны хулгай дээрэм хэрээс хэтэрснийг л ард түмэн мэдэж авав. Тэд төрийн эрхийг барих гэж түмний өмчийг хувийнхаа хэдэн малыг нааш цааш нь болгонтонгочуулж байгаа довны хэдэн харцуул шиг дур зоргоороо аашилжээ. Цаашид ч нарийн ширийн нь илрэх юм шиг байна. Ахиад хоёр долоо хоног тэмцэлдсэн бол хулгай зэлгий нь бүр ч ил болох байв.

Өрнөж буй үйл явц сонгогчдын дунд нэгэнт асар том эргэлзээ үүсгэсэн. Тэдний дунд энэ нам монголынхөгжлийг шинэ шатанд гаргаж ирж чадахгүй юм байнагэх ултай суурьтай яриа хөөрөө үүсээд удаж буй бололтой. 

Ийм нөхцөлд голоороо хага үсэрсэн нам, голоо гогодтол бие биенээ намнасан энэ нөхдүүд шинэ даргатай болоод гэнэт эвийн цавуугаар наагдсан мэт болно ч гэж юу байх билээ. Одоо л ард түмний төлөө өдөр шөнөгүй ажиллаад, сонгууль болтол биднийгээ диваажинд авааччихна гэж итгэх нь хэтэрхий гэнэн тэнэг төсөөлөл болох биз ээ. Учир нь монголын нийгмийн хамгийн ноцтой, хамгийн аймшигтайгаар хоолой багалзуурыг нь боож байгаа асуудал авилгын асуудал болохоос ардын намын асуудал биш. 

МАН-ын шинэхэн дарга намаа л жоохон эмхлэх гэж үзэх байлгүй. Намаа эмхлэх нь ард түмэнд тийм ч хамаатай ажил биш. Энэ олон жил төр барихдаа өөрсдөө л хулгай хийж, өөрсдөө л баяжсан болохоор гомдол цөхрөл маань олигтой үг унах боломжгүй болтол ийнхүү биднийг боомилжээ.

Энэ өдрүүдэд МАН-ын 31 дүгээр их хурал хуралдаж, намын даргаараа 38 настай Ням-Осорын Учралыг сонголоо. Тэрбээр 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 2247 төлөөлөгчийн  94.95 хувийн дэмжлэгээр МАН-ын дарга болсон байна. Их зодооны дараа болж буй гэхэд эвхэртэл хайрцагласан коммунист дэглэлттэй энэ их хурлыг заалнаас нэр дэвшиж намын даргад өрсөлдсөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, ноён Б.Лхагважав л гаднаас нь гоё харагдуулж өгөв. Түүний энэ сонирхолтой шийдвэр өөрийг нь улс орон даяар сурталчилж өгснөөс гадна, ирэх сонгуульд эрчээрээ их хуралд орж ирэх болзлыг хангасан супер сурталчилгаа болж чадав. Эвлэгхэн, хор хонзонгүй, хошигнол егөө дүүрэн, илэн далангүй дүрийг тэр төгс бүтээлээ.  Нөгөө талаас 2247 төлөөлөгч дотор ингэж гарч ирээд өрсөлдөх зоригтой залуу байсангүй нь өөрөө дэндүү гунигтай явдал юм. Намын бодлогыг сөрөх гэх мэт том тоглолт хийдэггүй юм гэхэд уран гоё политаймент хийчих хоншоортой залуу байхгүй байгаа нь өөрөө энэ хурлыг урьд урьдынхаас илүү коммунист базалттай их хурал болсныг илтгэж байгаа юм. Тиймээс индэрт суучихаад тохуутай харцаар Б.Лхагважавыг илт урж байсан хэд харин ч түүнд баярлаж, намынх нь их хурлыг хэлбэрийн хувьд агуулгажуулж өгсөнд талархах ёстойгоо эрхбиш эргэцүүлж байгаа биз ээ. Хэрэв тэрнэр дэвшиж таван хувийн ардчилалтай болгож өгөөгүй бол энэ их хурал нь дэлхий даяар улаан коммунистоороо дуудуулах байлаа шүү дээ. 

Бас нэгэн зүйл, МАН-ын даргаар сонгогдоод байгаа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал юун түрүүн их хурлынхаа индрээс намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахаа амлаж буй нь эдний эрх ашгийн эрэмбийн нэгдүгээрт МАН эрэмбэлэгддэгийн тод илэрхийлэл болон бууж байна. Эднийхэн ер нь ийм л дээ. Алим модноосоо хол унадаггүй, ахын сайн дүү Н.Учрал өөр байх боломжгүй. Өнөөдөр магтаалд булуулан “Тэнгэрийн хүү” гэх өргөмжлөл зүүж, улаа бутранхан суугаа Н.Учралд ийм үгийг хэн ч нисгэхгүй ойлгомжтой. Учир нь миний монгол бол агуу их бялдуучлалын орон болж хувирсан. Тийм ч болохоор том дарга болонгуутаа, том сэнтийд залрангуутаа бүгд асар хурдан вакумжиж, төрөл арилждаг юм. Энэ үзэгдэл түүнийг ч мөн хучин авах билээ. Өчигдрөөс л манай гар урчууд 999 сорьцтой алтан постуудаа үйлдвэрлээд эхэлсэн харагдсан. Ийм зүйлд жаахан дотор нь эвгүйцдэг хүн ч цөөрч дээ. 

Намын шинэ дарга “...Авлига, ашиг сонирхлын хэргүүдэд манай намын чамгүй олон нөхөд нэр холбогдож, баялгийн хараал, авлигын намагт улс, үндэстнээрээ шигдэх аюул ойрхон ирснийг нуун дарагдуулж, хаацайлан хамгаалах эрх хэнд ч байхгүй” хэмээн мэдэгдсэн. Юутай ч авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод байгаа нэр бүхий улстөрчдөд хэн ч байсан цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэж буй нь бас ч гэж төлөөлөгчдийнх нь хувьд түүний явуулах үйл ажиллагаанд итгэл төрүүлж байх шиг байна. 

Ажиглагчдын хувьд Н.Учралыг нэр цэвэр, бүх үеийнхэнтэй, тэр бүү хэл хуваагдаж хагаралдсан талуудтай ч баланс бүхий аятайхан харилцаа үүсгэж чадна гэж харж байгаа юм. Хор хонзон тээсэн, хагалж хуваасан, тойрон хүрээлэгчиддээ зориулсан явцуу эрх ашгийн бодлого явуулсан түүх одоогоор түүнд алга байгаа нь давуу тал болж байна. Гэхдээ түүнийг болж өнгөрсөн аймшигт хагарлын гадна биш дунд нь явсан гэдгийг нь хэн ч баллуурдаж чадахгүй шүү дээ.  

Өөр нэг хачин зүйл, намынх нь их хурлын хойморт буй “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн уриа анхаарал татаж байлаа. Тэгэхээр МАН өнгөрсөн арван жил засаглахдаа монголын ард түмний дэргэд байгаагүй юм байна. Тэрийгээ өөрсдөө ийнхүү их хурлаараа хүлээн зөвшөөрлөө гэж би хувьдаа харж байна.

Ийнхүү олон сонирхолтой үзэгдлүүд дүүрэн эрх баригч намын их хурал хуралдаж өндөрлөлөө. Одоо монголын ард түмний хувьд тэдний гэрийн ямар ч асуудал сонин биш. 

Эдийн засгийн өсөлт авчрах, хөрш орнуудтай ухаалаг тоглох, улс орноо хараат байдлаас гаргахын төлөө тодорхой ажил хийж чадах Засгийн газар л бидэнд хэрэгтэй байна. Ахин хэлэхэд бидэнд ямар нэгэн мундаг намын дарга ерөөсөө хэрэггүй. 

Дэлхий дээр эрчим хүчний төлөөх тэмцэл ид өрнөж байна. Харин монголд бүх төслийг маань хэрүүл тэмцэл хэрээд баглачихсан байна. Монголын ажлыг урагшлуулах хүсэлгүй гадаад дотоодын бүлэглэлүүд эдүгээ манайд “засаглаж” байна гэхэд хилсдэхгүй. Энэ гинжийг тас татаж чадах эсэхээр л бид засгийн газрыг дүгнэнэ. Өөр юугаар ч биш...

Мэдээж тэвчээртэйгээр харж, тэсэж, хүлээж суусан сөрөг хүчний зүгээс жинхэнэ улс төрийн шорвог тоглоомыг одоо л эхлүүлж харагдана. Чингэлээ гээд тэднийг буруутгах нь хэтэрхий тэнэг хэрэг болох биз...

Б.Ганчимэг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.180.88)
    Шавартай хутгалдсан МАН аас ард түмэн нэг их юм горьдох хэрэггүй байх аа!!!
    2025 оны 11 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы...
Top