x

Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна

Газын зурвасыг сонсоогүй хүн байхгүй байх. Палестины ХАМАС бүлэглэл Израильтай энэ бүс нутагт олон жилийн турш дайтаж байгаа. Угтаа Газа хот 18 нас хүртэлх сая гаруй хүүхэдтэй гэсэн мэдээлэл байна. Дайн явагдаж байгаа учраас ард иргэд, тэр дундаа хүүхдүүдийн хувьд хичээл, сургуульгүй үлдсэн дэлхийн цор ганц орон байсан бол саяхнаас Монгол Улс нэмэгдэж хоёр болж байх шиг.

Газа хотын хүүхдүүд толгойноосоо том таваг, сав бариад хоолондоо оочерлож байгаа нь өр эмтэрмээр. Өгч байгаа хоолыг нь харахаар ялаа эргэлдсэн заваан том тогооноос цагаан будаа шанагадаад, хажуугийн савнаас юуных нь бүү мэд бага зэрэг соус маягийн зутан асгаж байх жишээтэй.

Арга ч үгүй биз дээ, дайнаас болоод гурван хүн тутмын нэг нь өлдөж үхэхдээ тулсан газар шүү дээ. Ядарч туйлдсан иргэдийн амьдрал, хичээл сургууль мөрөөдсөн хүүхдүүдийн харцтай ийм дүр зураг манайд ч ялгаагүй байна. Тэндхийн хүүхдүүд толгойноосоо том сав бариад хоолонд оочерлож байгаа бол манайд биенээсээ том бидон түрсэн хүүхдүүд худаг дээр оочерлож байна. Манайд ч ялгаагүй зарим нь өлсгөлөн байгаа нь мэдээж. Дотроо “Аав битгий л архи ууж ирээсэй, ээж цалингаа авсан болов уу, авсан бол орой гоё хоол хийж өгөх байх даа. Хоол ч дүүрсэн хэрэг. Гадаа хүйтэн байна, өнөө орой даарахгүй унтах, түлсэн түлшиндээ угаартаад үхчихгүйхэн шиг сэтгэл амар унтах юмсан…” маягийн юм бодчихсон л яваа.

Ядах нь ээ сургууль дээрээ очоод өдрийн хоол, үдийн цай гээд өл дарах талх, боорцогхон идчихдэг байсан, тэр нь ч байхгүй болсон. Багш нар нь цалингаа нэмүүлье гэж шаардаад ажлаа хаячихсан учраас сургууль, хичээл нь хаачихсан хүүхдүүд худаг дээрээ биенээсээ том бидон барьчихсан намрын сэрүүнд нусаа гоожуулаад зогсож байна. Ингэхээр тэр Газын хүүхдүүдтэй манай хүүхдүүдийн амьдрал ер нь ялгагдах нь уу, эрх баригчид аа.

Үнэндээ дайнтай улстай ялгаагүй амьдралаар монголчууд бид амьдарч байна. Газын зурвасыг ХАМАС бүлэг захирдаг. Энэ бүлэглэлээ палестинчүүд өөрсдөө сонгож гаргаж ирсэн. Палестинчүүд ХАМАС-ыг израил түрэмгийлэгчдийг дийлнэ, Израильтай тэмцэж чадна гэж итгээд л сонгоцгоосон, нөхдүүд. Гэтэл өнөөдөр ХАМАС нь нөгөөдүүлээ боолчилж амьд бамбай болгон өөрсдийнхөө баяжих хэрэгсэл болгочихсон. Тийм учраас дэлхийн ихэнх орон Хамасыг террорист байгууллага гээд зарласан юм. ХАМАС бүлэглэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх, эх орноо хамгаалах нэрийн дор дотооддоо үймээн самуун дэгдээж, хүүхдүүдээр улс төр хийж, дайны золиосонд ард түмнээ цөлмөөд, өөрсдөө Арабын баян оронд хаусанд жаргаж байгааг бид харж байна. Энэ бүлэглэлийн улстөржилт, дарангуйлал, иргэдийнхээ амьдралыг юман чинээ тоодоггүй байдал нь манайхтай ч адилхан байгаа юм. Манайд төрийн эрхийг МАН сүүлийн 10 жил тасралтгүй олонх болж засаглаж байна. Энэ эрх баригчдыг мөн бид л итгэл хүлээлгэн, хэлсэн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь хууртагдаад л сонгоцгоосон. Өвчин тахалтай үед, дайн дажинтай үед МАН нь дээр. Оростой хэл амаа ололцох нь энэ нам дээр. Орос байгуулж өгсөн нам, шатахуун зэргээр таслахгүй гэж мунхаглаж байгаад сонгоод байгаа. Гэвч дэлхийн хараат бус томоохон агентлагуудын гаргасан дүгнэлт, үнэлгээгээр Монгол Улс авлига, эдийн засаг, хүний эрх, хөгжлийн гээд чухал индексүүдээрээ 200 орноос дандаа сүүл мушгиж байна.

Дэлхий биднийг ардчилсан орон гэдэгт эргэлзэж байгаа юм. Эргэлзэх нь битгий хэл анхааруулж байна. МАН-ын эрх барьж байгаа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд монголчуудын амьдрал Газын иргэдийн амьдралтай агаар нэг оршиж байна. Өнөөдөр гадаа багш, эмч нар ажил хаялт зарлачихсан, хүүхдүүд сургуульгүй, өвчтөнүүд эмчлүүлэх эмчгүй, нэмээд шатахуунгүй амьдрал үргэлжилсээр л байна. Үүнд мэдээж төр засаг буруутай. Тэр дундаа сүүлийн 10 жил эрх барьсан нам буюу “Монгол Хамас” буруутай. Тэдний буруу бодлого, дээр дооргүй хэдэн их наядаар нь татвар төлөгчдийн мөнгийг идэж уусны үр дүн нийгэмд ийм дүр зураглалаар илэрч байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр эрх баригч МАН-ын дотоод бүлэглэл хоорондын зөрчилдөөн буюу “Монгол Хамас”-аас болоод нийгмийн амьдрал эмх замбараагаа алдаж байна. Багш, эмч нарын ажил хаялт бол энэ намын доторх бүлэглэл хоорондын зөрчилдөөний нэг хэрэгсэл гэж ойлгоход буруудахгүй.

Нэг бүлэглэл нь багш, эмч нарын цалин, ажил хаялт,шатахуунаар нөгөө бүлэглэлээ шахаж, шантаажилж, улс төрөөс зайлуулах гэсэн л улстөржилт явагдаж байна. Үр дүнд нь хүүхэд, иргэд л хохирч байгаа юм. Бид, бидний үр хүүхэд бол эрх баригчдын бүлэглэл хоорондын “дайн”-ы золиос. Тэд эрх мэдлийн төлөө ингэж алалдахдаа хүүхдүүдээр улстөржөөд хэдийнэ дадал болчихсон байна. Нэгэнт ХАМАС-ыг дэлхий нийт террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн учраас яаж ийгээд энэ бүлэглэлийг дарж авах нь тодорхой байх. Тэгвэл манайд байгаа нам, улс төрийн бүлэглэл буюу “Монгол Хамас”-ын хоорондын “дайн”-ыг хэзээ, яаж зогсоох, улс орон, ард түмнийхээ төлөө бус эрх мэдлийн төлөө алалдаж байгаа энэ их улстөржилт хэзээ намжих вэ.

Палистины Хамас “Монгол Хамас” буюу МАН хоёрт бол тэр хүүхдүүд боловсролтой байх эсэх, ард түмэн аз жаргалтай байх эсэх,шатахуунтай байх эсэх нь түй ч хамаагүй. Бүлэглэл нь аз жаргалтай байвал ард түмэн яах нь тэдний ажил биш юм. Төр засгийн буруу бодлого, алдаа болгон монголчууд бидэнтэй холбоотой. Бид л тэднийг сонгож гаргасан. Бидний нийгэм бол сонголттой нийгэм. Энэ утгаараа цаашид яахыг ард түмэн бид өөрсдөө л мэднэ, өөрсдөө л шийднэ.

Энэ ч бидний сонголт. Багшгүй, цалингүй, эмчгүй, шатахуунгүй, ажилгүй, өндөр татвартай, дарангуйлалтай, шударга бус, хөгждөггүй улс оронд үргэлжлүүлэн амьдрах сонирхолтой бол МАН-ыг буюу “Монгол Хамас”-аа дахин, дахин сонгоод явсан ч болно. Хэрэв ийм байлгахгүй гэж бодож байгаа бол мэдээж дараагийн сонгуулиар өнөөгийн эрх баригч намыг улс төрөөс нэг мөр түлхэх шаардлагатай. Энэ ч бас бидний л сонголт. Дайнтай Газын бүсэд амьдарч байгаа туйлдсан иргэдийн амьдралтай агаар нэг амьдрах уу, аль эсвэл Ази, дэлхийд хөгжиж байгаа бусад орнууд шигээ сонголтоо зөв хийгээд хөгжөөд явах уу гэдгээ монголчууд бид бодох цаг болсон л баймаар…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 23 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 36 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 46 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 39 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 40 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 42 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 43 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 43 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 46 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 46 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 47 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 48 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 49 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 52 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 59 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 16 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 18 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 19 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 22 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top