x

Багшийн хөгжилд нэмэр биш, нэрмээс болдог бүх газруудыг татан буулгаж хэмнэе

Монголын багш, эмч нар Засгийн газартаа шаардлага хүргүүлж тэмцэл өрнүүлээд удлаа. Эрх баригч нам нь дотоод хэрүүл тэмцлээ монгол төрийн зовлон болгон хувиргасан төдийгүй талбай дээр сууж байгаа тэднийг нэг ёсондоо хөсөр хаяад байна. Тэдний байр суурийг хэвлэл мэдээллийнхэн л дамжуулж, хамт тэмцэж байгаа болохоос эрх баригчдаас гарч ирээд уулзаж, зовлон жаргалыг нь сонсож байгаа юм алга. Эмч нар нь талбай дээр жагсаж байхад сайд нь тойрон хүрээлэгчдээ энд тэнд томилон “Ар хударга” ажиллагаа явуулсаар байгаад эмч нар асар их дургүйцэж байна. Энэ бол эрх мэдэлтнүүдийн ёс суртахуун ямар түвшинд очтол ялзарсны тод илрэл юм. Ийм үед нэг хэсэг нь ордон дотор шагнуулж, нөгөө хэсэг нь ордны гадаа салбарын нийт ажилтнуудынхаа эрх ашгийн төлөө тэмцэж байгааг харах нүд халтирам аж.

Багш, эмч нарын цалин нэмэгдэх ёстой. Ямар ч аргацаалтгүйгээр энэ асуудал дээр төвлөрч шийдвэрлэх ёстой. Үнэндээ багш, эмч нар маань ямар цалингаар хоёр нарны хооронд цаг наргүй ажиллаж ирэв. Энэ улсын тулгуур хүчин болсон эдгээр салбаруудыг нуруун дээрээ үүрч явдаг мянга мянган эгэл жирийн мэргэжилтнүүдийн амьдрал ахуй яаж тартагтаа тулж, улс төр дагаж ээлжлэн дарга даамал болж явдаг хэсэг нь яаж хагартлаа хөлжиж, системээрээ буруу даялсныг Монголын иргэд бэлхнээ харцгааж байна. Гэтэл авлига хээл хахуулийн хэргүүд ар араасаа илчлэгдэн, айлын гэрээс л арван тэрбумаар нь гарч ирж байна. Үүнийг хэрхэн яаж хүлээж авахаа мэдэхгүй болтол нийгэм нь гайхран манарч байхыг бид харцгааж сууна.

Багш нь сайн байвал, энэ улс орон боловсролтой улс болно. Боловсролтой, оюуны бядтай улс хөгжинө. Энэ бол хамгийн энгийн ойлголт. Иймээс боловсролын салбараа өөд нь сэрвийтэл босгож, шинэ түвшинд гаргаж ирэх нь бидний өмнө тулгамдсан хамгийн чухал асуудал болоод байна. Энэ өөрчлөлтийг одооных шиг ийм цалинтай, ийм ачаалалтай, ийм буурай, ядарч тамирдсан хүчээр хийх боломжгүй.

Тиймээс одоохондоо онц шаардлагагүй төслүүдээ түр хойш тавьж байгаад ч хамаагүй багш, эмч нарынхаа цалинг нэммээр байна. Боловсролтой хэсэг нь улс орноо манлайлан чирж урагш хөгжүүлдэг нь хамгийн энгийн ойлголт шүү дээ. Эрүүл мэндийн үйлчилгээгээ шинэ шатанд гаргая. Улс төрийн тэмцлээр иргэдийнхээ анхаарлыг барьж байдаг хулхи технологи явуулахаа больж нийгмийн шокоо эмчлэх арга зам руу даруй орох ёстой.

Ахмадуудын тэтгэвэр ч нэмэгдэх ёстой. Харин энэ тэтгэврийн шинэчлэлийн бодлого дээр элдэв ялгаварлал дундуур нь хавчуулж хэрхэвч болохгүй. Бусдаасаа илүү тэтгэвэр авч байгаа хэсэг нь шударгаар хэлэхэд илүү хөдөлмөрлөсөн, улс орныхоо өмнө хүлээсэн иргэний үүрэг хариуцлагаа яс биелүүлж ирсэн хэсэг л гэсэн үг. Тиймээс тэгшитгэнэ, хасна, нэг хэсэг рүү нь шилжүүлнэ гэх мэт тэнэглэлүүд байх ёсгүй. Нийгмийн хариуцлагаа нэр төртэй үүрч, татвараа төлж, уйгагүй хөдөлмөрлөж, улс орноо энэ дайнд хүртэл авч явсан ахмад үеэ хүндэтгэх ёстой. Иймээс аливаа шинэчлэлийн бодлогуудаа бид маш нухацтай авч үзэх шаардлагатай байна.

Өнөөдөр манай боловсролын салбар яагаад ингэтлээ уначхав гэх асуултыг бүгд л тавьцгааж байна. Энэ салбар унаж уруудсаны хамгийн том шалтгаан нь ерөөсөө төрийн бүтэц, буруу угсрагдсан системд байна. Тийм ч учраас өнөөдөр боловсролын салбарынхаа хөгжилд чөдөр тушаа болж, буруу бодлогоор будилуулсан гол буруутан нь Боловсролын яам, боловсролын янз бүрийн түвшний газрууд нь болж хувирсан гэдгийг багш нар өөрсдөө ил тод ярьж бичицгээж байна.

Мэдээж багшийн цалин хөлс бага байгаа нь энэ уналтад нөлөөлж байгаа. Дараагийн гол гажуудал энэ салбарын хөгжлийн хоцрогдол. Ерөөсөө бодлогын хоцрогдол нь гэсэн үг л дээ. Намар хичээл эхлэхтэй яг зэрэгцээд баахан сургалт, семинарын үе давхцан эхэлдэг. Баахан судалгаа авахаас өгсүүлээд ямар ч ач холбогдолгүй ажлуудаар доошоо дарчихдаг. Энэ бол маш олон жилийн турш явсан дарамт. Үр дүнгүй, агуулгын хувьд хоорондоо зарчмын ялгаагүй элдэв хурал хуй, сургалт нэртэй хулхи ажиллагаануудаар хөгждөг бол хөгжих болсон гэж багш нар нь хэлж байна. Бараг жилийн дөрвөн улирал битүү сургалт уулзалт, хурал хуйнд дарагддаг салбар. Мэдээж тэрийг нь баахан бичиг цаас дагалдана. Тэдгээрийнх нь зорилго боловсролын чанарыг сайжруулахын тулд гэж тайлбарлагдана. Үр дүнд багш нарын үндсэн ажил хаягдана. Сургуулиудын хүүхдүүдтэйгээ ажиллах цагийг ингэж бодлогын яамных нь элий балай гажуудал булаадаг байна. Ийм учраас багшийн хөгжилд нэмэр биш, нэрмээс болдог бүх газруудыг татан буулгамаар байна. Төрийн төсвийг энэ мэт хэрэггүй олон газруудаа татан буулгаж хэмнэмээр байна. Эдгээр хэмнэлтээс багш нарынхаа цалинг нэмье.

Дараагийн зүйл: Боловсролын яамыг хэн дуртайгаар удирдуулмааргүй байна. Хүний нөөцгүй, төрийн туршлагагүй намд гол салбарын яамдаа өгч ам хаадаг байдал өөрөө манай төрийн бодлогын дампууралтай холбоотой. Төр нь голлох салбаруудаа ингэж хөсөр хаядаг. Энэ бол уг салбарын өнөөдрийн эмгэнэлийн нэг том шалтгаан болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Яг өнөөдөр бидний байдал ямар байна вэ ?

Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлж, төсвийн хэлэлцүүлгүүд одоо болтол өрнөж байна. Гэвч олон нийт төсвийн хэлэлцүүлгүүдийг хангалтгүй явагдаж байна гэж дүгнэж байгаа. Энэ нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж буй нь нууц биш. Үнэн хэрэгтээ манай улсын эдийн засгийн дийлэнх хувь нь төрөөс хамаарч байдагт өнөөгийн бидний амсаж буй олон зовлон шалтгаалж байгаа. Энэ бол бүхэлдээ манай тогтолцооны гажуудал. Үүнийгээ бид асар өндөр үнээр засаж залруулах болчихоод байна. Өнөөдөр бид зөвхөн шаардаж байгаа. Харин хураагдсан асуудлуудаа ямар үнээр цэгцлэх болчихоод байгаагаа хөндөхгүй байна. Өнөөдрийн маань байр байдал ямар байгаагаас шалтгаалж түр гал унтраасан аргачлалуудаар гол зогоож явж ирсэн түүх маань бидний гол алдаа юм.

Яг одоо гэхэд Монгол Улс эдийн засгийн хямралын ирмэг дээр байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн маань 22.4 орчим тэрбум ам.доллар. Улсын маань нийт өр 38.2 тэрбум ам.доллар даваад явчихсан. Энэ талаар зарим эдийн засагч “ Гадаад өрийн болон хүүгийн төлбөртөө жилд 3.9 их наяд төгрөг төлөхөөр төсөвт суусан. Үүнээс хүүнд 1.3 их наяд төгрөг салхинд хийсгэж байна. Энэ нь жилд 100 орчим, өдөрт гурван цэцэрлэг барих мөнгө хийсэн замхарч байна гэсэн үг” хэмээн дүгнэж байна. Одоо УИХ улс төрийн “дайн”-даа хамаг цаг хугацаагаа хийсгэж байгаагаа зогсоож төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг рүүгээ хариуцлагатай ормоор байна. Энэ ажил нь туршлагагүй гишүүдийн амны зоргоор хасагдаж нэмэгдээд явчихдаг процесс, тийм түвшин биш гэдгийг манай иргэд ч ойлгох хэрэгтэй. Улс төрд дөнгөж хөл тавьсан, улсынхаа мөнгөний бодлого, төсвийн бодлогыг “уншиж” мэдэхгүй нөхдүүдийн ихэнх нь нийгэмд зориулсан уран сайхны үзүүлбэрүүдээр дагнаж тоглолт хийж явдаг гэдгийг иргэд ялгаж салгаж харж сурах хэрэгтэй. Үнэндээ төв банкнаас аль эрт төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг гаргаад өгчихсөн. Их хурлынхны маань хэд нь уншиж танилцсаныг хэлж мэдэхгүй. Учир нь энэ өөрөө “уншихад” түвшин шаарддаг зүйл. Өнөөгийн 126 дотор маань санхүүгээр мэргэшсэн гишүүн хэд билээ. Эдийн засагчид хэд билээ.

Үнэндээ одоогийн парламентын потенциалд олон нийт маш сэтгэл дундуур байгаа нь аргагүй. Өнөөгийн төрийг хямрааж буй гол шалтгааны нэг нь ийнхүү иргэдийг өөрсдийнхөө сонголтыг чанаржуулах агуулга руу өөрийн эрхгүй эргэж харахад хүргэж байгаа биз ээ. Үнэхээр хаа хаанаа нухацтай бодох цаг иржээ.

Энэ улсын иргэд нь, аж ахуйн нэгжүүд нь ч бүгд банкны зээлээр амьдарч байгаа шүү. Эцэст нь хэлэхэд, өмнөх жилүүдийн нүүрсний экспортын азтай үе шувтарсан. Өчигдрийг өнөөдөртэй жишин нэхэж орилолдох, төсөөлж төлөвлөх аль аль нь боломжгүй шүү. Бид илүү бодитой шаардаж, бодитой амлаж, борог үнэн дээрээ бууж ирж нүүр тулахаас өөр аргагүй болоод байна.

Эцэст нь хариуцлагатай иргэдтэй улс орнууд л зорьсон болгондоо хүрдэг. Хүссэн Төрөө байгуулдаг учраас тэр…

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 17 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top