x

Америк судлаачид гангаас 10 дахин бат бөх шинэ төрлийн мод бүтээв

Америкийн нэгэн компани гангаас 10 дахин бат бөх, зургаа дахин хөнгөн шинэ төрлийн мод зохион бүтээжээ. 

Материал судлаач Лянбин Хугийн хамтран үүсгэн байгуулсан “InventWood” компанид үйлдвэрлэсэн энэхүү “супер мод” нь арилжааны бүтээгдэхүүний хувиар саяхан худалдаанд гарсан байна.

Арав гаруй жилийн өмнөөс Л.Ху хүн төрөлхтний мэддэг хамгийн эртний барилгын материалуудын нэгийг дахин зохион бүтээх судалгаагаа эхлүүлжээ. Өдгөө Йелийн их сургуулийн профессороор ажиллаж буй тэрбээр Мэрилэндийн их сургуулийн Материалын инновацын төвд ажиллаж байхдаа модыг дахин боловсруулах шинэлэг аргуудыг олжээ. Тэр ч байтугай модны өнгө, бат бөх байдлыг сайжруулдаг лигнин хэмээх гол бүрэлдэхүүн хэсгүүдийнх нь нэг хэсгийг нь салган авч чадсан байна.

Гэхдээ түүний жинхэнэ зорилго бол ургамлын ширхэгийн гол бүрэлдэхүүн хэсэг, “дэлхий дээрх хамгийн элбэг тохиолддог биополимер” болох целлюлозыг ашиглан модыг илүү бат бөх болгох явдал байсан гэж Л.Ху ярьжээ. Тэрбээр анх 2017 онд ердийн модыг химийн аргаар бэхжүүлж, байгалийн целлюлозыг нь сайжруулж, илүү сайн барилгын материал болгосноор энэхүү ололтынх нь эхлэл тавигдсан байна.

Модыг эхлээд устай ваннд сонгон авсан химийн бодисуудтай буцалгаж, дараа нь эсийн түвшинд задалж, нягтаршуулахын тулд халуун шахалтад оруулжээ. Улмаар долоо хоногийн турш үргэлжилсэн үйл явцын төгсгөлд үүссэн модны бат бөхийн үзүүлэлт “ихэнх металл ба хайлшаас өндөр” байсан гэж “Nature” сэтгүүлд бичсэн байна.

Ийнхүү Л.Ху олон жилийн турш бүтээгдэхүүнээ сайжруулж, 140 гаруй патент авсны дараа “супер мод” худалдаанд гарчээ.

“Химийн болон практик талаас нь авч үзвэл энэ бол мод юм” гэж “InventWood” компанийн гүйцэтгэх захирал Алекс Лау тайлбарлажээ. Барилга байгууламжуудад үүнийг ашигласнаар бүтцийн хувьд одоогийнхоос дөрөв дахин хөнгөн байх бөгөөд ингэснээр газар хөдлөлтөд илүү тэсвэртэй байхаас гадна суурийг хялбарчилж, барилгын ажлыг илүү хурдан, хялбар болгоно гэж тэрбээр ярьсан байна.

“Энэ нь яг л мод шиг харагддаг бөгөөд хэрэглэж туршиж үзэхэд яг л мод шиг байдаг. Гэхдээ бидний хэрэглэж заншсанаас ерөнхийдөө бүх талаараа хамаагүй бат бөх, илүү сайн мод юм” гэж А.Лау онцолжээ.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 14 хувиар өсжээ 3 цаг 6 мин Тейлор Свифтийн “The Life of a Showgirl” цомог түүхэн амжилт тогтоов 3 цаг 13 мин Сөүл хот цөмийн зэвсгийн цохилтод тэсвэртэй хоргодох байр барина 3 цаг 18 мин Америк судлаачид гангаас 10 дахин бат бөх шинэ төрлийн мод бүтээв 3 цаг 20 мин Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон мод тарьжээ 3 цаг 21 мин Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төрийн аудитын үйл ажиллагааны талаар мэдээлэв 3 цаг 22 мин Шенгений бүсэд зорчигчдоос хурууны хээ, зураг авах журмыг хэрэгжүүлж эхэллээ 3 цаг 24 мин “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг Монгол Улсад хэрэгжүүлнэ 3 цаг 25 мин НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 15-нд болно 5 цаг 9 мин IKEA-ийн гүйцэтгэх захирал Йеспер Бродин НҮБ-ын дээд комиссарын албан тушаалд нэр дэвшлээ 5 цаг 18 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилгыг шинэчлэн засварлав 5 цаг 22 мин Авлигатай тэмцэх газар 934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 5 цаг 23 мин “Шилжүүлсэн” гэх хуурамч гүйлгээгээр бусдыг залилсан хэрэг дахин бүртгэгдлээ 5 цаг 25 мин Есөнбулаг суманд баригдаж буй цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 90 хувьд хүрлээ 5 цаг 26 мин Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай 6 цаг 14 мин Кабо-Вердегийн шигшээ баг дэлхийн аваргад анх удаа өрсөлдөнө 6 цаг 23 мин Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23-нд олгоно 6 цаг 59 мин БГД-ийн 70-р сургуульд хүүхэд бүрийн оролцоог дэмжих олимпын арга хэмжээ зохион байгуулав 7 цаг 1 мин Дэлхийн экспо үзэсгэлэнд 25 сая хүн оролцож, амжилттай өндөрлөлөө 7 цаг 2 мин Монголд таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ 7 цаг 4 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма...
Top