x

Кабо-Вердегийн шигшээ баг дэлхийн аваргад анх удаа өрсөлдөнө

Кабо-Вердегийн хөл бөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авлаа. Тэд Эсватинигийн багийг талбайдаа 3:0-ээр хожиж, Африкийн хэсгийг тэргүүлснээр ДАШТ-д өрсөлдөх эрхээ баталгаажуулжээ.

Нийт 500 мянга гаруйхан хүн амтай Кабо-Верде улс нь ДАШТ-д оролцсон орнуудаас Исландын дараа хоёрдугаарт бичигдэх хүн ам цөөтэй улс болж байна. Исландын шигшээ баг 2018 оны ДАШТ-д оролцож байсан билээ.

Эсватинигийн эсрэг эхний хагаст ширүүн тоглосон Кабо-Вердечүүд завсарлагааны дараа тоглолтоо өөрчилж, Дайлон Ливраменто, Вилли Семедо, Стопира нар гоол оруулснаар Кабо-Вердегийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд цугласан олныг баясгажээ.

Түүнчлэн 4000 гаруй хав.дөр.км газар нутагтай Кабо-Верде нь ДАШТ-д оролцох эрх авсан хамгийн жижиг улс боллоо. Тринидад ба Тобагогийн баг 2006 онд Германд болсон ДАШТ-д өрсөлдсөнөөр өмнөх дээд амжилтыг эзэмшиж байжээ.

Кабо-Вердегийн шигшээ багийн тамирчин асан Бубистагийн дасгалжуулсан хөлбөмбөгчид оролцсон тоглолт бүрдээ тэсвэр тэвчээрийг харуулсан байна. Тэдний амжилтын үндэс нь сайн хамгаалалт байсан бөгөөд хэсгийн арван тоглолтдоо долоон гоол оруулжээ.

Кабо-Вердегийн хөлбөмбөгчид ирэх 12 дугаар сарын 5-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо явагдах сугалаагаар 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатанд ямар шигшээ багуудтай өрсөлдөхөө мэдэх юм. 

Эх сурвалж: FIFA

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top