x

МАН-ын хагарал Монгол төрийн хугарал боллоо

Улсын төсөв хэлэлцэж байгаа эгзэгтэй энэ цаг үед эрх баригч намын дотоод тэмцэл улам ширүүслээ. МАН-ын фракциуд даргын суудлын төлөө алалцаж байна. Монголын улс төрийн түүхэнд байгаагүйгээр ширүүн үзэж байна, тэд. Улс орны ажлаас урьдаар хувийн эрх ашиг, албан тушаалыг тэргүүнд эрэмбэлсэн МАН-ын их тулаан хуулиас давсан өс хонзонгоор эцэс төгсгөлгүй үргэлжлэх нь тодорхой болов.

Д.Амарбаясгалан МАН-ын даргаар батламжлагдаагүй байж намын гишүүнээ хөөж эхэллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн сайдаар томилонгуут МАН-ын дэргэдэх Хяналтын ерөнхий хороо нь шөнө дүлээр хуралдаад ийм шийдвэр гаргачхав. Тэгтэл Б.Энхбаяр гишүүн “Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө” гэж мэдэгдлээ. Тэрбээр өөрийг нь хөөсөн хүмүүсийн зарим нь нүүрсний сонсголын гэрч байсан тухай баримт дэлгэснээр Ардын намын дотоод тэмцэл зөвхөн албан тушаалын маргаан бус, авлига, ашиг сонирхлын сүлжээтэй холбоотойг харуулав. Түүний талд УИХ-ын нэр бүхий гишүүд бат зогссон болохоор тэрбээр ийн зоригтой дуугарсан байх.

Яагаад гэвэл Б.Энхбаярыг хөөлөө гэнгүүт УИХ дахь МАН-ын долоон гишүүн зөрүүлээд хэвлэлийн бага хурал зарлаж, намаасаа гарна гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Заяабал, З.Мэндсайхан, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нарын гишүүд Хяналтын хорооны шийдвэрийг дүрмийн бус, хууль зөрчсөн үйлдэл гэж эсэргүүцэв. Энэ үеэр “Ард түмний амьдрал хүнд байна, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байхад эрх баригч нам албан тушаалын төлөө дүрэмгүй тоглолт хийж болохгүй” гэж УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн онцолсон бол Д.Энхтүвшин гишүүн “Б.Энхбаяыг намаас хөөсөн шийдвэр МАН-ын олон мянган гишүүдийн санал гэж бодохгүй байна. Үүнийг эргэн харахгүй бол МАН-аас гарах хүртэл арга хэмжээ авна” гэж хэлнэ лээ. Энэ долоо дээр нэмэгдэж өшөө хэдэн гишүүн намаас гарах акци өрнүүлээд эхэлсэн гэх яриа Төрийн ордноос дуулдаж байгаа.

Хэрэв МАН-аас татгалзах гишүүдийн тоо нэмэгдэх юм бол тэд бараг шинээр нам байгуулж ч мэднэ. Магадгүй парламентад бүлэгтэй болчих хэмжээнд ч хүрчих байх. Ингэвэл МАН жинхэнэ утгаараа хоёр тийш салж, Монголын улс төрд шинэ хуваагдал бодитоор бий болно. Цаашлаад УИХ дахь хүчний тэнцвэр өөрчлөгдөнө гэсэн үг. Парламентад олонхын статусаа хадгалж байсан МАН-ын байр суурь ганхаж, дотроосоо сөрөг хүчинтэй болж хувирна. Үр дүнд нь Засгийн газар тогтвортой байдал савлаж эхэлнэ гэх улс төрийн хүрээнийхний ажиглалт биеллээ олох биз ээ.

Тэгвэл АН энэ үед МАН-ын хагарлыг оновчтой ажигласан байна. Тэд зүй ёсны шаардлага тавилаа. УИХ дахь АН-ын зүгээс ийм ёс суртахуунгүй хүнээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдуулахгүй гэж байна. Энэ тухай АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, мөн хуулийн байгууллагууд улстөрчдийн захиалгаар ажилладаг талаар эрх баригч намын хариуцлагатай алба хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай.

Хэрэв тэдний ярьсан ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой. Асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Хэрэв энэ мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсч байна” гэж мэдэгдлээ. Нэг ёсондоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үнэн, худал нь мэдэгдэхгүй хүний амьтай холбоотой асуудалд орооцолдсон тухай өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн олон нийтийн өмнө ярихаар итгэл үнэмшилтэй тусчээ.

Ер нь ийм хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн ингэж яривал хэн ч гэсэн итгэнэ л дээ. Ийнхүү МАН доторх эрх мэдлийн тэмцэл хэн нэг албан тушаалтны хувь заяаны тухай биш, төрийн тогтворгүй байдал, бүрэн эрхийн дархлаа руу гулсаж орлоо. Эрх баригчдад төрийн бодлого, ард иргэдийн амьдрал сонин биш, зөвхөн намын тамганы эзэн хэн байх нь гол асуудал болжээ. Монголын улс төрд бодлого, үзэл баримтлалын маргаан өрнөх ёстой байтал эрх мэдлийн төлөөх улайрал дийлж байна.

Хамгийн ноцтой нь МАН-ын хагаралын хор уршиг ард түмний амьдралд шууд тусна. Тэр утгаараа “Улсын төсөв чинь эзэнгүй боллоо” гэж сөрөг хүчин дуугарч байна. Албан ёсны даргатай болох хүртлээ МАН-ын дотоод зөрчил УИХ, Засгийн газар хоорондын тэмцэл болон даамжирч, Г.Занданшатарын танхим унах эрсдэлтэй нүүр тулж байгаа. Тийм болохоор АН-ынхан “Засгийн газар чинь солигдох юм уу. Хэнийх нь төсөв юм бэ. Одоо хэлэлцэгдэж байгаа нь унах Засгийн газрын төсөв юм уу. Хэрэв шинэ Засгийн газар орж ирвэл энэ оруулж ирсэн төсөв тэднийх биш болно. Ингээд Монгол Улсын төсөв чинь эзэнгүй боллоо. Үүнийгээ эзэнжүүл. Аль Засгийн газрын оруулж ирж байгаа төсөв юм бэ. Эзэнгүй төсөв хэлэлцэхгүй” гэж эрх баригчдаас асуугаад чуулганы нэгдсэн хуралдааныг хаяад гарчихлаа.

Энэ асуудал цэгцэртэл АН чуулганд суухгүй юм шиг байна. Үнэндээ энэ нь төрийн ажил зогсох, төсөв хэлэлцэгдэхгүй болох ноцтой эрсдэлийг бий болгож байна. Улсын төсөв эзэнгүйдэх, Засгийн газар унах магадлал бодитойгоор яригдаж байгаа энэ үед төрийн бодлого бүрхэг болж, ард иргэдийн амьдрал улам хүндэрнэ гэдгийг яагаад Ардын намынхан ухамсарлахгүй байна вэ. УИХ ажиллахгүй, төсөв хэлэлцэхгүй гэхээр Монгол төр хугарч байна гэсэн үг. Ингээд МАН-ын хагарал Монгол төрийн хугарал болж хувирлаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах

  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах

iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы...
Top