x

Нийслэлд явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулж, өнөөдөр тайлангийн хурал хийлээ. Тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын туршлага, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцэв. НЗДТГ, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” боловсруулах зөвлөх үйлчилгээг Японы “Алмек” корпорац болон “Си Ти Ай инженеринг интернэйшнл” хамтран үзүүлжээ. Мөн уг стратегийг боловсруулахад Япон, Франц, Филиппин, Монголын 18 мэргэжилтэн оролцсон байна.

Тайлангийн хурлын үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Бид өдийг хүртэл Улаанбаатар хотын анхны төлөвлөлт болох 600 мянган иргэнд зориулсан хотын төлөвлөлтийн стратегийг баримтлан ирсэн. Хэдийгээр энэ хугацаанд хэд хэдэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловруулсан ч төлөвлөлтөө бодитоор хэрэгжүүлж чадаагүй учраас өнөөдөр хүндээ ээлгүй хотыг хамтдаа бүтээжээ. Ийнхүү хүндээ ээлтэй, хүртээмжтэй ногоон хотыг бүтээх стратегийг хэрэгжүүлэх эхлэл өнөөдөр тавигдаж байгаад баяртай байна” гэв.

Тэгвэл Японы “Алмек” корпорацын ахлах зөвлөх, төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ Олон улсын сайн туршлагуудаас санаа авч Улаанбаатар хотод хэрэгжүүлж болох дүн шинжилгээний дүгнэлтээ танилцуулах илтгэлд “Урт хугацаанд тогтвортой шийдэл эрэлхийлэх, алхахад таатай орчныг сайжруулах, хот байгуулалтын бодлого, холбогдох төлөвлөгөөг хийх, багтаамж ихтэй нийтийн тээвэр, ачааны машиныг нэмэгдүүлэх ёстой” хэмээн дурдлаа.

Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийн урт хугацааны алсын харааг хүртээмжтэй байдлыг хангах, байгальд ээлтэй, тогтвортой байдлын стратеги гэж гурав хуваажээ. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд тасалбарын нэгдсэн худалдаа, тээврийн олон төрлийн байгууламж, автобусны зогсоол сайжруулах, захиалгат тээврийн үйлчилгээг нэмэх юм байна. Мөн явган хүний болон дугуйн замын сүлжээг өргөтгөн, чанар, хүртээмжийг нэмэх аргаар нийтийн эрүүл мэндийг сайжруулах аж.

Түүнчлэн ус зайлуулах системийн менежментийг сайжруулж, газар хөдлөлтөөс сэрэмжлүүлэх систем нэвтрүүлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна нийтийн тээвэртэй уялдуулан авто замын орон зайн зохистой хуваарилалт, хамтран дундаа ашиглах зорчилт хөдөлгөөний боломжийг дэмжих зэрэг үр ашигтай олон төрлийн тээврийн хэрэглээг ашиглах иргэдийн зан үйлийн өөрчлөлтийг дэмжихийн сацуу нийтийн тээврийн дэд бүтэц, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажилтай уялдуулсан авто замын сүлжээний сайжруулалт, идэвхтэй тээврийн дэд бүтэц, ногоон байгууламж болон орчны тохижилтын хамтаар иж бүрэн гудамж бий болгох болгох зорилт дэвшүүлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 57 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 26 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 31 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 34 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 38 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 43 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 52 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 14 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 46 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 4 цаг 7 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 14 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 28 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 39 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 46 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 53 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 57 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 3 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 5 цаг 7 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 5 цаг 10 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top