Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа систем одоогоор 2.1 сая хэрэглэгчтэй болж 87 байгууллагын 1268 үйлчилгээг цахимаар авч байна.
Манай улсын насанд хүрсэн таван иргэн тутмын дөрөв нь И-Монголиа системийг ашиглаж байгаа бөгөөд 85 сая удаа үйлчилгээ авчээ.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем И-Монголиаг 2020 оны 10 дугаар сарын нэгэнд төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн юм.