x

Өвлийн улиралд цэвэрлэгээ, арчилгааг тусгай техникээр хийнэ

НЗДТГ-аас энэ онд тусгай зориулалтын 241 машин техник оруулж ирэхээс одоогоор 170 орчмыг нь хүлээж аваад байна.

Эдгээр машин, техникийг гүйцэтгэгч байгууллагуудад 5 жилийн хугацаанд урьдчилгаагүй, хүүгүй, лизингээр өгснөөр санхүүгийн хүндрэлл орохгүйгээр сар бүр ашиглалтын төлбөрөөс сан үүсгэн, цаашид парк шинэчлэлээ тогтмол, тасралтгүй хийх боломж бүрдүүлжээ.

“Энэ өвөл цас ороход явган зам дээр хүрз барилгүй тоног төхөөрөмжөө сайн ашиглах хэрэгтэй. Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниуд хүн хүч, тоног төхөөрөмжөө хүчин чадлынх нь дагуу ашиглаж, иж бүрнээр нь хэрэглэж сурах шаардлагатай”-г нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дүүргүүдийн менежер болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотгов.

Улаанбаатар хот 2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисоо машинд ачаад гараар цацах, явган замын цас, мөсийг цохиураар цохин, шүүрдэж цэвэрлэдэг байлаа. Хот, нийтийн аж ахуйн салбарт 2023 оны 12 дугаар сард 87, 2024 онд 117 машин техник авсан парк шинэчлэлийг эхлүүлсэн билээ.

Түүнчлэн, нийслэлийн ногоон байгууламжийн 157 га талбайд энэ онд 61521 ширхэг мод бут тарьж, 64 га талбайг услан, 40112 м.кв зүлэг нэмж ургуулж, 147312 мод бутыг гурван удаа хэлбэржүүлэн, 1639 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 45 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 4 цаг 7 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 13 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 38 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 46 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 52 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 4 цаг 56 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 2 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 5 цаг 6 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 5 цаг 9 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй...
Top