x

“Хүннү 2222” хорооллын орчимд шинэ сургуулийн барилга угсралт эхэллээ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. Уг сургууль ашиглалтад орсноор “Хүннү 2222” хороолол, “Агниста хотхон” орчмын хүүхдүүд гэрээсээ ойр зайд төрийн өмчийн сургуульд суралцах боломж бүрдэнэ.  Уг сургуулийг 2026 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан юм. 

Энэ талаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүд гэрээсээ хол явж төрийн өмчийн 130 болон 32 дугаар сургуульд хамрагддаг. Тухайн орчимд “Номин Реалтор” ХХК-ийн хувийн сургууль барихаар төлөвлөж байсан газрыг зөвшилцсөний үр дүнд төрийн өмчийн сургууль болгох шийдвэр гарсан. Ийнхүү 640 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Ирэх оны есдүгээр сарын 1-нд сургуулийг ашиглалтад оруулахаар гэрээлсэн” гэв.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал “Манай хороонд сургуулийн насны 5000 гаруй хүүхэд амьдардаг. Гэсэн хэдий ч төрийн өмчит сургууль байхгүй. Харин жилийн төлбөр нь 15-120 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дарамт болдог нь дамжиггүй” гэлээ.

Уг сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италид эхэллээ 9 мин Нийслэл болон орон нутгийн музейн төлбөр тооцоог бүрэн цахимжууллаа 12 мин Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртжээ 13 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсвийн гүйцэтгэл, хуулийн төслүүдийг хэлэлцэж байна 14 мин Улсын нэгдсэн төсвийн орлого эхний 5 сард 13.5 их наяд төгрөгт хүрчээ 15 мин Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан 17 мин Усны ослын хар цэгүүдэд эргүүл ажиллуулж байна 17 мин Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэж, бүх эмийг шинжлэхээр боллоо 16 цаг 19 мин Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулна 16 цаг 19 мин Усны ослоос урьдчилан сэргийлэх "Усыг Бүү Бас" аян өрнөж байна 16 цаг 20 мин Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээлтээ хийлээ 16 цаг 21 мин Сангийн сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа 16 цаг 22 мин Баянзүрх дүүрэгт дулааны шугам угсрах тул замын хөдөлгөөнийг хязгаарлана 16 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 16 цаг 23 мин Боловсролын яам сургуулиудад шатрын боловсрол олгох чиглэлээр Казахстантай хамтран ажиллана 19 цаг 23 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэл 75 хувьд хүрчээ 19 цаг 25 мин Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын хяналтын сонсгол үргэлжилж байна 19 цаг 30 мин Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 20 цаг 50 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 20 цаг 51 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 20 цаг 52 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог... 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,... Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top