x

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц баригдсанаар Энхтайваны өргөн чөлөөний түгжрэл 10%-иар буурна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн гурван байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. 

Вокзалын баруун талд “Хермес”-ийн нүхэн гарцыг барих ажлын хүрээнд есөн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 4 ААН-тэй зөвшилцөөд байна. 

Харин Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт дууссан. Уг нүхэн гарцын трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох чухал ач холбогдолтой. Энхтайваны өргөн чөлөөний буюу Улаанбаатар хотын төв авто замын түгжрэлийг бууруулахад 10 орчим хувиар нөлөөлөх юм. 

Мөн Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх авто замын хөдөлгөөнийг Улаанбаатар хотоос урагшаа босоо тэнхлэгээр нэвт гарах боломжийг бүрдүүлнэ. Иргэд заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр урагш нэвтрэх, мөн баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй. Геологийн төв лабораторийн нүхэн гарцаар Яармаг руу нэвтэрч, Нисэхийн хурдны зам руу гарах боломж бүрдэнэ.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нүхэн гарцууд барих ажлын явцыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 3 цаг 48 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 5 цаг 52 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 5 цаг 53 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 5 цаг 59 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 6 цаг 1 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 6 цаг 3 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 6 цаг 3 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 6 цаг 5 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 6 цаг 7 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 8 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 11 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 6 цаг 15 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 6 цаг 16 мин “Happy March” урамшуулал эхэллээ 9 цаг 10 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 11 цаг 20 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 11 цаг 22 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 11 цаг 23 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 11 цаг 24 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 11 цаг 27 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 11 цаг 31 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top