Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан нэг иргэн сураггүй болжээ.
Самарчид буцах замд автомашин нь шаварт сууж, энэ үеэр 35 настай иргэн Д сураггүй болсон тухай мэдээллийг есдүгээр сарын 24-ний 18:45 цагт мэдээлсэн байна. Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар, цагдаа, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар хамтран зохион байгуулж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд самар түүж яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна.