x

Ядуурлыг арилгах хатуу үүрэг НҮБ-аас авчихсан айл шүү дээ, бид

2023.09.18-19-нд НҮБ-д Тогтвортой хөгжлийн дэлхийн дээд хэмжээний уулзалт явагдав. Түүнд оролцох хувь тохиов. Тэр тухай эх орон руугаа татаж авчран хэдэн зүйл тэрлэснээ 2023 оны өдий үед уншигчдадаа хүргэсэн. Түүнийгээ дахин буулгая. Үндсэн санаа ба сэдвийн ач холбогдол бүр ч үнэд орсон гэж үзлээ.“Чилийсэн 7 жил” нь хатуу үүрэг биелүүлэх “чилийсэн 5 жил”-ийн босгоны өмнө ирлээ шүү. Хүлцэн уншина уу.

Ядуурлыг арилгах хатуу үүрэг НҮБ-аас авчихсан айл шүү дээ, бид

2015 онд НҮБ-д зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэл хэрэгжүүлэх Дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсан. Манай улсын хувьд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг олон улсын хамтын нийгэмлэг үнэлж дүгнээд 17 том зорилгын 15 нь хэрэгжсэн буюу хэрэгжиж байгаа (өлсгөлөнг арилгана гэх мэт нь бол манайхаас дэндүү холуур сонсогдож байна), зорилгуудын 14 дүгээрх нь буюу далай тэнгисийн нөөц хамгаалах гэдэг нь манай улсад хамаарахгүй, харин ганц нь хэрэгжилт сулхан байгаа гэсэн үнэлгээ өгчээ. 

Манай улсын хөгжлийн нэн тэргүүний асуудал юу вэ гэдэгт тэр ганцыг заагаад өгчихжээ гэсэн үг. Тэр ганц бол эхнийх нь зорилго, хамгийн амин чухал нь. Миний улиг болтол байнга бичдэг ярьдаг үглэдэг сэдэв. Одоо ч хэд хэдэн санаа оноогоо бичнэ. Энэ бол хүн төрөлхтөнд хандуулан дэлхийн хамтын нийгэмлэгээс анхааруулж, хугацаатай даалгавар болгож өгсөн (тулгасан) ядуурлыг устгах зорилго! Тиймдээ ч хамгийн эхэнд бичээтэй байна. “Goal 1 – NO POVERTY” гэсэн нэгдүгээр том зорилго ажээ! 

Манайхан устгах, арилгах гэж хоёр янзаар хөрвүүлсэн, би арилгах гэдэг нь зөв гэж үзлээ. Тэгэхдээ устгана гэдэг нь ч зөв. Дайснаа устгадаг. Хортон шавжийг устгадаг. Манай гол дайсан бол нийгмийн салбарт ядуурал, ажил хийхийг хүсэхгүй байх явдал, эрүүл мэндээ хэргээр хорлодог–улны иргэдийн архидалт, мөнгөний төлөө эрүүл саруул биеэ золих, бүр нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсон увайгүйтэл гээд жагсаая.

“Goal 1 – NO POVERTY” зорилгын хэрэгжилт Монголд хангалтгүй байгаа гэсэн дүгнэлт (нэг ёсны сануулга) юуг илтгэнэ вэ? Манай төр-засгаас ядуурлыг 2030 он гэхэд 15 хувьд хүргэх тухай шийдвэр гаргаад мөрдөж байна. Чилийсэн 7 жилийн дараа ядуурал насанд хүрсэн, ажлын чадвартай хүн амынхаа 15 хувьд байна гэсэн шахуу, тулгуу зорилт бидний өмнө зогсож байна.

Энэ тухай би өөрийн эсэргүү байр сууриа илэрхийлье. Хүлцэн хүлээн авна уу. Энд улс төрийн өнгө аяс, хулгай луйвар, шударга бус явдлын тухай өгүүлэх гээгүй, хэн нэгэн улс төрч, олигархийг нэр заах гээгүй, олон шалтаг тоочих гээгүй, ердөө л хувь судлаач-нийтлэлчийн байр сууриа МОНГОЛ ХҮН тань руу хандуулж илэрхийлнэ.

Зорилт 1.1. Өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг 2030 он гэхэд арилгах гэжээ.

Энэ зорилт дэлхий нийтэд, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад бүхэлд нь хамааруулж хэлэгдсэн. Монгол ч бас тэдний нэг учраас хамаатай. Гэхдээ ажил хийж ам тосдох асар их боломж Монголын нийгэмд бялхан байна гэдгийг НҮБ олж хараагүй, олж харах нь үүрэг нь биш, тэр бол монголчуудын өвөр хоорондын хүн харилцааны сэдэв гэж би үздэг. Яг 1.25 ам.доллар гэдгээр би тооцох гээгүй. Энэ байтугай мөнгө олгох цагийн, өдрийн, түр, байнгын ажлын байрууд лав нийслэл хотод маш их байна. Бялхаж байна. Хаа л бол хаана, ийм тийм ажилд авна гэсэн зар. “Өдөрт 120 мянган төгрөг төлье. Барилга дээр ирж ажиллаач” гэсэн зар ч явж байх шиг. Хүн тоож очдоггүй ээ. МОНГОЛ ХҮН тоож очдоггүй ээ!

Зорилт 1.2. 2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах гэжээ.

Иймдээ тулчихсан эр, эм том хүн, хүүхэд Монголд байхгүй гэж би боддог. Санаатайгаар бий болгоогүй, төр нь ард иргэдээ ядууруулах бодлого хэргээр явуулаагүй. Хот суурины хэт төвлөрөл, хөдөөгийн эзэнгүйжүүлэлт, хот дахь нийгмийн бухимдал, нийгмийн асуудал бол НҮБ-д тайлагнаад, дэлхийд зарлаад байхааргүй дотоодын асуудал юм. Дотоод бодлогын гэе дээ. Төрийн гол буруу нь 1990 оноос хойш иргэдээ хэт дур зоргоор нь байлгасны гай гэж би үздэг. Хэт дур зоргоор нь байлгасны гайгаар насанд хүрсэн, бараг бүгд эрүүл саруул, ажил хийх чадвартай 30%-иа ядуу гээд хүн амдаа тулгачихсан.

Зорилт 1.3. Үндэсний онцлогт тохирсон нийгэм хамгааллын тогтолцоо, бүх хүнд зориулсан нийгэм хамгааллын арга хэмжээ, түүний дотор нийгэм хамгааллын үндсэн үйлчилгээг нэвтрүүлж, түүнд ядуу, эмзэг бүлгийн дийлэнх хэсгийг 2030 он гэхэд хамруулах гэжээ.

Нийгмийн хамгаалал гэсэн хэт том асуудлыг дэвшүүлжээ. Хөгжиж буй ядуу, буурай орнуудад чухал нь чухал л даа. Гэхдээ Монголд тийм чухлаар тавигдсан уу? Би үгүй гэдэг дээрээ хатуу зогсдог. Угаасаа Монголын нийгэм тэр чигтээ халамжийн нийгэм юм. Популизм нь юу бүтээдэг вэ? Эдийн засаг, мөнгө бүтээхээсээ илүүтэй халамжийг хэтэртэл нь бүтээдэг. 

Бас “нүүдлийн соёл иргэншил” гэдэгт нь тэр чигтээ халамжийн соёл, дадал шингээстэй. Монголд ажил хийхгүйгээр хэчнээн ч жил гэдэс цатгалан явах хувь тавилантай юм. Үүнийг НҮБ-д тайлагнан, дэлхийд тайлбарлах шаардлага огтоос үгүй. Хоёр феномена 1990-ээд оноос хойш харагдсан: 1. Ажилгүй, орлогогүй гээд турж үхсэн нэг ч монгол хүн 30 гаруй жилд гарч ирээгүй; 2. Ажлын байртай болгож өг, ажлын байрны төлөө, хөдөлмөрлөх эрхээ эдэлье гэсэн ганц ч улс төрийн акц, тэмцэл, хөдөлгөөн 30 гаруй жил Монголд өрнөөгүй. Үүнийг ямар НҮБ-д тайлагналтай биш. Тийм үү?

Цаашаа олон зорилт ярайж байна. “Зорилт 1.a. Ядуурлын бүх хэлбэрийн арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, урьдаас тодорхой арга хэрэгслээр хангах үүднээс хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бүрдүүлэх” гээд нуршсан зүйл бичээтэй байна. 

Ядуурлын бүх хэлбэрийг арилгах гэж юуг хэлнэв. Энэтхэгт, Бангладешт бол ойлгогдож байна. Монголд би л лав ойлгохгүй толгой эргээстэй хэвээр байна. Угаасаа нийгмийн харилцаа нь “Монголд ажил хийхгүйгээр хэчнээн ч жил гэдэс цатгалан явах хувь тавилантай” болгочихсон юм бол ядуурлын бүх хэлбэр нь хувь хүн, гэр бүлээсээ шалтгаалаад ямраар ч байж болохоор. Тэр нь нийгэм-улс төр, олон улсаас үл шалтгаалан билэг танхай, зоргоороо МОНГОЛ ХҮН-ий өөрийнх нь хувь төөргөөр нөхцөлдөнө.

Монголд улс төр нь бүтэлгүйтээд, эсвэл иргэний дайн, угсаатан шашны мөргөлдөөн, байгалийн гэнэтийн аймшигт гамшиг дайраад, гаднын зориудын хорлон сүйтгэлээс шалтгаалаад үй олноороо ядуурчихсан зүйл огтоос байхгүй. Байж ч ирээгүй. Ердөө хоёр л шалтгаантай. Тэр нь МОНГОЛ ХҮН-ээс өөрөөс нь шалтгаалдаг: 1) Зоргоороо амьдрахыг хүсдэг, хэнд ч захирагдахгүй байхыг үхэн хатан хүсдэг монгол хүний чанар; 2) Ажлын ямар ч байранд тэнцэхгүй болтлоо өөрөө өөрийгөө доош хийгээд цайчихсан бас нэг чанар байна.

Улс төрд ганцхан л буруу бий. Ажил хийлгэж, амьдралыг нь өөд татуулах, ядуурлаас нь гаргах зөв оновчтой механизм байдаггүй. Бодлого бол бий. Уриалга нь бүр хэтэрчихсэн. Тэр нь уран сайханжаад цаашаа явж өгсөн. Гэтэл МОНГОЛ ХҮН нь гөлийчхөөд тоодоггүй, ядуурчхаад хэнэггүй гөжөөд суугаад байдаг. Улс төрчидтэйгөө барьцчихдаг. Энэхүү зохисгүй үйлдлээ 2030 онд 15%-д хүргэх үү? Миний бодоход их тоо байна. Бүр 5%, 3% хүргэсэн ч төр төмөр нүүрээ гаргаж болох нөөц бололцоо, хүч, мөнгө бий. Төрд зориг л алга! 

Нэг чухал баримт УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяагаас эшилье:

–Халамж авч буй мөртлөө ядуу амьдардаг. Гэтэл жил бүр “нэг ДЦС-4 барих” мөнгөөр хүүхдийн ₮100.000 олгож байна. НДШ төлдөггүй 700.000 хүн бий. Тэд 20 жилийн дараа халамжийн тэтгэвэр ₮500.000 авна. Жилд ₮1.4 их наядыг хүүхдийн мөнгөнд зарцуулдаг!

Янзтай байгаа биз? Улс нь тэр чигтээ халамжид умбаж иржээ. Халамж хүртдэг ядуусын эх орон! Өнгөрсөн 30 гаруй жилд ядуурал ямагт 30%-ийн наана цаана явлаа. Төр нь одоо 29%, 27% дээр буулгаснаа том ололт гэж үзэж байх шиг. Гуйж аргадсаар, халамжилсаар байгаад ганц хоёрхон хувиар буулгадаг. Гэхдээ ядуурал баттай үлдчихдэг учраас ямар ч сайхан ажил үйлс бүтээсэн Төр нь муу нэртэйгээрээ үлддэг нь Монголын феномена, парадокс юм. 

Миний номын садан доктор М.Найданхүү ингэж бичжээ:–Вьетнам улс АНУ-д 140 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлогч улс болжээ. Хагас зуун жилийн өмнө хоорондоо байлдаж байсан орнууд эдийн засгийн ийм том дэвшил хийж чаджээ. Нэгэн жарны өмнө вьетнам хүмүүс дэлхийн хамгийн улны үндэстэн байлаа. Бид яагаад дутаад байнаа? Бид Вьетнам улсаас хүн амын хувьд 30 дахин цөөн. Газар нутгийн хувьд дэлхийд 18-д ордог. 70 гаран сая малтай, 110 сая га бэлчээртэй, 1.3 сая га тариалангийн талбайтай. Гол ус, ой модны нөөцтэй орон. Төрөөс нэг сая хүрэхгүй иргэдийнхээ цалин, тэтгэврийг 1000 ам.долларт хүргэх л реформ хэрэгтэй. Эдийн засгаа 20-30 тэрбум ам.долларт хүргэж тэлэх бодлого бий болгоё. Бидэнд сэхээрэл, ухаарал хэрэгтэй байна. Баян байж ядуу амьдардаг бодлогоосоо зоригтой салъя гэжээ.

Ухаарал, сэхээрэл гэдэг дээр би санал нэг байна. Нэмээд зоргоороо ядуурахыг нь гэмт хэрэгт тооцох Төрийн хатуу бодлого хэрэгтэй гэчих үү? Чилийсэн 7 жилийн дараа ядуурал нь насанд хүрсэн, ажлын чадвартай хүн амынхаа 15 хувьд байна гэсэн шахуу, тулгуу зорилтыг гуйж аргадаж, халамжилж буулгана гэвэл хэзээ ч бүтэхгүй. Аргадаж биш албадаж хүчээр буулгах хэрэгтэй. 

Та санал нэг байна уу? Таны бодол?

2023.09.20, Нью-Йорк

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (149.88.98.181)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах

  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 7 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 8 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 8 мин Байгаль орчны эсрэг зөрчилд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ 9 мин Душанбегийн “Их дуулга”-аас Монголын жүдочид таван медаль хүртлээ 10 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 90 орчим хувьтай байна 11 мин АНУ Ормузын хоолойд гацсан хөлөг онгоцуудыг хамгаалж гаргана 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 13 мин Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 0 мин Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2 цаг 2 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 80 дуудлага бүртгэгджээ 2 цаг 2 мин "Улаанбаатар марафон-2026" тэмцээнд 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ 2 цаг 3 мин Ам.долларын ханшийн сулрал АНУ-ын иргэдэд инфляцын дарамт учруулж байна 2 цаг 5 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 7 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 2 цаг 9 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 12 мин Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01 Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 2026-05-01 Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top