x

Үзэсгэлэн худалдааны хугацааг сунгаж, тариаланчдаа дэмжихийг хүсжээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна.

Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж. 

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос салбар бүрийн шилдгийг тодруулах юм. Тухайлбал, хүнс, хоол үйлдвэрлэлийн салбараас шилдэг шинэ бүтээгдэхүүн, органик хүнс үйлдвэрлэгч, экспортын шилдэг хүнс шалгаруулах бол газар тариалангийн салбараас шилдэг сум, өрхийн тариаланч, аж ахуйн нэгж, жимсчин, шинэ технологи нэвтрүүлэгчийг шалгаруулна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, бүс орон нутгийн үйлдвэрлэлийг сурталчлах, дэмжих энэ үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 200 гаруй тариаланч, ногоочин болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны салбарын 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршооны төлөөлөл оролцож байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 5 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 13 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 23 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 29 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 33 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 37 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 31 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 4 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 33 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 38 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 41 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 45 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 50 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 59 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 21 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 53 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 14 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 20 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 35 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top