x

Стандарт бус хашаанаас болж зэрлэг амьтад бэртэх тохиолдол нэмэгдэж байна

Зэрлэг амьтад шилжилт хөдөлгөөн хийх үедээ мөн цөм байршил нутагт иргэд амарч зугаалах, ойн дагалдах баялаг самар, жимс түүх болон отоглон бууж амьтдыг амьдрах орчноос дайжуулснаар ойн экосистем илүү шүтэж амьдардаг бор гөрөөс, халиун буга зэрэг амьтад зуслангийн бүс рүү орж золбин болон тэжээвэр нохдод хөөгдөх, хүн авто машинаас үргэн зугтахдаа айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хашаануудад хашигдан хашааг давах, шурган гарахдаа хашаанд сүлбэгдэж, эсхүл хашааны завсар тээглэж гацаж үхсэн, бэртэж гэмтсэн тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Иймд ногоон бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг үргээж дуут дохио өгөх, чангаар хашхирч үргээн амьтны явах чиглэлийг өөрчлөх, сандаргах, зэрэг үйлдлийг хийхгүй байж тэжээвэр нохойгоо уяж дадахыг уриалж байна.

Нийслэл Улаанбаатар хотын ногоон бүсийн зусланд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь UCS03048:2025 "Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хотын стандарт-д нийцсэнээс бусад төрлийн хайс, хашаа барихыг өмчийн хэлбэр үл харгалзан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсныг Нийслэлийн Байгаль орчны газраас мэдэгдэж байна.

Иргэн та зэрлэг амьтдад ээлтэй хашаа хайсаар хашаагаа өөрчилж хот орчмын зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг дэмжин, амьдрах орчныг тэтгэж, амьтдыг хамгаалах сайн үйлст өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулаарай гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top