x

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав

Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн нэг нь болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.

Нийслэлийн авто замын сүлжээ хотын төв рүү чиглэн, Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Нийслэлийн дэд төвүүдийг холбох, олон түвшний огтлолцол бүхий энэхүү төслийн хүрээнд “Нэг, хоёрдугаар тойрог зам” барихаар төлөвлөсөн юм. “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК болон “Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулсан. Нэгдүгээр тойрог зам нь Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, 7 буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөсөн.

Тодруулбал, нийт урт 24.7 км, үүнээс авто замын урт 13.67 км, 9.03 км гүүр, 2.08км туннел байх бөгөөд олон түвшний нэвтрэх уулзвар 7, олон түвшний дайран өнгөрөх уулзвар 13, явган хүний гүүр 3, явган хүний нүхэн гарц 4-г тус тус төлөвлөсөн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоо гарсан. Түүнчлэн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-д дурдсанаар төслийн байгаль орчны үр нөлөөний хувьд тоосжилт 239 дахин буурч, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн талбай 16.6 дахин нэмэгдэж, тухайн орчин дахь хөрс, агаарын бохирдол буурна. Мөн хөрсний болон агаарын чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэх бол нарны хэт төөнөлт 21.5 дахин, хөрсний элэгдэл 40.2 дахин буурна. Үүнээс гадна хог хаягдлын зөөвөрлөлт 6.7 дахин нэмэгдэх ба зам тээврийн ослоос үүдэх хохирлын зардал 50 хувиар буурч, жилийн нийт эдийн засгийн үр өгөөж 74.8 сая ам.долларт хүрэх боломжтой гэж урьдчилсан тооцоо гарсан. Энэ нь зөвхөн дэд бүтцийн бус, нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт үр ашигтай бүтээн байгуулалт болохыг харуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн байгууллагад 1882 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг нөхөн илрүүллээ 7 мин Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна 9 мин Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ 2 цаг 6 мин ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 2 цаг 8 мин Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 17 цаг 7 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 17 цаг 7 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 17 цаг 9 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 17 цаг 10 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 17 цаг 11 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 17 цаг 13 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 17 цаг 14 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 20 цаг 14 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 20 цаг 14 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 20 цаг 15 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 22 цаг 13 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 22 цаг 15 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 22 цаг 17 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 22 цаг 18 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 22 цаг 18 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top