x

Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна

Монгол Улсын төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 1990 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн Төмөртэйн овооны цайрын ордыг үгсэн хуйвалдах замаар тусгай зөвшөөрлийг нь авч, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсаар байгаа этгээдүүдийн үйлдлийг хуулийн дагуу шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандахыг ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа. 

Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн Монгол Улсын нэр бүхий иргэдийн эзэмшилд байгаа 50 хувийн хувьцааг хуульд нийцүүлэн шилжүүлэх замаар “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулж, ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгав. 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэйн овооны цайрын орд нь 7 сая 689.5 мянган тонн хүдрийн нөөцтэй. УИХ-аас баталсан стратегийн ач холбогдол бүхий 16 ордын нэг юм. Тус ордод 1975-1979 онд улсын төсвийн 571.000 ам.долларын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байжээ. Улмаар уг ордыг түшиглэн 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 ортой цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, ДГ-72 маркийн гурван агрегат бүхий цахилгаан станц, 10 машины граж, 1 км орчим урттай эрчим хүчний шугам зэрэг бүтээн байгуулалтыг өнөөгийн үнэ цэнээр 31.5 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн байна. 

Хятадын нэр бүхий корпорацийн 1995 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тус ордоос жилд 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, 18.5 сая ам.долларын бүтээгдэхүүн боловсруулж, 6.2 сая ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолжээ. Тухайн үеийн 6.2 ам.доллар нь өнөөгийн ханшаар 45.9 тэрбум төгрөг юм. 

Эдийн засгийн хувьд ийм өндөр ашигтай энэхүү ордыг 1995 оноос “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлагууд БНХАУ-ын нэр бүхий компанитай хамтран ашиглах асуудлаар хэлэлцээ хийж байсан ч уг хэлэлцээрийг гардаж байсан Монголын талын эрх бүхий албан тушаалтнууд ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлсэн байна. 

“Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газар ордын тусгай зөвшөөрлийг “Метал импекс” ХХК-д 1997 онд шилжүүлжээ. Дараа жил нь “Метал импекс” ХХК нь Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төслийн компанитай хамтарч “Цайрт минерал” ХХК-ийг байгуулж, Төмөртэйн овооны ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна. 

Ингэхдээ “Монгол Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, үйлдвэрийн дарга, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны ажилтан болон АМГТХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан хүмүүс тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 4.3, Эрүүгийн хуулийн 4.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.2-ийг тус тус зөрчсөн байж болзошгүй байна.

“Цайрт минерал” ХХК нь улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан 571.000 ам.долларын зардлыг нөхөн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, ЗГ-ын тогтоолыг зөрчиж, төлбөрийн хэмжээг 434.936 ам.доллараар бууруулсан болохыг 2007 онд Үндэсний аудитын газар тогтоож байжээ.  

“Цайрт минерал” ХХК-ийн хувь эзэмшигчид 2007 оны нэгдүгээр сараас ногдол ашиг хүртэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Метал Импекс” ХХК-ийг үүсгэн байгуулсан нэр бүхий таван иргэн нийтдээ 107.1 сая ам.доллар, 94.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан байна. 107.1 сая ам.доллар өнөөдрийн ханшаар 385.1 тэрбум төгрөг бөгөөд төгрөгөөр авсан ногдол ашиг дээр нэмж тооцвол 479.1 тэрбум төгрөг юм. 

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үгсэн тохирч зохион байгуулалттайгаар стратегийн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлж авсан үйлдлийг АТГ-т шалгуулахаар боллоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 32 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 35 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 5 цаг 38 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 5 цаг 40 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 5 цаг 42 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 5 цаг 43 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 48 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 51 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 7 цаг 39 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 7 цаг 41 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 7 цаг 43 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 7 цаг 46 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 7 цаг 49 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 7 цаг 50 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 7 цаг 52 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 8 цаг 7 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 9 цаг 26 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 9 цаг 45 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 9 цаг 51 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 9 цаг 53 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top