x

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. 

Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч өрнөсөн 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулж ирсэн түүхтэй.

Монгол Улсад орчин цагийн хэлмэгдүүлэлтийн түүх 1921 онд “Саж ламын хэрэг” гэгч зохиомол хэргээр эхлэл нь тавигдаж, 1922 онд Ерөнхий сайд Д.Бодоо нарын 14 хүнийг Шар хаданд буудан хороожээ. Улмаар нам, төрийн зүтгэлтэн С.Данзан нарыг үргэлжлүүлэн хэлмэгдүүлж, 1930-аад оноос хэлмэгдүүлэлт улам зохион байгуулалттай болсны жишээ нь “Лхүмбийн хэрэг” байв. Хэлмэгдүүлэлт 1937 онд оргилдоо хүрч, 1990 он хүртэл бусад хэлбэрээр үргэлжилсэн байна. Олон мянган хүний амь нас, ажил амьдрал, эрүүл мэндийг хохироож, үр хүүхэд, удам хойчсыг сэтгэл санаа, эд хөрөнгөөр давхар хэлмэгдүүлсэн аймшигт үйл явц 1921-1990 оны хооронд эрчимтэй үргэлжилсэн гэсэн үг. Үүнийг “Их хэлмэгдүүлэлт, Улс төрийн хэлмэгдүүлэлт” хэмээн тодотгодог.

Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан он жилүүд нь 1937-1939 он байсан бөгөөд энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан ихэнх хүн өртөж амь насаа алджээ. Мөн нэг хэсэг нь шорон гянданд хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр хоригдож, ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлджээ.

Түүнчлэн их хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн лам хуврагуудын ихэнх өртөж, Монголын шашин, соёлын төв болж байсан олон зуун сүм хийдүүд, соёлын дурсгалууд үндсэндээ бүрэн устаж үгүй болсон гашуун түүхтэй.

Тухайн үеийн ЗХУ-ын шууд зааварчилгаагаар 1937 оны есдүгээр сарын 10-нд 115 хүнийг нэрс бүхий жагсаалтын дагуу баривчилж их баривчилгаа эхэлсэн бөгөөд нийт 17 мянга гаруй лам, сайд, дэд сайд нар, генералууд, МАХН-ын Төв хорооны гишүүд, Хянан байцаах комиссын гишүүд болон  намын гишүүд зэрэг нийт 30 мянга гаруй хүнийг баривчлан хэлмэгдүүлжээ.

Энэхүү аймшигт он жилүүдийн алдаа завхралыг засаж залруулахаар 1990 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулж, 1996 оноос жилийн бүрийн есдүгээр сарын 10-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, хойч үед хүндэтгэл үзүүлдэг болсон юм.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь 1921-1990 он хүртэлх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг олж тогтоох, цагаатгах, нэр төрийг сэргээх, нөхөх олговор олгох, уучлал гуйх зэрэг ажлыг хариуцдаг бөгөөд хэлмэгдсэн хүмүүсийг илрүүлэх, шүүхээр асуудлуудыг нь оруулах, нөхөх олговор олгох ажил улсын хэмжээнд дуусах шатандаа орсон аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top