x

МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна

Саяхан Монголын улс төрийн тулгуур хоёр хүчний нэг болох Ардчилсан нам шинэ даргаа сонголоо. Эдүгээ Ардчилсан нам бол 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн зургаан хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан том нам юм. Ардчилсан намыг энэ хүртэл

  1. Дамбийн Дорлигжав

2.Мэндсайханы Энхсайхан

  1. Раднаасүмбэрэлийн Гончигдорж

4.Цахиагийн Элбэгдорж

  1. Норовын Алтанхуяг

6.Зандаахүүгийн Энхболд

7.Содномзундуйн Эрдэнэ

8.Лувсаннямын Гантөмөр гэсэн хүчтэй лидерүүд удирдаж байлаа. Одоо энэ нам Одонгийн Цогтгэрэл гэдэг эдийн засагч мэргэжилтэй залуу даргатай болсон. Бизнесийн салбараас улс төр лүү урвасан энэ эрхэм улс төрийн замналаа 2012 онд ерөнхий сайдын зөвлөхийн шатнаас эхлүүлсэн юм. Одоо намаа ирэх сонгуульд ялуулах цорын ганц даалгавар түүний өмнө байна.

Одоо эрх баригч МАН-д дарга солигдоно. 1921 онд байгуулагдсан 104 жилийн түүхтэй энэ намын анхны дарга нь алдарт Солийн Данзан. Түүнээс хойш Догсомын Бодоо, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, Бүдрагчаагийн Даш-Ёндон, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Санжаагийн Баяр, Миеэгомбын Энхболд, Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ зэрэг 30 даргатай байж. Одоо 31 дэх даргыг тодруулах ширүүн тулаан энэ нам дотор өрнөж байна. АН-аас ялгаатай нэг том тал нь эдний бүх юм далд явагддаг. Ардчилсан намын бүх шатны өрсөлдөөн ил болдог. Энэ нь эдний соёлынх нь нэг том хэсэг гэж болно. Тиймээс саяны болж өнгөрсөн намын даргын сунгаа бол шинэ юм биш.

МАН-ын хувьд бүлэглэлүүд нь намын дарга дээрээ тохирч чадахгүй байгаа гэх мэдээ ойрын өдрүүдэд улс төр орчмоор түгж байна. Юутай ч хамгийн эхлээд МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Мэдээж эндээс Бага хурлаа хэзээ хуралдуулах шийдвэрээ гаргана. Эдний Бага хурал бол үнэндээ АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) -ноос тэс өөр уур амьсгалтай бүтэц. Тиймээс МАН-ын даргыг Бага хурлаас сонгох боломжтой ч гишүүд нь энэ удаа тун эргэлзэж байгаа юм. Учир нь эрх баригч нам энэ удаа цэвэр өөрсдөө Засгийн газраа унагасан. Энэ нь ирэх сонгуульд тэдэнд очих томоохон хасах оноо болох нь нэгэнт тодорхой болсон. Тэгэхээр дөнгөж саяхан засгаа унагаж улс орон даяар савлагаа үүсгэсэн ундуй сундуй хөрсөн дээр намын даргыг тодруулах болохоор гишүүд нь түгшингүй байр байдалтай байгаа нь ойлгомжтой зүйл юм.

Зарим талаар Ерөнхий сайдын суудалд бараг хүчээр тохоогдсон гэж уншигддаг Г.Занданшатарыг уламжлалт жаягийн дагуу намын даргаар ёсчлох уу. Өрсөлдөгч намын сацруулж буй нөлөө энэ намын Бага хурал хүртэл ямар нэгэн доргион үүсгэх үү гэх хоёр асуулт одоо тавигдаж байна.

Үнэндээ энэ хоёр асуултын хариу эрх баригч нам доторх наяад оныхны түрэлт түлхэлтийг хүлээн авч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвших шийдвэр гаргах уу, үгүй юу гэдгээр өгөгдөнө. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёулаа сайн бодолттой улстөрчид. Тэдний зүгээс түрүүлж хэн хэн нь ямар нэгэн салхитай алхам хийхгүй л болов уу. Хамгийн гол нь тэд нэг баг. Хэзээ ч сөргөлдөгчид байгаагүй. Тийм ч учраас улс төрийн ажиглагчид элдэв таамаг нисгэж чадахгүй байгаа.

Гэтэл нийгэм юу хүлээж байгаа вэ. Одоо эдэнд нийгмийн хүлээлтийг эс хэрэгсэнэ гэхэд маш хүнд. Олон нийт Монголын улс төрийн ууган хүчнээс хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна. Гэтэл эдний намд ийм соёл угаасаа байхгүй. Ийм л сонирхолтой хайчин дунд МАН зогсож байна.

Нийгэм бол шууд утгаараа намуудыг улс төр, эдийн засагт зоригтой өөрчлөлт хийж чадах удирдагчид гаргаж ирэхийг хүсч байгаа. Ард иргэдэд өөр юу хэрэгтэй гэж. Цааш нь өөр олон зүйлс дээр тодорхой шалгуурууд тавьдаг болсныг бичиж болно л доо. Жишээлбэл, тэд Оросоос айж өвдгөө чичрүүлдэг, дуудах тоолонд нисэж очоод барьцаанд бэмбэгнэж зогсдог хуучин хүмүүст нийтээрээ тааламжгүй хандах болсон нь ажиглагддаг. Хоёр том хөршийн дунд зурагдсан геополитикийн бидэнд оногдсон тавиланг урдаа барин гонгинодог, айн чичирч, баялгаа барьж гүйдэг удирдагчдыг тэд хүндэтгэхээ больсон байна. Дэлхийн улс төр, эдийн засгийн өрөг дээр шинэ зориг золбоогоор тоглох удирдагчдын шинэ дүр төрхийг хүлээж байна гэсэн үг.

Тэгэхээр МАН бодох л ёстой болж дээ.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Болд (103.212.117.182)
    Улс төр гэдэг бол бүх л бохир зүйлсийн цогц цуглуулга. Юун үзэл баримтлал, үнэт зүйл соёл энтэр гэж бодох ч хэрэггүй. Нам гээч бүтцэд үнэн, шудрага ёс энээ тэрээ бүр цаашаа шүү. Ийм зүйлийг мөрөөдөх ч хэрэггүй. АН-ынхан бид ардчилалтай ил тод гэж бүлтэрдэг л юм. Зүгээр л дүр эсгэлт, тархи угаалт, ээлжит хошгируулалт ш дээ. МАН-аасаа ч дор. Эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцлээ дотроо шийдэж чадахгүй болтлоо биесээ үзэн ядчихсан, ил гаргаж байж, олон түмний анхааралд оруулж байж, массын дэмжлэгийг авч байж, гэхдээ төлөвлөсөн сценарийн дагуу хамгийн том луйварчин нь буюу хамсаатан нь дээшээ гардаг, ийм л л эцэс төгсгөлгүй тойрог бий болсон. Намгаас мөддөө л гарахгүй болов уу?
    2025 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 17 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 54 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 20 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 31 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 37 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 43 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 48 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 52 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 24 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 27 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 28 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 33 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 36 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 39 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 50 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 44 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top