x

Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана

МҮОНРТ, Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо (Эй Би Ю) Женерал Ассамблей олон улсын хурлыг Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Энэхүү чуулган нь үндэсний өв соёлоо телевиз, радиогоор хэрхэн сурталчлах вэ гэсэн сэдвийг онцолж, бүс нутгийн радио, телевизийн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

Чуулганыг Монгол Улсад зохион байгуулах нь телевиз, радиогийн уран бүтээлчид туршлага солилцох, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах, эх орноо дэлхий нийтэд сурталчлах боломжийг олгоно. Түүнчлэн Ази Номхон Далайн бүсийн өргөн нэвтрүүлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Энэ удаагийн 62 дахь чуулганыг МҮОНРТ зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох юм. Хурлын үйл ажиллагааг “Туушин” зочид буудалд 11–12-ны өдрүүдэд явуулах бөгөөд олон нийтэд нээлттэй, шууд дамжуулан хүргэхээр төлөвлөсөн байна.

Чуулганд Австралийн IBC, Кэй Пи Эс телевиз, NHK, TRT, CMG, Оросын Радио Телевизийн Холбоо, BBC World, Италийн Rai зэрэг олон улсын нэр хүндтэй телевиз, радио байгууллагуудын удирдлагууд оролцохоор болжээ. Энэ нь Монгол Улсын соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд таниулах, контент солилцоо хийх, туршлагаа хуваалцах гайхамшигтай боломж юм.

Эй Би Ю нь 4 тивийн 76 оронд 272 гишүүнтэй, дэлхийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн холбоо бөгөөд телевиз, радиогийн мэдээ солилцоо, хамтарсан бүтээлүүд, техникийн зөвлөгөө, олон улсын хурал, спортын арга хэмжээ зэрэг өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг.

Хурлын төлөвлөгөө:

  • 9 дүгээр сарын 11, Пүрэв гараг: Спортын хэвлэл мэдээллийн контент, хөтөлбөрийн хорооны болон техникийн хорооны хурал, төлөвлөлт ба стратегийн бүлгийн уулзалт.

  • 9 дүгээр сарын 12, Баасан гараг: Спортын бүлгийн уулзалт, радиогийн ажлын хэсгийн уулзалт, техникийн хорооны уулзалт, ерөнхийлөгчийн уулзалт.

  • 9 дүгээр сарын 13, Бямба гараг: Эй Би Ю-ийн ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хурал, бэсрэг наадам, дууны наадам.

  • 9 дүгээр сарын 14, Ням гараг: Ерөнхий чуулган, шагнал гардуулах ёслол.

  • 9 дүгээр сарын 15, Даваа гараг: Хэвлэл мэдээллийн удирдлагуудын форум, 2, 3 дугаар чуулган.

Энэхүү чуулган нь Монгол Улсыг олон улсын радио, телевизийн салбарын хүрээнд сурталчлан таниулах, контентын солилцоо хийх, уран бүтээлчидтэй хамтран ажиллах том боломж болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top