x

Эх оронч Лоохууз

1921 оны 7-р сарын 6-ны хар өдөр Зөвлөлт Оросын улаан цэргүүдэд эзлэгдсэн Монгол орон 70 жилийн туршмонгол төрөөсөө хагацаж, зөвлөлт маягийн харгис дарангуйллын тогтолцоонд шилжиж, монгол соёл, шашин, хүн ардаа устгуулж, дэлхийн хамгийн ядуу дорой орны нэг болсон байв. Харгис улаантнууд ямар ч гэмгүй 35 000 монгол хүнийг буудан хөнөөж, 150 000 ямар ч гэмгүй монгол хүнийг хөрөнгийг нь хурааж, ажлаас нь халж, шоронд хийж, хөдөө цөлж хэлмэгдүүлсэн гэсэн мэдээлэл байдаг. Буудуулсан хүмүүсийн дотор хэвлийдээ хүүхдээ тээсэн жирэмсэн бүсгүйчүүд, 10 настай бяцхан хувилгаан хөвгүүд хүртэл орсон байдаг.

1990онд монголын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн  буюу GDP дөнгөж 350 ам доллар байсан нь африкийн ядуу орны түвшинд доошоо унасан үзүүлэлт  байлаа. Новшийн улаантнууд монголын алтан ургийн ноёд тайж, лам хувраг, эрдэмтэн мэргэд, эх орончдыг  хувьсгалын эсэргүү, монголын дайсан мэтээр гүтгэн хөнөөж, Богд хаант монгол төрөөсөө урваж,  улаан Оросын талд орсон дайснуудыг  монголын баатар мэтээр өргөмжлөн сурталдаж, мянга мянган жил амин зуулга нь болсон ард түмний мал сүргийг нь хүчээр хураан авч ядуусын эгнээнд оруулж байлаа. Чойбалсан, Цэдэнбалын үед монголын хамаг сайн ухаант сэхээтнүүд толгой дараалан амь насаа алдаж, шоронд орж, хөдөө цөлөгдөж байлаа. Тэдний нэг нь Цогт-Очирын Лоохууз юм. 

Ц.Лоохууз бол 1922 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд малчин ард Цогт- Очирын 5 хүүхдийн 4 дэх хүү болон төржээ. Лоохууз дээрээ хоёр эгч, нэг ахтай, дороо нэг охин дүүтэй байжээ. Эцэг Цогт-Очир нь тайж удамтай, малч, уран дархан хүн байсан бөгөөдарьс шир элддэг, ажилч хичээнгүй, ноён нуруутай, шулуун шударга зантай нэгэн байв.Ц.Лоохууз 1935 онд баруун хязгаарт таван сумын дунд бага сургууль байгуулагдахад элсэн орж, 1939 онд сургуулиа дүүргэн, Улаанбаатар хотод Санхүүгийн техникумд гурван жил, шинэ байгуулсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгсжээ.

1942 онд  Санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд 1944-1950 онд МАХН-ын Төв Хороонд лектор, 1950-1953 онд Москва хотод ЗХУКН-ын Дээдсургуульд суралцаж байв. Тэрбээр 1952-1955 онд Намын Төв Хороонд Тасгийн эрхлэгч, 1955-1956 онынамрыг хүртэл Говь-Алтай аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийндарга, 1956-1962 онд ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайд, 1962 оноосСангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын даргааар ажиллаж,  хожим нь МАХН-ын Төв  Хорооны  гишүүн болсон байлаа.

1956 оны дөрөвдүгээр сард болсон МАХН-ын Төв Хорооны II бүгд хуралд Увсынхан Ю.Цэдэнбалыг тахин шүтэхийг хүч хэрэглэн зааж эхлэв. Цэдэнбалыг сохроор шүтэх явдал газар аваад байв. Үүнийг сөрсөн ганц хүн нь Цогт-Очирын Лоохууз байлаа. 

1964 оны МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаар “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай” тогтоол гаргаж, намын жанжин шугамыг эсэргүүцсэн, урагшлах замд тохиолдож байгаа бэрхшээл, дутагдлыг дөвийлгөн ашиглаж, намын бодлого буруу мэтээр харуулахыг оролдсон, улс орны ололт, амжилтыг үгүйсгэсэн хэмээн түүнийг гүтгэж  буруутгасан ажээ.

Төв Хорооны бүгд хурал дээр Ц.Лоохуузын хэлсэн үгнээс дурдвал:

“Нөхөр Ю.Цэдэнбал улсын ихээхэн хөрөнгө мөнгө үрж, гадаадад ойр ойрхон явж байхын оронд эх орныхоо газар нутгаар явж амарч сувилуулж байвал болохгүй гэх үндэсгүй. Монголын сэхээтнүүдийнхээ санал бодлыг сонсч дэмжиж, туслах ажил үлэмж доголдож байна. Үүнээс болоод манай онолын сэтгэлгээ үнэхээр хоцрогджээ. Өөрийн орны хөгжлийн одоогийн төвшин, хэтийн төлвийн талаарх онолын асуудлыг бид л өөрснөө үндэсний сэхээтнүүдийнхээ хүчинд тулгуурлан боловсруулах ёстой. Ю.Цэдэнбал нь ЗХУ-ын иргэн орос бүсгүйтэй суусан гэдгээрээ түрүү барьж бусдынхаа үгийг сонсохоо больсон. Амьдралаас тэс өөр зүйл ярьдаг. Жишээ нь малчдад Моцарт, Глинка, Шопен, Бах, Бетховен, Чайковскийн хөгжмүүдийг сонсгож, учир нь үл ойлгогдох зүйлс ярьж байхын оронд нийтээрээ дуртай ардын дуу хөгжмийг нэвтрүүлж, ухуулга, суртал нэвтрүүлгийг өдөр тутмын ахуй амьдрал,үйл ажиллагаатай нь холбож байвал зүйтэй биш үү?

Сүүлийн үед концертыг л гэхэд орос, монгол хэлээр хөтлөн явуулдаг боллоо. Яваандаа ард түмэнтэйгээ харьцахдаа орчуулагч хэрэглэх шаардлага гарах нь. ЗХУ Монгол хоёрын найрамдалд үнэнч эсэхийг чинь орос хэлийг хэр их хэрэглэж байгаагаар чинь шалгана гэж тулгах болсон. Тэр бүү хэл хавар мал төллөлтийн ид үеэр малчдаас орос хэлний шалгалт авна гэж ярих нь гайхал төрүүлж байна. Бид чинь тусгаар тогтносон Монгол улс болохоос биш ЗХУ-ын аль нэг республик биш” хэмээн тэр үеийн монголын нийгмийн зөрчил дутагдлыг үнэнээр нь гарган шүүмжилжээ.Тэр хуралд оролцсон ихэнхи хүмүүс Лоохуузын хэлсэн үгийг дэмжиж байдал өөрөөр эргэх гэж байв. Гэвч Ж.Самбуу тэргүүтэй хэсэг хуучин архаг коммунистууд Цэдэнбалыг албан тушаалд нь авч үлдэхийн тулд хурлыг завсарлуулж НАХЯ-ыг бэлэн байдалд оруулжээ. Тэр үед ар талдаа улаан оросуудын дэмжлэгтэй зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч Цэдэнбалыг шүүмжлэх, огцруулах гэдэгмаш хэцүү хүндасуудал байлаа.

Нэгэн жишээ дурдахад, 1958 оны 3-р сард зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.МолотовМонгол, Зөвлөлтийн хилийн шугамыг шинэчлэн тогтоох санал, гар зураг авчирч, Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан маш өргөн газар нутаг, Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг, Шишигтийн гол, Шишигтийн нуруу орчмын алт, уран, гянт зэрэг байгалийн баялагтай 2500 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт багтаан зурж “манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг. Энэ бол манай Зөвлөлт улсын нутаг”” хэмээн монголын талд хүчтэй тулгалт хийжээ. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий алт, уран, гянт болдын нөөцтэй, монголын унаган газар нутаг байлаа.

Молотовын шаардсан монголын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт улсадшилжүүлэн авах гэсэн хууль бус ажиллагааг эсэргүүцсэн Гадаад Явдлын яамны сайд Содномын Аварзэдийг Цэдэнбал “Зөвлөлт монголын найрамдалд сэв суулгах гэлээ” хэмээн буруутгаж албан тушаалаас нь халж алс холын Говь - Алтай аймгийн Цогт суманд цөлжээ. Цэдэнбал С.Аварзэдийн оронд хилийн хэлэлцээрийн монголын талын даргаар Улсын төлөвлөгөөний комиссын дарга Цэндийг томилж зөвлөлтийн элчин В.Молотовын шаардсан бүх газрыг Зөвлөлтийн талд шилжүүлэн өгчээ.Эх орныхоо унаган газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгсөн явдал монголын түүхэнд урьд өмнө огт гарч байгаагүй юм. Гэтэл эх орноо харьд бэлэглэсэн Цэдэнбалыг тахин шүтэх үзэл Монголд улам дэврэв.

Үнэн үг хэлснийхээ төлөө Ц.Лоохууз бараг монголын дайсан болов. Ю.Цэдэнбалын өгсөн үүрэг ёсоор “Намын эсрэг бүлгийн толгойлогч” нь Ц.Лоохууз болох нь “тогтоогджээ”. Цэдэнбалын өмнө Лоохуузыг яаж шийтгэх вэ гэсэн асуудал тулгарав. Урьдын аргаар олных нь өмнө түүнийг буудаж бусдыг нь хашраах уу?” гэсэн цахилгаан утсыг Цэдэнбал улаан оросын Кремльд явуулжээ. Тэр үед Никита Хрущев зөвлөлтийн төрийн толгойд гарч Сталиныг тахин шүтэх үзлийн хор уршгийг шүүмжилж зөвлөлт нийгэм харьцангуй зөөлөрсөн үе байсан тул Кремль “Монгол улсын дотоод хэрэгт бид оролцох ёсгүй. Сталины үеийн хэлмэгдүүлэлтийг та одоо хэрэглэх гээд байгаа юм биш биз” гэсэн хариу цахилгаан Цэдэнбалд ирүүлжээ.

Гэвч Ю.Цэдэнбал Ц.Лоохуузыг бүх насаар нь бусад эх орончид шиг цөлөх нь дэндүү зөөлөн хандсан явдал хэмээн үзэж байлаа. Иймээс Ц.Лоохуузад ямар ч хуулийн үндэслэлгүйгээр 7 жил шоронд хорих ял оноогоод Бэрлэгийн шоронд хорьж түүнийг тэнд нь үхүүлэхээр  төлөвлөв. 

Энэ тухай Ц.Лоохууз ярихдаа “Анх намайг Бэрлэгийн шоронд очсоны дараахан уулын хэсэгт томилсон. Тэнд 18 хүнтэй бригад уулнаас мод цагаалж байлаа. Бригадын дарга нь Увсаас хүн амины хэрэг хийсэн Үрээнхэй гэдэг том биетэй, хүн харахад сүрдмээр эр байж билээ. Тэр надтай хэд хоног шөргөөцөлдсөн. Зарим ялтнууд ч надад Үрээнхэйгээс болгоомжлоорой гэж сануулав. Би дотроо ямар ч байсан энүүний гарт үхэхгүй дээ гээд гутлынхаа түрүйнд халбаганы иш ирлээд хийчихсэн яланд гардаг байлаа. Шөнө унтахдаа ч нөгөө халбаганы ишнээсээ гар салгахгүй. Тэгтэл Бэрлэгт мод цагаалсны дараа Үрээнхэй намайг дуудаж байна.

Майханд нь яваад орлоо. Тэр нэг шил цагаан архи тавьчихсан намайг цоо ширтэнэ. Архинаас хийгээд өглөө би “Уухгүй” гээд буцаагаад өгтөл тэр архинаас татчихаад санаа алдан ийн өгүүлэв.“Лоохууз гуай би таны тухай их сонссон. Манай өвөө Улаангомын хийдийн хамба лам явсан. Яг тань шиг хэлмэгдээд сураггүй алга болсон. Манайх нутаг хошуундаа хамгийн олон малтай баян айл байлаа. Нэгдэл гээд бид бүх малаа нийгэмчлээд хоосон хоцорсон. Би энэ засагт дургүй. Намайг засангаас “Таны учрыг ол, Таныг хөнөө” гэж шахаад байна. Гэвч би тийм муухай хзний үнэргүй зүйл хийхгүй. Таныг чөмөг ташсаны дараа эд намайг шоронгоос гаргана гэдэг үлгэр” гэв.

Тэр үед модны ял хийж байхдаа нэгийгээ модонд санаатайгаар даруулах, цохиулах, модоор саваадаж унагаж бэртээх, хөнөөхийг “чөмөг таших” гэдэг байжээ. Үрээнхэй мэтийн шударга хоригдлуудын чин сэтгэлийн үг Ц.Лоохуузыг “хурцалж” байсан гэдэг. 

Ю.Цэдэнбал нэгэн цагт “Д.Дамбыг би дарсан, одоо Б.Сурмаажавыг сургаж өгнө” хэмээн хэлж байсан шигээ Лоохуузын амьдралыг бүх насаар нь сүйтгэхийг хүссэн юм. Ю.Цэдэнбалын бас нэг дургүйг хүргэсэн Ц.Лоохуузын үг бол:   -Цэдэнбал дарга та яагаад ганцхан ЗХУ-тай харьцдаг юм бэ. Бусад улс нь хамаагүй гэсэн байр сууриа бидэнд тулгаад байх юм. Тус улсын гадаад бодлого одоогоор идэвхтэй биш байна. НҮБ-д элсэн орох ба дэлхийн улсуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэх талаар бие даасан бодлого илт үгүйлэгдэж эхэллээ. Энэ асуудлаар Ю.Цэдэнбал тэргүүтэй удирдах нөхдөд зөвлөгөө өгөх шинэ хүчин арваад жилийн өмнө дутагдалтай байсан бол өнөөдөр тийм хүч хэдийнээ бий болсныг анхаарч үзэх хэрэгтэй” гэжээ. Ю.Цэдэнбал Лоохуузын энэхүү шүүмжлэлийг хүлээж аваагүйгээр барахгүй “Сэхээтний төөрөгдөл” хэмээх нэрийн дор үндэсний сэхээтний эсрэг “аян дайныг” энэ хурлаас хойш 7 сарын дараа эхлүүлсэн байдаг. Ц.Лоохуузын энэ шүүмжлэлийг Д.Дамба “Зөв зүйтэй” гэсэн байхад Цэдэнбал уурсан ширээ шааж босч ирээд “Гүтгэж байна. Намын эсрэг бүлгийн толгойлогч Ц.Лоохууз чи хятадын тагнуул” хэмээн чарлаж хашгирч байсан гэдэг. Намын эсрэг шүүмжилсэн үг хэлсэн Лоохуузыг зөвтгөн сайшаасан хэмээн Ц.Лоохуузын илтгэлд алга ташиж дэмжсэн 22 төлөөлөгчийг ажлаас нь халж, заримыг нь нутаг заан цөлжээ. 

Эх оронч Лоохууз эх орондоо ихийг бүтээж байсан нь нотлогддог юм. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэл дээр хэвлэгдэхэд нь монгол хэл дээр хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байв. Лоохуузыг төвийн удирдлагаас алс хол  Говь-Алтай аймагт нь томилжээ. Гэвч Лоохууз аймгийн МАХН-ын Хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. МАХН-ын Төв хорооны Сангийн Аж Ахуйг удирдах газрын дарга, Хөдөө Аж Ахуйн Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж, "Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав.

Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний ферм, САА-нуудыг олноор байгуулжээ.  ЗХУ-ын Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн Академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр тэр үеийн төр засгийн бурангуй үзэл, шударга бус байдлыг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсан юм.

Ц.Лоохууз гуай ярихдаа: “Би 1923 онд төрсөн хүн. Би Намын Төв хорооны лектор гэдэг ажлыг маршал Х.Чойбалсангаас хүлээн аваад, САА-н газруудын даргаар ажиллаж байхдаа Ю.Цэдэнбалтай муудалцаж “гологдоод” анх эсэргүүн нэр зүүсэн хүн дээ. Улсын удирдагч Х.Чойбалсан аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгодог байсан. Тэр үед 13 яамтай байлаа. Сайд нар нь дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс.

Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд Увсын дүрвэдүүд, орос эхнэртэй, орос хэлтэй хүмүүсийг сайд болгоод тавиад байдаг. Тэдний дунд мундаг сайн хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилснээр нь албан тушаалд тавьж байсан. Бал дарга тэгж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг би арьс махаараа мэдэрсэн. Энэ тухайгаа ч бүгд хурал дээр хэлсэн. Цэдэнбал үзэл санааг нь эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн.

Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн хачин нэртэй хүн л дээ. Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг хятадын эрлийз гэж хүртэл нүд үзүүрлэх шалтаг болсон. Говь-Алтайн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг ямар юмных нь хятад хүн байхав дээ. Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг. Намтар түүх минь ийм илхэн байхад хятад гэж гүтгэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Тэр үед би залуу омголон ч байж. Шатаа л явчихсан.

Энд өнөөдөр дөч тавин хүн цугласан байна. Цөөхөн гэж голъё. Намын Төв хорооны лекторын эрхлэгч байхдаа 1000-2500 хүнд лекц уншдаг байлаа.1964 оны МАХН-ын 6 дугаар бүгд хурлаар миний бие нам төрийн удирдлагыг шүүмжилсэн, намын эсрэг бүлэг зохион байгуулсан хэрэгт буруутгагдан нутаг заагдав. Ингээд Өвөрхангай аймгийн Сант, Хархорин суманд, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд мал хариулж, гахай, шувуу маллаж хүртэл үзлээ. Монгол гэрт эхнэр бид хоёр дөрвөн хүүхэд, хөгшин эх, эгчийн хамт суудаг байв. Яваандаа өөрийн гэсэн малтай болсон боловч хөдөө мах, сүүгээ борлуулах аргагүй байлаа. Гэтэл ар гэрээ тэжээх хэрэгтэй байдаг.

Аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад миний сарын цалин 1200 төгрөг байсан. Гэтэл намайг хөдөө цөлж нэгдлийн хоньчин болгоодсарын цалин хэмээн 17 төгрөг 50 мөнгө надад бодож өгч байлаа. Эхнэр дөрвөн хүүхэд, ээж, эгчийгээ тэжээж өлбөрч үхэхгүйн тулд би нэмэлт ажил хувиараа хийж амьдралаа дээшлүүлэх шаардлагатай боллоо.Би хурганы арьс хүртэл элдэж, хээтэй гөлөм хийж, хусны үндсээр хөөрөг сийлж, мөнгөөр үндэсний хээ угалзтай ээмэг бөгж дархалж эхэлсэн. Энд тэндээс захиалга ч ирэх боллоо. Амьдрал дээшилж би том сайхан гэртэй болж хувийн автомашинтай боллоо. Гэтэл надад атаархсан хүмүүс зүгээр суусангүй. Намайг элдвээр гүтгэж  Төв Хороо, НАХЯ-нд  матдаг болов. Удалгүй намайг хувийн арилжаа наймаа эрхэлсэн хэмээн буруутгаж ял тулгалаа. Цааш цөлөх газаргүй учраас намайг Улаанбаатараас 200 километрт орших Бэрлэгийн засан хүмүүжүүлэх колонид хуяглан хүргэв.

Шоронд би найман жил ямар ч буруугүй мөртлөө ял эдэлсэн. Тэгээд шоронд талх авчирж өгөхөд нь болсон хэсгийг нь идээд, болоогүй түүхий хэсгийг нь ухаж аваад түүгээр шатар хийгээд, ширээн дээрээ шатрын хөлөг зурж байгаад шатар тоглоно. Бүр өлсөөд болохгүй бол нөгөө шатраа идчихнэ.Хоригдох хугацаа, нутаг заагдах хугацаа дуусах үед одоо амьдрал хэвийн болно доо гэсэн горьдлого найдвар төрж гэр бүлээрээ урам зоригтой Улаанбаатар хотод ирлээ. Гэвч их санасан газар 9 шөнө хоосон хононо гэгчээр нийслэл хотод биднийг хэрэгсэх хүн байсангүй. Бид хотын паспортгүй, нийслэлд удаан байхыг бидэнд бас л зөвшөөрсөнгүй. Намын дарга нарын ой ухаанд би нөгөө л “намын эсрэг бүлгийн удирдагч” хэвээрээ байсан юмсанжээ.

Би арга мухардахдаа хүндхэн шийдвэр гаргалаа.  Эхнэр, хүүхдийг минь эсэргүүний гэр бүл хэмээн ажил, сургууль ч үгүй болгосон тул би гэр бүлээсээ салахаар шийдлээ. Би ар гэрээ хаа нэгтээ төвхнүүлж үлдээгээд өөрөө Говь-Алтай аймгийн Чандмань сумандаа очъё хэмээн санаа шулуудав. Эцсийн эцэст энэ засагт миний толгой хэрэггүй юм бол амьтан хүнд одоохондоо миний гар хэрэгтэй байна шүү дээ л гэж бодсон. Аз болоход энэ хоёр гар минь жаахан юм хийж чаддаг байлаа. Салж явахаасаа өмнө бид хамгийн гоё хувцсаа гаргаж өмсөөд гэр бүлээрээ дурсгалын зураг татуулсан. Хүн бүр нэг нэг зураг авсан. Зураг болгон дээр нь би хэдэн үг бичсэн. Тэгэхэд би амьдралдаа анх удаа уйлж билээ”.хэмээн хуучилсан юм. 

Ц,Лоохууз нь зөвлөлтийн “Шинжлэх ухаан ба амьдрал”, “Эрүүл мэнд” зэрэг сэтгүүлийг захиалан тогтмолуншиж,мэдлэг сэтгэлгээгээ байнга цэнэглэж, эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урт удаан насалсан ухаалаг сэргэлэн хүн байлаа.

1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд Ц.Лоохуузыг төрөөс цагаатгасан ажээ. Тэрээр коммунист хүнд суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн. Бүх насаараа зүтгэсэн нам, төр нь түүний амьдралыг хайр найргүй сүйтгэжээ. Гэвч тэр цөхөрч сөхрөөгүй. 

Ардчиллын жилүүдэд Цогт-Очирын Лоохууз нь АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болж байсан юм. 2014 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн байна. Цогт-Очирын Лоохууз нь 2018 онд 94 насандаа таалал төгсжээ. 

Эцсээ хүртэл эх орныхоо төлөө зүтгэсэн хүнийг эх оронч гэхгүй бол өөр юү гэх билээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэдэг. Үнэний төлөө тэмцсэн хүн шударга амьдарсныхаа үр дүнг үздэг ажээ. 

Доржийн СҮХБААТАР, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Amani David (149.50.222.2)
    CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECOVER ALL YOUR LOST CRYPTO // BTC // USDT ASSETS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I just want the whole world to know about this expert hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I was going through online searching for help to recover my stolen funds. That's when I meant this wonderful man’s testimony online on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT helped him to recover his stolen funds back. I lost $637,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. I’m so glad I came across them early because I thought I was never going to get my funds back from those scammers. This company is legitimate, and I am a living testimony. When I was about to lose everything they fought for me, and I am forever grateful. I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost funds. Contact WhatsApp +1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They seem capable of solving even the most complex problems.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
  • Hailey Alison (102.89.84.50)
    For a few months now I suspected that my husband was cheating around with other people, however I had no solid proof or evidence. I stumbled across this website which I found a great recommendation to Henryclarkethicalhacker@gmail. com , that helped me see who my spouse was text messaging/calling. I also tracked my husband’s location, I got this proof to my lawyer and this was the strong document he used in my divorce, all thanks to Henryclarkethicalhacker@gmail. com he helped me a lot, anyone who needed a hacking service. He will help you.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Stancy Kate (102.89.84.50)
    Cheating is an act that I believe most men can not do without because of their inconsideration and lack of strength and will to keep their pants up. As a woman and someone that happens to always commit myself to my relationships, I have been heartbroken quite a few times by cheating partners but on this very last one I got fed up, I devised that I had had enough and badly needed to catch my fiance in the act. I searched Google and this name kept on coming up by ex-clients who gave awesome recommendations so I immediately reached out to them and decided to give a try to get the heavy burden of suspicion off my mind.I never knew that a phone could be hacked without having physical access with it. Thank you Henry! You can write to him at Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • James Scott (102.89.84.50)
    For four years ,i had been Questioning if my wife loved me as i felt so unloved- so much that i occasionally asked if she Was having an affair, I felt she was really avoiding me, however i had a gut feeling that something wasn’t right and began to question my own sanity and anxiety. our children wondered why she was going out so much and not spending time with me and with us as a family. Eventually I had to come online to search for a way to get into my wife’s phone without her finding out and I came. Through a hacker who did a great job for me, I was able to get into her phone within 12 hours and I got access to all social media text messages and her phone Conversations live and Permanently. It was so Hard and hurt brutally that my wife was a cheating one and it really affected me. If you find yourself in a Situation Like this, i Suggest you contact via, Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Fran Amanda (102.89.84.50)
    Hello I found Henryclarkethicalhacker@gmail. com, email on a site about getting info from cheating boyfriend. I have no way to access my spouse's phone because he always has it in his pocket or in his hand, I have never heard his phone ring in the 8 years we’ve been together. He’s cheated on me before yet he always says it’s over with the other person and that he wants only me but I was not at rest until I contacted Henryclarkethicalhacker@gmail. com who helped me hack into his phone,, he went through his WhatsApp, fakebook ,kik ,deleted text messages ,call logs ,text messages and many more am so happy finding out the truth about my cheating boyfriend you all can also contact him tell him Helen Lyons refereed you,
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Lucy Janet (102.89.84.50)
    I don’t like to do this but My wife was always coming home late, making calls in private and denying me the privileges that i deserved, so i had to look for a way to find out what was going on and then i came across this hacker named Henry Clark who really helped me in accessing her Facebook, Whatsapp, Text messages, Email, Snapchat, IG, Call logs, i also retrieved her recently deleted messages and monitored her GPS location. I was really heartbroken when i saw her sneaky talks with other men and how they have been making a mess of themselves but the hacker really saved my life because finding out the truth about her would have been so so impossible for me. Just in case you need similar help, I strongly advise that you contact the hacker via this email: Henryclarkethicalhacker@gmail. com, .. For a quick response, tell him who referred you.
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Ella (102.89.84.50)
    Some experiences in life will make you change your opinion about so many things. A few days ago I got into some discussion with my friends about hiring a hacker to spy on my spouse …. honestly i was boldly against it and thought to myself that I could never hire a hacker for any reason. My former loving wife who always showed me love suddenly changed in her attitude which got me really emotionally down. I tried talking to her and tried to fix things but it really felt like I worsened the case. things got really bad and i decided to use the service i found online and i implored his service and our business was confidential, i got to know who my wife has been having an extra marital affair with, i deal with the issue my own way and was satisfied with the result …Thanks HENRY HACKER. contact him on Henryclarkethicalhacker@gmail. com
    2025 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Fatima Frisco (146.70.212.102)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг гуйвуулах ёсгүй, “Нэг Хятад” зарчим сорилттой нүүр тулах ёсгүй Өчигдөр 20 цаг 25 мин Энэ амралтын өдрүүдэд зүүн нутгаар цас орж, салхи ширүүснэ Өчигдөр 16 цаг 51 мин Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Өчигдөр 16 цаг 49 мин Төрийн дээд цол, одон, медаль хүртээв Өчигдөр 16 цаг 48 мин “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 16 цаг 47 мин Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох санал УИХ-д өргөн баригдлаа Өчигдөр 16 цаг 46 мин Туулын усанд бохирдол нэмэгдэж, халдварт нян илэрлээ Өчигдөр 16 цаг 45 мин Дорноговьд намрын мод тарих ажил эрчимтэй үргэлжилж байна Өчигдөр 16 цаг 32 мин Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо Өчигдөр 16 цаг 31 мин Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдээ боллоо Өчигдөр 16 цаг 30 мин Улаанбаатар хот тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч байна Өчигдөр 13 цаг 34 мин Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтүүлгийн ажил үргэлжилж байна Өчигдөр 13 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон гардууллаа Өчигдөр 13 цаг 31 мин Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ Өчигдөр 13 цаг 28 мин Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх гуравдугаар сард жуулчдаа угтана Өчигдөр 13 цаг 27 мин Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд гэмт хэрэг бууруулах хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр 13 цаг 26 мин Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэл ирээдүйн амьдралынх нь баталгаа болох ёстой Өчигдөр 13 цаг 10 мин Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Өчигдөр 12 цаг 56 мин Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ? Өчигдөр 12 цаг 40 мин 1981 оноос хойших хамгийн хүйтэн аравдугаар сар бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 01 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Иосиф Бродскийг шүүсэн хурал Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ...
Top