x

И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв

Монголбанк, ЦХИХХЯ хамтран И-Монголиаa цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчилж, тохиргоо хийлээ.

УИХ-ын өнгөрсөн 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдсэн билээ. 

Энэ дагуу “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК, “Бүрэн Скор ЗМС” ХХК нь энэ сарын 10-ны өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй бөгөөд цаашид зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах юм.

Зээлийн оноог зээлдэгчийн зээлээ эргэн төлөх чадвар, эрсдэлийн түвшин зэрэгт үндэслэн тооцоолдог, санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, өр орлогын харьцаа, төлбөрийн чадвар зэргийг тодорхойлсон тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрч, зээлийн оноо нь багассан ч эргээд хэвийн төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх боломжтойг төв банк мэдээллээ.

Дэлхийн улс орнуудад зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо нь төрийн, хувийн болон  төр, хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байдаг. Манай улсад 2011 онд баталсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу 2021 онд “Бүрэн скор ЗМС” ХХК, “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч зээлийн мэдээллийн санг эрхэлж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 16 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 19 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 5 цаг 22 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 5 цаг 24 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 5 цаг 26 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 5 цаг 27 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 5 цаг 32 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 35 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 7 цаг 23 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 7 цаг 25 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 7 цаг 27 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 7 цаг 30 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 7 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 7 цаг 34 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 7 цаг 36 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 7 цаг 51 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 9 цаг 10 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 9 цаг 29 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 9 цаг 35 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 9 цаг 37 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top