x

Банкны хар жагсаалтыг халлаа

Банкны хар жагсаалтыг халж буй талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар болон холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлснийг онцлов. Ингэснээр иргэд зээлийн онооны системд шилжиж, хар жагсаалт байхгүй болж байгаа юм. Өмнөх зохицуулалтаар хар жагсаалтад багтсан иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авах хүртэл зургаан жил хүлээх шаардлагатай байв. Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа энэ сарын 15-ны дотор шинэчилж дуусна. Иргэд зээлийн оноонд шилжих бөгөөд суурь нь 511 оноо байх юм. Энэ оноо нь тухайн хүн төлбөрийн чадамжтай гэдгийг илэрхийлэх юм байна. Харин зээлийн хугацаа хэтэрсэн, хар түүхтэй багаас эхлэх боловч цаашид сайжрах боломжтой. Зээлийн онооны дээд хязгаар нь 999 байна. Иргэдийн зээлийн дундаж оноо 650 байх бөгөөд үүнээс дээш байвал зээлийн хүү буурах гэх мэт давуу талтайг албаныхан хэллээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар ярихдаа “2025 оны тавдугаар сард Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачлан УИХ-аар батлуулсан. Үүний дагуу өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж, ААН болон иргэдийн арилжааны банкны хар жагсаалтыг хүчингүй болголоо. Энэ тушаал зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг бүх байгууллагад хамааралтай. Ингэснээр 70 мянга орчим иргэн, ААН хар жагсаалтаас гарч байна. Шинэ зохицуулалтаар зээлээ хугацаанд нь төлсөн иргэнийг урамшуулдаг онооны систем рүү шилжиж байна. Ингэснээр илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ” гэв.

Зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компаниуд, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сан, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтчилэн төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг бөгөөд 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг хадгалж байгаа ажээ.  

Ташрамд дурдахад, Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн барьсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 1 цаг 5 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 1 цаг 6 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 1 цаг 7 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 1 цаг 29 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 1 цаг 40 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 2 цаг 33 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 2 цаг 34 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 2 цаг 37 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 2 цаг 38 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 2 цаг 38 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 2 цаг 39 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 3 цаг 44 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 4 цаг 30 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 4 цаг 31 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 4 цаг 33 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 17 цаг 31 мин Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 20 цаг 17 мин Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 20 цаг 21 мин Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цаг 44 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог...
Top