x

Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр намрын ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын нөхцөл байдал болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ намрын ургацын балансыг танилцуулан, мэдээлэл өгөв.

Монголчууд жилд дунджаар 500 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Монгол Улс 2020 оноос өмнө өндөгний есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан ч өндөгний нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг импортоор авдаг байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” үе шаттай хэрэгжиж эхэлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд шинэ үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр Монгол Улсын нийт өндөгний хэрэгцээний 80 хувийг дотоодоосоо хангаж эхэлсэн нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй томоохон хөнгөлөлттэй зээлийн үр дүн гэдгийг тэд онцоллоо.

Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Болд “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Атрын IV” маш сайн бодлогын хүрээнд аяны хүрээнд аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж шинэ тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Шинээр 20 гаруй шувууны аж ахуй эрхлэгч компаниуд нэмэгдсэн. Ингэснээр дотоодын өндөгний нийт хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн. Цаашид монголчуудын өндөгний хэрэглээ 650 сая ширхэгт хүрэх тооцоо байгаа. Тэгвэл шувууны аж ахуй эрхлэгчдийн суурилагдсан хүчин чадлаараа бүрэн хангах боломжтой. Энэ жилийн хувьд шувууны аж ахуй эрхлэгчид 60 мянган тонн улаан буудай худалдаж авах тооцоололтой байна” гэсэн юм.

Өндөгний үйлдвэрлэл дотоодод хөгжсөнөөр 100 орчим тэрбум төгрөгийн гадаад валютын урсгал Монгол Улсад үлдэж, эдийн засагт өгөөжөө өгч байгааг холбооны төлөөлөгчид онцоллоо. Тэдний мэдээлснээр ирэх хоёр жилийн хугацаанд гурван сая шувуутай болж, дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангаж, малын тэжээлийн үйлдвэрлэл, газар тариалангийн кластер бизнес хөгжүүлэх боломж бүрдэх юм.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр “Монгол Улс зөвхөн улаанбуудай, гурил бус өндөг, мах, сүү зэрэг хүнсний 19 төрлийн гол нэрийн бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж чаддаг болох ёстой. Энэ бол “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы үндсэн зорилт. Өнөөдрийн байдлаар өндөгний салбарт гарсан ахиц бол зөв бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэгчдийн хичээл зүтгэлийн тод жишээ юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 57 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 23 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 45 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 13 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top