x

“Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль ОХУ-ын Буриадын Бурдун сургалтын төвд 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Сургуулийн байлдааны буудлага, хаалтын ажиллагаа 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын талаас БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, сургуулийн удирдагч Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын талаас ОХУ-ын баатар, хошууч генерал В.А.Белявский, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн олон улсын асуудал эрхэлсэн туслах хурандаа И.С.Тараев, Буриадын удирдлага, иргэд олон нийтийн төлөөлөл болон хоёр орны цэргийн алба хаагчид оролцов.

Сургуулийн нэгдсэн байлдааны буудлагыг өмнөх жилүүдээс шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнээс гадна цэргийн нисгэгчид агаарт байлдааны ажиллагаа явуулж, шүхэрчин дайчид тусгай үүргийг гүйцэтгэснээрээ онцлог болж чадсан юм. Энэ жилийн сургуулийг сургалтад түшиглэсэн байдлаар буюу  орчин үеийн дайн байлдааны туршлага сургамжид үндэслэн жижиг бүлгийн тактикийн 14 хичээлийн цэгт сургалт бэлтгэлд хамруулж, хамтарсан дадлагыг 3 удаа явуулж, төгсгөлд нь байлдааны нэгдсэн буудлагыг амжилттай зохион байгуулж, хоёр орны цэргийн багийн зэвсэглэл, техникийн ёслолын жагсаал боллоо.

Сургуулийн хаалтын ажиллагааны үеэр БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа хэлсэн үгэндээ жилээс жилд хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөлт илүү өргөн цар хүрээтэй болж, хамрах хүрээ, оролцох бүрэлдэхүүний тоо улам бүр өсөн нэмэгдэж нэр хүнд, ач холбогдол, зохион байгуулалтын хувьд ахиц дэвшил гарч буйг онцлон тэмдэглэж, энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулахын төлөө бүх талын хангалтыг зохион байгуулсан ОХУ-ын Дорнод цэргийн тойрог, 36 дугаар армийн удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ. Мөн тэрээр хоёр орны дайчин нөхөрлөлийн алтан гагнаас болсон энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулж, сургуулийн удирдагчаар ажилласан бригадын генерал Ц.Буяндэлгэр, хошууч генерал В.А.Белявский нарт тусгайлан баяр хүргэлээ.

Сургуулийн удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр “Зэвсэгт хүчний анги, салбаруудын харилцан ажиллагааг хангаж, төрлийн цэргүүд, түүний дотор цэргийн нисэх хүчин, тусгай хүчний цэргийн үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлснээрээ өндөр үр дүнтэй сургууль болсныг тэмдэглэж, хээрийн сургуулийн байрлалын районыг байнгийн байрлал мэт ая тухтай төхөөрөмжилж, биднийг санаа зовох зүйлгүй сургалт бэлтгэлдээ л төвлөрөх боломжийг бүрдүүлж ажилласан элгэмсэг дотно дайчин нөхдөдөө баярлалаа гэв. Сургуулийн явцад сэтгэл зүй, соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээг бид хамтдаа зохион байгуулж, өнө мөнхийн хөрш орны цэрэг эрсийн нөхөрлөлийг уралдаан тэмцээн, соёл уламжлалаар дамжуулан улам бэхжүүлсэн нь энэ сургуулийн онцлох үйл явдлын нэг гэдгийг ч мөн тэрээр хэлсэн үгэндээ дурдав.

Үүний дараа хоёр орны хээрийн сургуулийн батальон захирагч нар болох хошууч С.Даваагомбо, дэд хурандаа Р.Тукаев “Сэлэнгэ”-ийн тугийг буулгаж, Монгол Улсын талд хүлээлгэн өгөв. Энэ нь 2026 онд тус сургуулийг Монгол Улсад зохион байгуулах буухиаг илэрхийлж буй ажээ.

Төгсгөлд нь туршлага хуримтлуулж, чадвар тэлсэн “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд амжилттай оролцсон Монгол, Орос дайчид “Сэлэнгэ” болон “Олон улсын цэргийн нөхөрлөл” медалиар шагнагдаж, ёслолын жагсаалаар алхлаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 56 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 22 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 44 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top