x

Засгийн газар эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрүүл мэндийг дэмжихээр ажиллана

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд 100 жилийн түүхт Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын намтар түүхийг үл таслан, өнөөдрийг хүртэл авч яваад талархал илэрхийлэв. Тэрбээр, манай улсын хүн амын 51 хувь буюу 1.8 сая нь эмэгтэйчүүд байна. Эдгээр охид, эмэгтэйчүүд болон гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн өмнө хариуцлага хүлээж яваа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрбээр, Засгийн газар байгуулагдсаны дараахан Хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хэсгийг байгуулсан. Учир нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл газар авч, нийгмийг түгшээж байна.  “Нэг ч хүн хохирох ёсгүй” гэсэн уриа бүхий кампанит ажил эхлүүлэн Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хамтран ажиллаж эхлээд байна. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг хамтран тэмдэглэх саналыг хүлээн авч, хамтран ажиллах болно гэв.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус холбооноос хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тухайлбал, “Хавдаргүй монгол эмэгтэй” зорилтот төслийг Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл, Дорнод аймгийн бүх суманд хэрэгжүүлж, давхацсан тоогоор 21,580 эмэгтэйг хөхний болон умайн хүзүүн хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан. Мөн 50 мянган иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын болон охид, хөвгүүдэд бэлгийн боловсрол олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, соёлын арга хэмжээ зохион байгуулсан.

Өсвөр насныханд зориулсан “Нандин” төслийг хэрэгжүүлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, дэлгэцийн донтолтоос өсвөр үеэ хамгаалахад чиглэсэн ажил гүйцэтгэсэн талаараа танилцуулсан юм. “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээнд энэ оны наймдугаар сарын 31-нээс эхлэн Завхан аймгийн бүх суманд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх, сургалт, мэдээлэл өгөх зэргээр ажиллахаар бэлтгэж байгаа ажээ.

Түүний дараа Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг, Д.Бэлгүүн, тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Нандинцэцэг, Дорноговь аймгийн салбарын тэргүүн Б.Сэмжидтуяа, Дорнод аймгийн салбарын тэргүүн Ш.Ганганмөрөн, Орхон аймгийн салбарын тэргүүн Ц.Ариунаа, нийслэлийн Налайх дүүргийн салбарын тэргүүн Ж.Цэнгэл, Хан-Уул дүүргийн салбарын тэргүүн Л.Отгонцэцэг, Увс аймгийн салбарын тэргүүн Б.Эрдэнэсүрэн нар санал бодлоо илэрхийллээ. Тэд бизнесийн орчныг сайжруулж, жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн өмчийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хот, хөдөөд ялгаатай олгодог байдлыг  арилгах, нэн ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өмчтэй байх эрхийг хангах зэрэг сэдвийг хөндөв.

“Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн хүрээг өргөжүүлэн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулах, төрөхийн өмнө болон төрсний дараах эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургах “Дэм” төслийг цахимаар хэрэгжүүлэх, нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар хамтран ажиллах зэрэг хүсэлтийг нь Ерөнхий сайд хүлээн авч, тодорхой санал боловсруулан ирүүлэхийг хүсэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 2 цаг 4 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 7 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 7 цаг 10 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 7 цаг 12 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 7 цаг 14 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 7 цаг 15 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 7 цаг 20 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 23 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 9 цаг 11 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 9 цаг 13 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 9 цаг 15 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 9 цаг 18 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 9 цаг 21 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 9 цаг 22 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 9 цаг 24 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 9 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 10 цаг 58 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 11 цаг 17 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 11 цаг 23 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 11 цаг 25 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top