Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-нд “цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэх дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, нэгэн иргэн лоторей хусдаг сугалаанд оролцох нэрийн дор танихгүй этгээдийн данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 3 сая 399 мянган төгрөг шилжүүлсэн байна.
Сүүлийн үед фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээгээр цахим сугалаа, урамшууллын нэрээр иргэдийг төөрөгдүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдэх тохиолдол олширч байгаа аж.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлах, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв