x

Сэлбэ голын тохируулгын ажил 60 хувьд хүрээд байна

Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай байна. Тодруулбал, 700 метр байхаас одоогоор 400 метр газарт ажлыг гүйцэтгэжээ.

Сэлбэ голын урсацыг тогтворжуулах, үерийн эрсдэлээс сэргийлэхээр хамгаалалтын түшиц хана, голын голдирол тохируулга, тохижилтыг цогцоор нь гүйцэтгэхээр төлөвлөсөн. Голын голдирол тохируулахад баруун, зүүн талдаа гурван метр, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээ хийж байгаа юм.

Тус ажлыг гүйцэтгэж байгаа “Билгүүн Монгол констракшн” компанийн менежер Р.Дамба “Чулуун бэхэлгээ хийж, голын урсацыг сайжруулснаар лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг урсахад нөлөөлж, голын суурь хөрсийг хамгаалан, түшиц хананы бат бөх байдлыг бэхжүүлнэ” хэмээв. Үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 95 хувьтай байсан ч долоон байршилд шугам сүлжээ шилжүүлэхтэй холбогдуулан түр хугацаанд хүлээгджээ. Тодруулбал, “Шангри-Ла”, “Сэнтрал Тауэр”, “Юнион Бюлдинг”-д цахилгааны кабель шугам, Ус сувгийн удирдах газрын нэг кабелийг төрийн айлчлалтай холбоотой түр хугацаанд салган залгах боломжгүй учраас хүлээгдэл үүссэн. Салгаж залгах эрх үүсэж, шугам сүлжээний ажлыг дуусмагц түшиц ханыг гүйцээн барих юм.

Сэлбэ голын голдирол тохируулах, чулуун бэхэлгээний ажлыг есдүгээр сард дуусгахаар ажиллаж байна. Харин Сэлбийн эрэг дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөн явган хүний замыг барихаар төлөвлөж, голын голдирол тохируулгыг үндэсний үйлдвэрийн бэлтгэсэн боржин чулуугаар хийж байна. Тохируулгын ажил дуусмагц голын урсацыг нээх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 10 цаг 9 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 12 цаг 13 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 12 цаг 14 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 12 цаг 20 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 12 цаг 22 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 12 цаг 24 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 12 цаг 24 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 12 цаг 26 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 12 цаг 28 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 12 цаг 29 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 12 цаг 32 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 12 цаг 36 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 12 цаг 37 мин “Happy March” урамшуулал эхэллээ 15 цаг 31 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 17 цаг 41 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 17 цаг 43 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 17 цаг 44 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 17 цаг 45 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 17 цаг 48 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 17 цаг 52 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top