Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 19-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Иргэд хэрэглээгээ түр зохицуулж, засварын ажил дуусах хүртэл хүлээцтэй хандахыг анхаарууллаа. Засварын ажлыг тоноглолыг бүрэн хүчдэлээс чөлөөлсний дараа гүйцэтгэх бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох боломжтой.
Засвар хийх хуваарь:
-
Сүхбаатар дүүрэг
-
19-р хороо: 11:00–17:00 цагийн хооронд Хандгайт, Хуурай мухар, Баянбулаг, Санзай, Билгүүний энгэр болон ойр орчмоор.
-
-
Сонгинохайрхан дүүрэг
-
3-р хороо: 09:00–20:00 цагийн хооронд БН 42-р гудамж болон ойр орчмоор.
-
7, 9-р хороо: 09:30–17:30 цагийн хооронд Зүүн, Баруун Баян-Уулын гудамж, Ногоочин, Баянхошуу орчим.
-
20-р хороо: 10:00–17:30 цагийн хооронд Дэнж, Эмээлт зах болон ойр орчмоор.
-
-
Төв аймаг
-
Аргалант сум: 09:00–20:00 цагийн хооронд Аргалант уул, Хөшиг, Петродел ХХК, Ундрал хүнсний дэлгүүр, Халия түүхийн эд цэг, Баясгалан цайны газар болон ойр орчмоор.
-
Иргэд та бүхнийг зориулалтын цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, бусдад хүндрэл учруулахгүй байхыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК