Нийслэл Улаанбаатар хотын автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогсох дүрэм зөрчлийг арилгах зорилгоор хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын явцад нийт 1490 тээврийн хэрэгсэлд хяналт тавьсан бөгөөд 613 жолоочид арга хэмжээ авч, 82 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэн зорчих хэсгийг чөлөөлсөн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах үүднээс тээврийн хэрэгслээ зөвхөн зориулалтын зогсоолд байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг албаныхан зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв