Улаанбаатар хот өвөлдөө бэлтгэж, төлөвлөсөн ажлынхаа 55.2 хувийг гүйцэтгээд байна.
Улаанбаатар хотод орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дөрөв, хувийн хэвшлийн орон сууцны хоёр, ТББ-ын харьяа 47 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллага өвөлд бэлдэж 61.96 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 70499 ажил хийхээс энэ сарын 14-ний байдлаар 14.82 тэрбум төгрөг зарцуулан 38961 ажил гүйцэтгэжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан наймдугаар сарын 12-нд орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвлийн бэлтгэлийн талаар санал солилцох цахим хурлыг 87 байгууллагын дунд зохион байгуулж, өвлийн бэлтгэлийг 10 дугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгах үүрэг, даалгавар өгчээ.