x

Гэсгээл

Максим Горький

“ГЭСГЭЭЛ”

Тосгоны гудамжны цайвар тагзан дундуур зэрлэгээр орилолдох дуу шуугиантай хачирхалтай цуваа хөвөрнө.

Шавааралдсан олон хүмүүс их л дуу чимээтэй аажуухан урагшлах нь далайн том давлагаа шиг. Хамгийн урд нь нэгэн бүрзгэр морь толгой гудайн алхах аж. Урд хөлөө өргөн толгойгоо хачин жигтэй сэжлэх нь барзгар хошуугаа замын тоос руу дүрэх гээд байгаа мэт харагдах бөгөөд хойд хөлөө зөөхөд бие нь газарт сөхрөх нь үү гэмээр. Тэр чигт нь чармай нүцгэлэсэн, бараг охин гэмээр эмэгтэйн гарыг олсоор хүлж тэргэнд холбожээ. Эмэгтэй хажуу бөөрөөрөө нэг л этгээд алхана. Хөл нь борвиороо нугарсхийн чичрэх бөгөөд сэгсийсэн хар хүрэн үстэй толгой нь дээш өргөгдөн үл ялин гэдийсэн байх ба бүлтийсэн хоёр нүд нь хүнийх гэмээргүй гөлгөр харцаар алсыг ширтэнэ.

Бүх бие нь энд тэндгүй хөх эрээн болсон хүүхний сийчүүлсэн хөхнөөс цус дусална. Цус гэдсэн дээгүүр нь урссаар зүүн хөлийнх нь өвдөг хүртэл улаан судал татаж, шилбэн дээрх шорооны царцдасанд дарагджээ. Энэ эмэгтэйн биеэс уртаас урт нарийхан арьс хуулж авсан бололтой. Олон дахин модоор жанчсан, эсвэл гутлаар хайр найргүй өшиглөснөөс болсон уу, гэдэс нь хавдаж, аймшигтай хөхөрч. Бүхий л биеэрээ бөхийсөн бүсгүйн савх шиг нарийхан жижиг хөл нь тоос шороон дундуур арай ядан урагшлан хөдөлнө. Шархалж хөхөрсөн бүх бие нь яаж ийм хөл дээр тогтож байгааг, яаж тэрэгнээс гараараа зүүгдэн газар дээгүүр чирэгдчихгүй байгааг ойлгохын аргагүй...

Тэргэн дээр зогсох цагаан цамцтай өндөр эрийн духдуулсан хар хурган малгайн доороос нь тод улбар үс нь унжина. Тэрээр нэг гартаа жолоогоо бариад, нөгөө гартаа атгасан ташуураар морины нуруу, тэртээ тэргүй хүний дүр төрхөө алдтал зодуулсан жижигхэн эмэгтэйн бие дээр зориудаар ээлжлэн шавхуурдана. Мань эрийн цусаар бялхаж улаанаар эргэлдэх нүд нь зэвүүн бахдалаар жигүүрлэж байлаа. Үснээс нь болж нүд нь ногоовтор туяатай харагдана. Тохойгоо хүртэл нь шуусан ханцуйны цаанаас өтгөн улаан үсээр бүрхэгдсэн булчинлаг гар харагдах аж. Дүүрэн хурц цагаан шүдтэй амаа байдгаар нь. ангайн хашхирах нь:

- За Алив... шулам! Чүү! За! Аанхаан! Нээг!..

Морин тэрэгтэй холбож уясан эмэгтэйн араас олон хүн даган хашхирч, орилж, шүгэлдэж, инээлдэж, гуагчиж, тухирцгаана. Хөвгүүд гүйлдэнэ... Тэдний зарим нь тэргийг гүйцэн түрүүлж урд нь гараад эмэгтэйн улаан нүүр рүү зэвүүцэн харж өмхий үгээр утна...,

Бүхий л янз бүр шуугиан, мөн ташуурын исгэрэх чимээг олны инээлдэх дуун дарна. Бүсгүйчүүд догдолсон царайтай, бах нь ханасан янзтай нүд нь гялалзана. Эрчүүд тэргэн дээр зогсогч руу адгийн жигшүүртэй үгс хашхирцгаахад, дэлбэч тэдэн рүү эргэн харж байдгаараа амаа ангайн хөхрөх аж. Ташуурын сур эмэгтэйн биед тусав. Урт нарийхан ташуурын сур мөрөөр нь ороож, сугаар нь ороход өнөөх эр ташуураа өөр рүүгээ хүчтэй татахад эмэгтэй чангаар орилж нуруугаараа гэдрэгээ шороон дээр унав. Бөөн хүмүүсийн дундаас олон хүн түүн рүү үсрэн очиж дээрээс нь тонгойн бүчин авлаа.

Морь зогссон ч хэсэг хугацааны дараа дахин хөдлөхөд зодуулсан эмэгтэй өнөөх л байдлаараа тэргэнд чирэгдэв. Мөнөөх хөөрхийлөлтэй морь аажуухан алхаж, бүрзгэр толгойгоо сэжлэхүй. Хэрэв ярьдаг байсан бол ингэж хэлэх болов уу:

"Мал байна гэдэг ийм л булай даа! Хүмүүс элдэв жигшүүрт хэрэгтээ татаж оролцуулах юм...”.

Тэнгэр, өмнө зүгийн тэнгэр ганц ч үүлгүй, цэв цэлмэг, нарны цооном туяа хайр найргүй тусна...

.   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .  .  .   .  .    .    .    .    .    .    .    

Тарчлааны үнэнийг ингэж дүрслэхдээ би санаанаасаа зохиосон юм биш шүү. Үүнийгээ тэд “гэсгээл” гэж нэрлэнэ. Нөхрүүд эхнэрээ үнэнч бус загнасных нь төлөө ингэж шийтгэдэг. Энэ бол амьдрал ахуйд тохиолддог зүйл, заншил, би үүнийг 1891 онд 7-р сарын 15-нд Херсон мужийн Николаевск дүүргийн Кандыбовка тосгонд өөрийн нүдээр харсан.

Манай Заволжье мужид садар самууны хэргээр эмэгтэйчүүдийг нүцгэлж, давирхай түрхсэн биед нь тахианы зумласан өд цацаж, гудамжаар ингэж чирч явдгийг би мэднэ. Зарим нэг сүрхий нөхрүүд эсвэл хадмууд "садарлагчийг" зуны цагт нүцгэн биеийг нь бурмаар шаваад, шавьжинд идүүлэхээр модонд хүлдгийг би мэддэг. Садар эмийг хүлж шоргоолжны үүрэн дээр суулгадаг ч гэж бас сонсож байсан. Бичиг үсэггүй, ичгүүр сонжуургүй, жөтөө, шунал тачаалаасаа болж чоно шиг зэрлэгшсэн хүмүүсийн хувьд энэ бүхэн боломжтой гэдгийг харсан хүн нь би байна.

1985 он

Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 14 цаг 17 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 54 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 15 цаг 20 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 31 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 37 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 43 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 48 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 52 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 19 цаг 23 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 19 цаг 27 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 19 цаг 28 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 33 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 36 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 39 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 50 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 44 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top