x

Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна

Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Энэ нь зөвхөн байгалийн аюул бус, хүний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж байгаа юм.

2025 оны долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 43 хүн усанд осолдож амиа алдсан. Эдгээрээс 14 нь насанд хүрээгүй хүүхэд байв. Цаашид анхаарал, хяналт сул байвал энэ тоо нэмэгдэх эрсдэлтэй.

Усны ослын ихэнх шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй хандлага, хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо орхисон, мөн усны аюулын талаарх ойлголт дутмаг байгаатай шууд холбоотой байна.

Аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа ч сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй, гэнэт их хэмжээний хур бороо орж байгаатай холбоотойгоор гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюул нүүрлэх нөхцөл үүсээд байна.  

Иймд иргэд Та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг заавал харах, гол, горхины усны түвшин борооны улмаас хормын дотор нэмэгдэх эрсдэлтэйг анхаарч тооцоолох, бага насны хүүхдийг усны ойролцоо тоглуулах, хараа хяналтгүй орхихыг хатуу хориглох шаардлагатай. 

Мөн автомашинаар гол гатлах, түргэн урсгалтай ус руу орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, голын эргээр зугаалах нь амь насанд өндөр эрсдэл учруулж болзошгүй.

Цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь иргэн таны үүрэг юм. 

Сэрэмжтэй байж, аюулаас урьдчилан сэргийлье!

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 16 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 24 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 3 цаг 40 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 3 цаг 51 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 1 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 10 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 24 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 4 цаг 29 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 4 цаг 31 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 4 цаг 35 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 4 цаг 49 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 5 цаг 40 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 5 цаг 46 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 20 цаг 59 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 21 цаг 55 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 21 цаг 59 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 22 цаг 7 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна Өчигдөр 15 цаг 35 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” Өчигдөр 11 цаг 54 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top