Наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар Үүр/Цагаан-Үүр/, Орхон/Өлзийт, Сайхан/, Цагаантуруут/Галуут/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэн байна. Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 25 см даван үерлэж байна.
05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар