x

Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Ажил гүйцэтгэхдээ авто болон явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтэлж, нөхөн сэргээлт хийсэн ч нийслэлд хүлээлгэн өгөөгүй байна. Дээрх зөрчлийг арилгуулж, хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн И.Зандангарав:

-“Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмыг баталсан байдаг. Энэ журмын хүрээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтийг авч хэлэлцэн, долоо хоногт нэгээс доошгүй удаа хуралдаж, зөвшөөрөл олгох ажиллагааг явуулдаг. Энэхүү авто зам болон явган хүний зам эвдэрсэн байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжиж байгаа дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл болох "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлын гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо буюу Драмын театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам өргөтгөх ажлыг 2024-2025 онд он дамнан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр орсон борооны улмаас авто зам болон явган зам эвдэрсэн. Учир нь тухайн хэсгийн зам дээр төслийн нэгж, захиалагч, гүйцэтгэгчээс дээрх журмыг мөрдөлгүй, нөхөн сэргээлтийг стандарт, журмын дагуу хийхгүйгээр дур мэдэн нэг компанитай гэрээ байгуулж явуулсан байгаа юм. Нийслэлээс баталсан журмын дагуу бол зөвшөөрөл авах аж ахуйн нэгж нөхөн сэргээх зардлыг Захирагчийн ажлын албаны Төрийн сангийн дансанд урьдчилаад байршуулдаг. Тэр байршуулсан мөнгөөрөө нийслэлээс мэргэжлийн компанитай нь гэрээ байгуулаад Барилгын тухай хуулийн дагуу гурван жилийн баталгаа гаргуулаад хяналтаа тавиад гүйцэтгүүлдэг. Дээрх “Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлын хувьд энэ журам хэрэгжээгүй учраас авто зам болон явган хүний зам эвдрэх үндсэн нөхцөл болсон. НЗХГ-аас байршил дээр ажиллаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна” гэв.

Зөвхөн дээрх дулааны шугамын ажлаар ч зогсохгүй мөн ижил төстэй төслүүдэд Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмыг мөрдөөгүй, нөхөн сэргээлтийн төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөлгүйгээр зам талбайг сэтлэх зэрэг зөрчил түгээмэл гардаг. Улмаар стандартаа мөрдөөгүй, техникийн шаардлагаа биелүүлээгүй, хяналтгүйгээр нөхөн сэргээлт хийх нь цаг агаарын таагүй нөхцөлд авто зам, тохижилт, ногоон байгууламжийг эвдэж гэмтээх үндсэн шалтгаан болж байгааг мэргэжилтэн хэлж байлаа.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.106)
    стандарт гээч юм байхгүй болохоор тэгдэг юм даа.Яваандаа монгол улс сүйрэх нь дээ!
    2025 оны 06 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top