x

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Иж бүрэн сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх нь чухал зорилт болоод байна. Гамшгаас хамгаалах сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох үйл ажиллагаанд хувь хүн, байгууллага, орон нутгийн бэлэн байдлыг дээшлүүлэх гол үндэс болдог” гэв.  

Энэ удаагийн сургуульд аймгийн Онцгой комисс, 13 алба, 13 мэргэжлийн анги, сумдын Засаг дарга нарын 500 гаруй ажилтан, алба хаагч оролцож, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” үндсэн сэдвийн хүрээнд дадлага сургуульд хамрагдах юм.  Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдах бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хэнтий аймагт 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэж, 111 хүний амь эрсдэж, 3.6 сая толгой мал хорогдон, 1.09 их наяд төгрөгийн хохирол учраад байгаа аж. Тэдгээрийн дийлэнхийг буюу 51.4 хувийг обьектын гал түймэр, 20.1 хувийг хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол, 14.7 хувийг халдварт өвчин, 11.5 хувийг ой, хээрийн түймэр, үлдсэн хувийг байгалийн бусад гамшиг эзэлж байна.

Сургуулийн нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон албаны төлөөлөл оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 57 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 5 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 5 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 23 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 10 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 44 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 11 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 11 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top