x

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа

Улаанбаатар хотын орон сууцжуулах бодлогын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих томоохон төсөл эхэллээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар газар дээр нь ажиллав.

Тус төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж, компаниудын санал хүлээн авах эцсийн хугацаа наймдугаар сарын 7-ны 11:00 цаг байхаар тогтоожээ. Шалгаруулалт нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах журам-д үндэслэн явагдах юм.

Одоогийн байдлаар уг байршилд газар чөлөөлөлт 82 хувийн явцтай бөгөөд долоодугаар сарын дотор бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Дэд бүтцийн асуудлыг нийслэл хариуцаж шийдсэн тул компаниуд зөвхөн барилгын ажлыг эхлүүлэх нөхцөлтэй байна.

Төсөлд оролцох компаниуд:

  • Барилгын тусгай зөвшөөрөлтэй байх

  • Санхүүгийн чадамжтай байх

  • Өндөр үр ашиг бүхий санал гаргах

Энэ удаагийн төсөл өмнөх ижил төслүүдээс ялгаатай нь төрөөс газар чөлөөлөлт болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгсөн, зураг төслийн ерөнхий хувилбар ч бүрдсэн тул ажлыг саадгүй гүйцэтгэх боломжтой болжээ. Харин өмнө нь хэрэгжиж байсан төслүүд дээр барилгын зөвшөөрөлд хэт анхаарч, дэд бүтэц, газар чөлөөлөлт шийдэгдээгүйгээс иргэд хохирох тохиолдол гарч байсныг холбогдох албаныхан онцлов.

“Ханын материалын 1800 айлын орон сууцны төсөл” нь:

  • Ногоон байгууламж

  • Сургууль, цэцэрлэг

  • Кино театр, үзвэр үйлчилгээний төв

  • Орчин үеийн оффисын барилга
    зэрэг цогц шийдэлтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд хамгийн өндөр барилга нь 12 давхар, бусад нь шаталсан хэлбэрээр 9 болон 7 давхар байх аж.

Энэхүү хороолол нь “20 минутын хот” концепцтой уялдсан, жишиг загвар бүхий шинэ суурьшлын бүс болохоор төлөвлөгдөж байна. Шалгарсан компани тухайн төлөвлөлтийн хүрээнд өөрийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэн хийх боломжтой юм.

Сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд Нийслэл нийт 2584 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, өнгөрсөн арван жилийн дүнтэй бараг дүйцэхүйц амжилтад хүрээд байна.

Эх сурвалж: Нийслэлийн Орон сууцны корпораци, НЗДТГ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top