x

Хөлгүй цэнгэлийн цаг

Нэгэн харамсалтай мэдээ цахим хаягаар иржээ. 2025 он гарсаар усны ослоор 16 хүн амь насаа алдсанаас дөрөв нь бага насны хүүхэд байгааг онцгой байдлын газраас мэдээлсэн байв. 

Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Орхон гол Орхон болон Сайхан сум орчмоор мөн Хангай нуруунаас эхтэй Чулуут гол Чулуут сум ормоор усны түвшин нэмэгджээ. Мөн Чулуут гол Өндөр-Улаан, Орхон гол Орхонтуул сум орчмоор усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.

Дайн байлдаангүй орон байж цаг бусаар иргэдээ хэдэн арваар нь ингэж алдаж байдаг маань л дэндүү гунигтай санагддаг. 

Зун гэх сургаар л манайхан майхан саваа ачаад давхицгаадаг. Одоо яг тэр цаг нь учраас хараалгаж адлуулахаас үл эмээн бичиж байна. 

***Ерөөс өвлийг давна гэдэг монголчуудын хувьд өнө эртнээс хүнд хэцүү даваа байжээ. Манай орон бол эрс тэс уур амьсгалтай, өвөл нь асар их хүйтэрдэг орон. Энэ хүйтэн нь хүн малыг ялгалгүй туйлдуулж байдаг. Өвлийг даваад хавар нь хавсарга тавьж, зуд турхан болж, мал сүрэг нь хуйгаараа үхэж үрэгдэнэ. Тэгж тэгж зунтай золгоно. Энэ үеэ хүн малын зоо тэнийх цаг гэж ярьдаг байв. Одоо ч малчдын дунд энэ яриа хэвээрээ дээ. 

Айлууд зусландаа айлсан бууцгааж, хорвоо дэлхийн атираа тэнийн, гол усандаа умбан шумбан байдаг тэрхүү үлгэрийн гэгддэг зун цагийг одоо асар их хувирсан гэж хөгшид ярьдаг. Зарим талаас тэдний үг үнэн санагдана. Бидний хүүхэд насны үеийн зун одоогийн зун хоёр л гэхэд хоорондоо харьцуулшгүй өөр шүү дээ. 

Лав л зуныг зун болгодог байсан гол үзэгдлүүдийн нэг бороо бараг алга болсон. Бага байхад гурав дөрвөн өдрөөр л бороо ордогсон. Зүсрээ бороо, намираа бороо, нартай бороо, шиврээ бороо...гээд бараг уран зохиол шиг гоё нэртэй, гоо үзэгдэл одоо бол ховорхон ордог, хааяахан л ирдэг болж дээ. Байгаль дэлхий хүн төрөлхтний бурангуй үйлдлүүдийн хөлд шархлан өвдөж, асар их өөрчлөгдсөн нь энэ. Энэ талаар дэлхий нийтээрээ л ярьцгааж байгаа. Ганцхан монголд явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт ч биш.

Монголын тал нутгаар дүүрэн алаглан ургадаг цэцэгс, үй түмэн ургамал ногоо жилээс жилд цөөрсөөр бараг ургахаа байсан. Монгол орон нэлэнхийдээ түйрэнд булагдаж, өвөл зунгүй цагаан шороонд дарагдан байх боллоо. Үүнээс болоод хавар, зун, намар гурав холилдон эрлийзжиж, хаяа хязгаараараа салж мэдрэгдэхээ ч больсон. 

Одоо ид монгол нутагт зун айлчилж, хотынхон нэг нэг машин унаад шороо татуулан хөдөө тийш давхилдаж байна. Уг нь бол дэлхийн бүх нутаг зун шиг байдаг. Хүйтэн орон байсан ч зарим хэсэг нь зун шиг байдаг учир бидэн шиг ингэж хөл алдаж сүйд болдоггүй. Манай орны нутаг дэвсгэр бүхэлдээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу хүйтэн сэрүүн бүс нутагт оршдог болохоор жилийн дийлэнхийг хасах хэмд өнгөрүүлдэг тавилантай. Тийм болохоор зун болонгуут бараг бүгд утга учиргүй хөөрөлд автан давхилдаж, нэг ёсондоо хяналтаа бүрэн алддаг. Гаднаас нь харахад монголчуудын амьдрал чулуунд махаа хавчуулан шарж иддэг байсан дундад зуундаа эргэн очиж, бүх хүн бөх, уяач, бөө лам болон улаан шар дээлэнд боолттой юмнууд болон хувирч эргээд бараг феодалын зуундаа оччихсон юм уу хэмээн гайхширмаар байдалдаа ордог. 

Үнэндээ бидний бүх юм буруу эргүүлэгт орчихсон мэт. Ургамал хүртэл хамгийн богино хугацаанд ургаад хагдардаг монгол оронд барилга, уул уурхай, зам харгуй, бүтээн байгуулалтын ажлуудаа зундаа хийж багтдаггүй. Жинхэнэ ажиллаж байх ёстой үедээ монголчууд эсрэгээрээ бүгд ингэж амарч найрладаг. Ганц гадаа ажил хийж болдог цагаа ингэж өнгөрөөмөөргүй байна. Энэ талаар бид олон жил хөндөж бичиж, уриалж байгаа. Өвлийн ид хүйтэнд, ханиад томууны цагаар амардаг байя. Зун нь ажилладаг болцгооё. Зуныг улсаараа найрлаж наадамддаг биш улсаараа ажилладаг улирал болгосон цагт бид хөгжинө. Гэтэл бид ургамал ногоогоо халцартал тахалж, хүүхдүүдээ морины нуруун дээр хийсгэн дарцаглуулж, хөлд нь тэднийхээ заримыг алдан байж нааддаг зэрлэг цэнгэлийн мөчлөг болгон хувиргажээ. 

Сүүлийн хэдэн жилийн зуныг бид 100 жилдэж л өнгөрөөлөө. Бөөн өртөг төсөв болсон нүсэр ойнууд хийж байна. Баахан ойн медалиуд, болсон болоогүй жаазнууд л урд очиж хийлгэлээ. Хөгжиж буй, бүтээн байгуулалт хийдэг улс оронд гурван өдөр, гурван цагийг ч үр бүтээлгүй хий эргэж өнгөрүүлдэггүй. Бид л бүтээн байгуулалт ид өрнөх ёстой үеэ найрлаж, наадамдаж өнгөрүүлж байдаг. Үнэхээр гунигтай. Ийм улс дэлхий ертөнц дээр манайхаас өөр байхгүй.

Энэ их хөлгүй тэнэг цэнгэлийн хөлд монголчууд маш олон үнэт зүйлээ алдаж байгаа. Хүүхдүүдээ агаарлуулна гээд нэг нэгнээ дагаж хөөрцөглөөд, болсон болоогүй хамаатан садангууд руугаа хамаа намаагүй хэдэн чихэр боож өгөөд явуулчихдаг. Охин хүүхдүүдээ ямар чаюулгүйн баталгаагүй орчин руу тавьж тууж байгаагаа ч бодохгүй. Хайнга,болгоомжгүй, бүх зүйл дээр оройтсон хойно нь ухааран орилж гүйдэг эцэг эхчүүд олон шүү.

Эсрэгээр нь хөдөлмөр амралт, хичээл сургалт хослон цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг зуслангуудаа алга болгосон. Хүүхдийн яг стандарт зуслан манайд маш ховор. Бараг байхгүйтэй адилхан. Байсан юм болгоноо бид байхгүй болгосон. 

Одоо үер усны цаг эхэллээ. Өнгөрсөн онд 74 хүн усанд осолдож нас барсны 14 нь хүүхэд байсан шүү. Он гарсаар бид зөвхөн усанд дөрвөн хүүхдээ алдчихаад байна. Бид аялж зугаалж сураагүй. Үр хүүхдээ хамгаалж явж чаддаггүй. Тийм байж бүгдээрээ өр тавиад л аялж зугаалах гээд давхицгаадаг зантай. 

2024 оны баяр наадмын таван хоногийн амралтаар гэхэд улсын хэмжээнд 24 хүн усанд осолдож нас барсан. Үүний ес нь хүүхэд байсан гэдгийг сануулъя. Бидэн шиг хөл толгойгоо алдаж нааддаг улс байхгүй. 

Сүүлийн зургаан жилд зам тээврийн ослоос болж нас барсан хүүхдийн тоо 362 байна. Хүүхдүүдээ ч хамгаалж чадахгүй хөлгүй цэнгэлийн орон боллоо шүү. 

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 17 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 54 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 20 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 31 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 37 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 43 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 48 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 52 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 24 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 27 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 28 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 33 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 36 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 39 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 50 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 44 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top