x

Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв

Нийслэл Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбайн засвар, шинэчлэлийн ажлууд эрчимжиж байна. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Хяналт шалгалтын газраас төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг арван найман аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.

Тухайн ажлын үргэлжлэл болгож, өчигдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандигийн гудамж дагуух гэрэлтүүлгийн байгууламжийн гүйцэтгэлийн биелэлтийг газар дээр нь шалгажээ. Шалгалтаар гэрэлтүүлгийн шонг тэгшлэх, өнгө үзэмжийг сайжруулах, ил гарсан цахилгааны утас, кабель зэрэг аюултай зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал хэлэхдээ, “Хотын өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангах үүднээс нийслэлийн есөн дүүрэгт зөрчил арилгах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонг дахин будсан. Мөн 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг шинэчилж, засварласан” хэмээв.

Түүнчлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг стандартын дагуу байрлуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаашид хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Хяналт шалгалтын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 7 цаг 27 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 30 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 12 цаг 33 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 12 цаг 35 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 12 цаг 37 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 12 цаг 38 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 12 цаг 43 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 12 цаг 46 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 14 цаг 34 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 14 цаг 36 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 14 цаг 38 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 14 цаг 41 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 14 цаг 44 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 14 цаг 45 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 14 цаг 47 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 15 цаг 2 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 16 цаг 21 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 16 цаг 40 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 16 цаг 46 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 16 цаг 48 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top