x

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна

Монгол Улсад Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо. Онцгой байдлын алба нь 2004 онд Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан юм.

Төрийн тэргүүн энэ үеэр гамшиг осол, аюул эрсдэлтэй нүүр тулан, ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж ирсэн алба хаагчид, тэдний гэр бүлд талархал илэрхийлж, тангаргаасаа няцалгүй зүтгэж буйг нь онцлон магтав.

Мөн улс орон аюулт үзэгдэл, сорилт бэрхшээлтэй нүүр тулахдаа нэгдмэл сэтгэл, сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэх шаардлагатайг дурдлаа. Энэ хүрээнд боловсруулж буй “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-г хэрэгжүүлэхэд Онцгой байдлын албаны манлайлал чухал үүрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Судалгаагаар аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний болгоомжгүй үйлдлээс үүддэг тул иргэдийг соён гэгээрүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх шаардлагатайг Ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.

Технологийн шинэчлэлийн хүрээнд хиймэл оюун, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, гал унтраагч робот зэрэг шийдлүүдийг эрэн хайх, аврах ажиллагаанд нэвтрүүлэх замаар алба хаагчдын аюулгүй байдлыг хангахыг мөн онцоллоо.

Онцгой байдлын албаны мэдээлснээр, өнгөрсөн 21 жилийн хугацаанд 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Энэ хугацаанд 8.8 тэрбум төгрөгийг тусгай хувцас хэрэглэлд, 18.7 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжид зарцуулжээ. Үүний үр дүнд хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувь болж өссөн байна.

Цаашид 2025–2028 онд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцсыг 85 хувь, гал унтраах автомашиныг 65 хувь, холбоо зарлан мэдээллийн хэрэгслийг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд Онцгой байдлын байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 2030 он хүртэл 10 сая мод тарих зорилтыг дэвшүүлжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top