x

Живж байсан 9 настай хүүг аварсан эрэгтэй өөрөө усанд амь эрсэджээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Шинэ гүүр” гэх газарт гарсан харамсалтай хэрэг олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Зургадугаар сарын 16-ны 19:05 цагт Онцгой байдлын газар “Сэлэнгэ мөрөнд нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн живж байна” гэх дуудлага хүлээн авчээ.

Иргэдийн тусламжтайгаар 9 настай хүүг аварсан ч түүнийг аврахаар ус руу орсон Сэлэнгэ аймгийн харьяат 36 настай эрэгтэй иргэн өөрөө живж, амь насаа алдсан байна. Эрэн хайх, аврах алба хаагчид ослын газарт очиж, 20:46 цагт 3 метрийн гүнээс цогцсыг олж гарган авчээ.

Мөн өдрийн 16:26 цагт Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын “Дэхт” гэх газраас нэг хүн усанд нас барсан талаар дуудлага ирсэн байна. Тус газарт очсон аврагчид 42 настай эмэгтэй иргэнийг “Хэрлэн” голын уснаас нас барсан байдалтай гаргаж, аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол мөрөн, үерийн усны эрсдэлээс сэрэмжлэх, ялангуяа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, усны хамгаалалтын бүсэд ойртохгүй байх, амьжиргаа мэдэхгүй бол аврах хантаазтай байх зэрэг аюулгүй байдлын зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 16 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 34 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 40 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 6 цаг 44 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 6 цаг 48 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 41 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 15 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 9 цаг 44 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 9 цаг 49 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 9 цаг 52 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 9 цаг 56 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 1 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 10 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 32 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 3 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 25 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 31 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 12 цаг 46 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 12 цаг 57 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top