x

Улаанбаатарын авто замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна

Улаанбаатар хотод авто замын шинэчлэлтэй зэрэгцэн авто замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил эрчимтэй өрнөж байна. Энэ нь зөвхөн үзэмж сайжруулахаас гадна засвар арчилгааны зардлыг бууруулж, удаан хугацаанд чанараа алдахгүй байх бодит зорилготой шийдэл юм.

Байгалийн чулуун хавтан нь 20-50 жилийн насжилттай бөгөөд цас, бороо, давс, химийн бодис зэрэгт элэгдэж, бутардаггүй, өнгө, хийцээ удаан хадгалдаг онцлогтой. Ийм төрлийн хашлагыг өмнө нь 2002 онд Бага тойрууд, 2007 онд Энхтайваны өргөн чөлөөнд ашиглаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэлбэр хийцээ алдалгүй хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Харин бусад байршилд ашигласан бетон хашлага богино настай, тогтмол эвдэрч, арчилгаа шаарддаг нь тодорхой болжээ. Тухайлбал, Дарь-Эх, Улиастай, Гачуурт чиглэлийн авто замууд дээр хийгдсэн бетон хашлагуудын зарим нь нэг жилийн дотор бутарч, зарим газраа бүр хашлагагүй болсон байна. Үүний шалтгаан нь бетон хольцын найрлага, суурилуулалтын технологийн алдаа, цаг уурын нөлөө зэрэгтэй холбоотой аж.

2024 онд нийт 62 байршилд авто зам шинэчлэхдээ байгалийн чулуун хашлага суурилуулсан нь анхны бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Хотын авто замын хашлага тасралтгүй сөхөгдөж, эвдэрч, нөхөж засах шаардлагатай асуудалд удаан хугацаанд бодит шийдэл болж байгаа гэдгийг Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон авто замын мэргэжилтнүүд онцолж байна.

Ирэх жилүүдэд байгалийн чулуун хавтанг авто замын хашлагад түлхүү ашигласнаар нийслэлийн авто замын засвар, арчилгааны зардал багасч, замын аюулгүй байдал, үзэмж сайжрах боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар – Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 17 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 25 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 35 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 41 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 6 цаг 45 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 6 цаг 49 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 43 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 16 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 9 цаг 45 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 9 цаг 50 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 9 цаг 53 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 9 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 2 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 11 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 33 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 5 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 26 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 33 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 12 цаг 47 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 12 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top