x

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөрт Монгол Улс анхаарал хандуулж байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-нд дэлхий нийтээр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байна. 2025 оны хувьд “Энэ жил ахиц гаргасан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” гэсэн уриан дор дэлхийн улс орнууд хүүхдийн хөдөлмөрийн асуудалд шинэчлэх, бодитой алхам хийхийг уриалж байна.

Манай улс энэхүү өдрийг 2005 оноос албан ёсоор тэмдэглэж ирсэн бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182, 138, 29 дүгээр конвенцуудад нэгдэн орсон улс юм. Түүнчлэн 2021 онд шинэчлэгдэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдийн хөдөлмөрийг хориглох, түүний тэвчишгүй хэлбэрүүдийг устгахыг хуулиар зохицуулсан. Үүнд:

  • Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахыг хориглох

  • Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрөөс ангид байлгах

  • Мөлжлөг, шударга бус цалин хөлс, хууль бус үйл ажиллагаанд хүүхдийг ашиглахыг хориглох зэрэг багтсан.

Мөн 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хүүхдийн эрхийг хянах улсын байцаагчийн тоог нэмэгдүүлж, үүрэг хариуцлагыг тодорхой болгосон байна. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчлийг эрт илрүүлж, таслан зогсоох чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит алхам юм.

Судалгаагаар өнөөгийн байдлаар улсын хэмжээнд аюултай хөдөлмөр эрхэлж буй 60 орчим мянган хүүхэд байгаа бөгөөд тэдний талаас илүү хувь нь амьжиргааны доогуур түвшний өрхийн хүүхдүүд аж. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь хурдан морины уяа сойлго, мал маллах, газар тариалангийн машин механизмтай холбоотой ажлуудад оролцож байна. Барилга угсралтын салбарт ч хүүхдийн хүчийг ашиглаж буй тохиолдол байсаар байгаа нь ноцтой асуудал юм.

Монгол Улс 2016 оноос эхлэн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн устгах олон улсын зорилтыг хэрэгжүүлэхэд бодит оролцоотой ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хууль эрх зүй, хяналт, хамгааллын тогтолцоог шат дараатай сайжруулж байгаа нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд ахицтай алхам болж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top