x

ДЦС-3” ТӨХК-д ажилласан УИХ-ын ажлын хэсэг хөдөлмөрийн аюулгүй байдлын цогц шинэчлэл шаардлагатайг онцлов

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны зургаадугаар сарын 10-ны өдөр "Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д ажиллалаа.

Энэ үеэр тус станцад гарсан ослын нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат уулзалтын эхэнд ослын шалтгаан, үр дагавар нь системийн болон бодлогын түвшинд анхаарах шаардлагатай болсныг онцолж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хэмнэлт нэрийн дор танах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг тодотгосон. Тиймээс Эрчим хүчний яамтай холбоотой хариуцлагын асуудал яригдах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг, Б.Нарантуяа нар осолд өртөж амь насаа алдсан инженер ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, хүний амь нас, хөдөлмөрийн нөхцөлийг эрхэмлэн, сэргээн босголт, нөхөн төлбөр, дотоод хяналтын бодлогыг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхцэцэг сэргээн засварлах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг шуурхай гаргаж, үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар тендерийг саадгүй явуулах эрх зүйн зохицуулалт бий болгох нь чухал хэмээлээ.

"Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар, ослын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, шалтгааныг тогтоох шалгалтын явц үргэлжилж буйг тайлбарлав. Тэрбээр долдугаар машины цилиндрийн шинэчлэлийг 12 дугаар сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж буйгаа танилцуулж, тоноглолын гэмтлийн үнэлгээг хийж буй талаар мэдээлэв. Мөн 50 МВт-ын турбин, 25 МВт-ын генераторын нийлүүлэлтийг хугацаанд нь хийх шаардлагатай байгааг тодотгосон юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын инженер Б.Наранцацрал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, зөрчлийг арилгасан байдал, цэвэрлэгээ, сургалт, хяналтын зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалттай уялдуулан авч үзэх хэрэгтэйг онцолж, тендерийн үнэлгээний шалгуурт хамгийн бага үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоог тусгах шаардлагатай хэмээгээд, улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хариуцлагаас зугтах, эсвэл хэн нэгэн рүү нялзаах үйлдэл хэрхэвч байж болохгүй. Ослын шалгалт, нөхөн сэргээх асуудалд бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизмыг бий болгох ёстой хэмээв. Мөн тэрбээр ажлын байран дээр осол гарсан тохиолдолд зөвхөн зааварчилгаа өгсөн, шалгасан гэх тайлбараар асуудлыг хаах бус, бүх шатны хамтран ажиллагчид, эзэмшигчдийг хамарсан ил тод, нээлттэй хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй. Үүгээр зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиас гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.  Түүнчлэн эрсдэлийн урьдчилсан зардлыг төсөвт тусгах, нөхөн төлбөрийг нэг удаагийн бус тогтвортой, урт хугацааны байдлаар зохицуулах шинэчлэл хийх нь зүйтэйг дурдлаа. Цаашид зөв гольдирлоор явахгүй бол ижил төстэй нөхцөл байдалтай авто зам, тээвэр, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад дээрх байдал давтагдаж болзошгүй анхааруулсан юм.

Цаашид ажлын хэсгээс дээрх салбаруудад газар дээрх судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ хийж, холбогдох яамд, төрийн байгууллагуудтай хамтран хуулийн нэмэлт, өөрчлөлт боловсруулах, салбар дамнасан (эрчим хүч, тээвэр, уул уурхай) хамтарсан дүгнэлт гаргах байдлаар ажиллаж, УИХ-ын чуулганд танилцуулж, эрх зүйн шинэчлэлийн саналаа өргөн барих төлөвлөгөөтэй байгаагаа онцлон хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 6 цаг 20 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 6 цаг 28 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 6 цаг 38 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 44 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 6 цаг 48 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 6 цаг 52 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 7 цаг 46 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 9 цаг 19 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 9 цаг 48 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 9 цаг 53 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 9 цаг 56 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 10 цаг 0 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 11 цаг 5 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 11 цаг 14 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 11 цаг 36 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 12 цаг 7 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 12 цаг 29 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 12 цаг 35 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 12 цаг 50 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 13 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top