x

Морингийн давааны авто зам болон хог шатаах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Морингийн давааны барилгын хог дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урттай авто замын барилгын ажил үргэлжилж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь барилгын хог хаягдлыг боловсруулах, эрчим хүч гарган авах цогц төлөвлөлтийн нэг хэсэг бөгөөд нийслэлийн инженерийн дэд бүтцийн чухал төслүүдийн нэгт тооцогдож байгаа юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайваны мэдээлснээр, зам барилгын ажил энэ оны тавдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар газар шорооны ажил 80 хувь, нийт ажлын явц 45 хувьтай байна. Уг авто зам нь долоон метрийн өргөнтэй зорчих хэсэгтэй, хоёр талаар нь 1.5 метрийн явган хүний зам, нэг талдаа гудамжны гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүсэлтийн дагуу замын даацын хүчин чадлыг нэмэгдүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд наймдугаар сарын дунд үе гэхэд хөдөлгөөнийг нээх зорилготой ажиллаж байгаа аж.

Замын дагуу байрлах барилгын хог дахин боловсруулах үйлдвэрийн хажууд нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалайн мэдээлснээр, 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барихаар төлөвлөжээ. Энэхүү төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтад дөрвөн компани шалгараад байна. Гүйцэтгэгч компани нь төслийн бүх зардлыг өөрөө гаргаж, үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах үүрэгтэй бөгөөд наймдугаар сард гүйцэтгэгчийг эцэслэн тодруулах юм.

Морингийн даваа орчимд хэрэгжиж буй эдгээр төслүүд нь хотын барилгын хаягдал хог хаягдлыг байгальд ээлтэй хэлбэрээр дахин ашиглах, зэрэгцээгээр эрчим хүч үйлдвэрлэх зорилготой байгаараа онцлог төслүүдийн нэг болж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top