x

Нярайн эндэгдлийг бууруулах үндэсний зорилтод олон улсын туршлагыг нутагшуулж байна

Монгол Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг бууруулах тодорхой зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2030 он гэхэд 1000 амьд төрөлт тутамд 5.5, 2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулах стратегийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ зорилгын хүрээнд нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь гол чиглэл болжээ.

Тус стратегийн дагуу нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгоор дараах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд:

  • Тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах

  • Нярайн уушгины гипертензийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах

  • Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах

  • Нярайн цогц эрт илрүүлгийн тогтолцоог нэвтрүүлэх

Эдгээр чиглэлээр үндэсний мэргэжлийн багуудыг байгуулж, шаардлагатай хөрөнгө оруулалт болон хүний нөөцийг чадавхжуулахад онцгойлон анхаарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулаад байна.

Түүнчлэн өнөөдөр эхэлсэн “Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинарын үндсэн зорилго нь дутуу төрөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах, менежментийг сайжруулах чиглэлээр судлагдсан олон улсын сайн туршлагыг нутагшуулахад оршиж байна. Сургалтын үеэр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, жирэмслэхэд бэлтгэх тусламжийг чанаржуулах, ургийн пренатал оношилгоог сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд онцолжээ.

Уг арга хэмжээнд ДЭМБ, Ази, Номхон далайн Перинатологийн Нийгэмлэгүүдийн Холбоо, Монголын перинатологи нийгэмлэг болон бусад хамтран ажиллагч байгууллагууд, 21 аймгийн эх нярайн эмч нар оролцож байна. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш “Дутуу нярайн оновчтой менежмент: Имж эх асаргаа” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 9 цаг 38 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 14 цаг 41 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 14 цаг 44 мин “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв 14 цаг 46 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 14 цаг 48 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 14 цаг 49 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 14 цаг 54 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 57 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 16 цаг 45 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 16 цаг 47 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 16 цаг 49 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 16 цаг 52 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 16 цаг 55 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 16 цаг 56 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 16 цаг 58 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 17 цаг 13 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 18 цаг 32 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 18 цаг 51 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 18 цаг 57 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 18 цаг 59 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top